6.4 кг жинтэй хүү төрүүлжээ

519719977d3965f0259f27236f52c1ea_x3

Флоридагийн эмч мэргэжилтнүүдийг гайхашруулсан нэгэн үйл явдал өнгөрөгч 7-ны өдөр тохиожээ. Тус эмнэлэгт амаржсан Максзандра Форд гэх эмэгтэй 6.4 кг жинтэй хүү төрүүлсэн байна. Энэ төрөлт Фордын хувьд гурав дахь төрөлт бөгөөд тэрбээр өмнө нь нэг охин, нэг хүүтэй байсан аж. Тэрбээр орон нутгийн WFLA телевизэд “Би ийм том хүүхэд гаргана гэж огт бодож байгаагүй. Хүүгээ гэдсэнд байхад нь магадгүй ихэр байж болох юм гэж бодож байлаа. Би жирэмсэн байх хугацаандаа маш их ядарч, сульддаг байсан. Огцом таргалсан болохоор нь бас гайхаж байлаа. Хүүгээ төрсний дараа маш их гайхлаа” хэмээн ярьжээ.

Форд жирэмсний эхний гурван сардаа өөрийгөө жирэмсэн болсныг мэдээгүй байсан бөгөөд гэнэт жин нэмж байна гэж бодож байсан гэнэ.

Харин эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нар том хүүгийн тухай “Манай эмнэлэгт төрсөн хамгийн хүнд жинтэй, хамгийн том хүү болж байна. Өмнө нь ийм тохиолдол огт байгаагүй” гэж ярьсан байна.chi-baby-0207-wre0026901578-20150207

Мөн Форд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би өмнөх төрөлтүүд дээрээ хэзээ ч хараал хэлж байгаагүй. Саяын төрөлт дээр би үнэхээр их хараал хэлсэн. Гэхдээ хүүгээ хараад л миний сэтгэл уярч зөөлөрсөн” гэжээ.6650546_GХарин Фордыг эмчлэгч эмч, доктор Фэрри “Хүүхэд төрөхөд нэг их хүндрэл гараагүй ч, үлдэгдэл нөлөө байж магадгүй. Хүүгийн амьсгал жаахан асуудалтай байгаа ч бид түүнд анхаарал хандуулж байна. Түүнчлэн хүүгийн цусан дахь сахарыг зохицуулах болно” гэсэн байна

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …