Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Энэтхэгт албан ёсны айлчлал хийжээ. Энэ үеэр С.Шойгу болон Энэтхэгийн сайд Манохар Паррикар нар терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Шойгу Орос, Энэтхэг улсууд нь терроризмын илрэл бас энэхүү үзэгдэлтэй тэмцэхэд улстөрийн давхар стандартын бодлого гээчийг барихыг буруушааж байна гэжээ.
Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах болон цэрэг-аж үйлдвэрийн салбарынхаа харилцааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцжээ. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь хамтарсан 200 төслийг хэрэгжүүлэх зорилготой гэнэ.
“Тэнгисийн цэргийн салбарт урт хугацаанд олон тооны төсөл хэрэгжүүлнэ, түүн дундаа тээврийн олон онгоц, тав дахь үеийн сөнөөгч бий болгоно” гэж Шойгу хэллээ. Дашрамд сонирхуулахад Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу бол Халимаг монгол хүн юм.
М.Баяр
Эх сурвалж: http://gereg.mn