Сүүлийн арван жилийн хугацаанд Монголд ирээгүй байсан АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хагел Монголд айлчлахаар болжээ. Тэрбээр ирэх долоо хоногт Хавайд болох АСЕАН-ий орнуудын сайд нарын уулзалтыг зохион байгуулсныхаа дараа Азийн орнуудад хийх айлчлалын хүрээнд Япон, Хятад Монгол гэсэн гурван улсад ирэх аж.
Тус улсын салбарын яамны мэдээлснээр Чак Хагел АНУ-ын гадаад бодлого, батлан хамгаалахын стратегид Азийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаа үед ийнхүү албан ёсны дөрөв дэх айлчлалаа хийхээр болжээ.