Путиний рейтинг өсчээ

1389111773_18“Levada Center” судалгааны төвийн явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар оросуудын 80 хувь нь улс орныг зөв удирдан чиглүүлж байна хэмээн Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тус төвийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийг Крымын асуудалтай холбоотойгоор парламентад үг хэлснээс хойш рейтинг нь даруй найман хувиар өссөн байна.

Путиний рейтинг 2008 онд хамгийн өндөр төвшиндөө буюу 85 хувьд хүрч байжээ. Өөр нэгэн судалгаагаар Оросын ард түмний олонхи нь өөрийн улсаа олон улсын тавцан дахь хүчирхэг гүрэн, чухал тоглогч гэж үзсэн байна. 63 хувь нь Орос орон супер гүрний статусаа эргэн олж авч байна гэж үзжээ.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …