Airbus А320 онгоцны хар хайрцаг хадгалагдаж буй эд ангийг олжээ

downloadИндонезийн Сурабая хотоос Сингапур руу нисэж байхдаа сураггүй болж, улмаар осолдсон AirAsia компанийн QZ 8501 дугаартай нислэгийн онгоцны зорчигч, эд ангийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа.

Тэгвэл эрлийн багийнхан өнөө өглөө Явагийн тэнгисээс осолдсон онгоцны сүүл хэсгийг олсон хэмээн ВВС дамжууллаа.

Олдсон эд зүйл дотор онгоцны хар хайрцаг, нислэгийн бичлэг байгаа аж. Иймээс ослын шалтгааныг олоход нэг алхамаар ойртож байна хэмээн Индонезийн эрлийн багийн ахлагч мэдээллээ.

QZ8501 дугаарын нислэг үйлдэж явсан, Airbus A320-200 онгоц хөөрөөд 42 минутын дараа холбоо тасарсан. Онгоцонд сууж явсан нийт 162 хүнээс одоогийн байдлаар 40 хүний цогцосыг л олж, уснаас гаргаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …