1950 оны 6 сарын 25-нд эхэлсэн 2 Солонгосын дайны үеэр Өмнөд Солонгос улсын нутаг дэвсгэр дээр амь насаа алдсан Хятад улсын 437 цэргийн шарилыг эх оронд нь хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Сөүл хотын Инчон Олон улсын нисэх онгоцны буудал дээр боллоо.
Кёнгиду, Пажу хот дах Дайнд амь үрэгсдийн дурсгалын цэцэрлэг хүрээлэнгээс авчирсан энэхүү шарилыг Солонгос улсын Батлан Хамгаалах яамны сайд , БНХУ-ын Батлан Хамгаалах яамны сайдад хүлээлгэн өгсөн байна. Солонгосын тал анх удаагаа 2013 оны 6 сард 370 Хятад цэргийн шарилыг эх оронд нь буцаан өгч байсан удаатай юм байна.