Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны малчид хятадын эрх баригчдын зүгээс малчдын эсрэг явуулж байгаа бодлого болох Бэлчээрийн даац, амьдрах нөхцөл нь муудсан нэрийдлээр төрөлх нутаг уснаас нь өөр газар шилжүүлэн суулгах болсон, мал аж ахуй эрхлэх боломжийг нь хязгаарласан, амжиргааны баталгаа нэрээр нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг малчдад өгөх болсон түүнийгээ өгөхгүй байгаа, удаа дараа малчдыг хуурч мэхлэсэн төрийн бодлогыг эсэргүүцэн жагсаал хийжээ. Тэд жагсаалдаа “Бид нутаг усандаа буцаж амьдармаар байна”, “Нутгийг маань буцааж өг”, “Дөрвөдийн малчид эцэст нь тултал тэмцсүгэй” гэсэн үгтэй хятад монгол хэл дээр бичсэн уриа лоозонг барьж жагссан байна.
Ц.Мөнх