Малайзын иргэний агаарын тээврийн MH370 онгоцтой холбоотой шинэ сэжүүр илэрсэн талаар хэдхэн хормын өмнө СNN мэдээллээ. Цаг агаарын тааламжтай нөхцөл байдлаас үүдэн далайд хөвж явсан улбар шар өнгөтэй дөрвөн зүйлийг Австралийн эрлийн багийнхан олж харжээ. Тэд олдсон зүйлүүдийн зургийг авч, кординатуудыг тодорхойлсон ч сураггүй болсон МН370 онгоцных гэдгийг тогтоож чадаагүй байна.
Далайд хөвж явсан дээрх зүйлүүд нь 2 метрээс багагүй урттай байсан аж. Өнөөдөр буюу даваа гаригт үргэлжилж байгаа эрлийн ажиллагаанд Австралийн тал 10 онгоц нисгэсэн бөгөөд тэд Perth хотоос баруун өмнөд зүгт 1850 км.кв талбайд самналт хийж байгаа байгаа юм. Эрлийн багийнхан онгоцноос ирсэн зургийг судалж үзээд дээрх чиглэлд хөлөг онгоц илгээх эсэхээ шийдэх аж.
Д.Амар