“Аль Кайда”-гийн дайчдаас өшөөгөө авчээ

13.607.763Йеменийн агаарын цэргийн хүчний байлдааны онгоц “Аль-Кайда” бүлэглэлийн дайчид орогнож буй Абьян мужийн Мах федид агаарын цохилт хийжээ. Энэхүү цохилт нь өнгөрсөн мягмар гаригт “Аль-Кайда” бүлэглэл Йеменийн цэргийн удирдагчийг хөнөөсний хариу ажээ. Агаарын цохилтын явцад “Аль-Кайда” бүлэглэлийн 17 дайчин амь үрэгдсэн байна. Энэ талаар “АР”-д мэдээлжээ. Агаарын дайралтын дараа зэвсгийн агуулахын зүүн хойд хэсгээс амь үрэгдсэн дайчдыг олсон байна.

Йеменийн Засгийн газрын цэргийн хүчнийхэн Жинжибар болон Жаар хотуудыг буцаан авах үеэр “Аль Кайда”-гийн олон зуун дайчид Абьян муж руу зугтсан юм. Харин Засгийн газрын цэргүүд тэдгээр дайчдыг устгах зорилготой байжээ. Одоогоор тэдний олонхи нь амь үрэгдээд байгаа юм байна. Өнгөрсөн сард Засгийн газрын цэргийн хүчин “Аль-Кайда” бүлэглэлийн хяналтад байсан ихэнхи хотыг буцаан аваад байгаа ажээ. Гэсэн ч энэ нь бүх зүйл хяналтад орсон гэсэн үг биш ажээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …