Цэрэндорж Мөнхбаатар

September, 2018

  • 13 September

    ОХУ, Япон энэ онд багтаан найрамдлын гэрээ байгуулж магадгүй

    ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ ондоо багтаан хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. Энэ ондоо багтаан ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээг байгуулцгаая гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд …

  • 13 September

    ОХУ, БНХАУ байгалийн хий нийлүүлэх ажлыг яаравчлахаар тохиролцлоо

     “Сибирийн эрч хүч” хийн хоолойн “Өрнөд” маршрутаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх эрхийг яаралтай авахаар ОХУ, БНХАУ тохиролцлоо гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Өрнөд” маршрутаар байгалийн хий дамжуулж эхлэх ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн гэж тэрбээр мэдэгдэв. Одоогийн байдлаар “Газпром” компани “Сибирийн эрч хүч” хийн хоолойг …

  • 12 September

    Мөнгөнд хэт улайрсан Д.Чойжамц хамба юм л бол бусад сүм хийдүүд рүүгээ дайрч давшилдаг боллоо

    Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц сүүлийн үед бусад сүм хийдүүд рүү байнга дайрч давшилдаг болсон байна. Тэрбээр “Манай Гандангаас бусад бүх сүм хийд Хятадын Банчин богдоос мөнгө авч байна. Харин бид нар бол сүсэгтэн олныхоо өргөл бишрэлээр яваа” хэмээн Буддын сүм хийдүүдээ ад үзэх болсон юмсанж. Харин үүнийг нь лам нар “Өвгөн хамба мөнгө төгрөгөнд улайран …

  • 11 September

    Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт эхэлнэ

    Ирэх долоо хоногт БНАСАУ-д болох дээд хэмжээний уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцоно. Түүнийг дагалдан тус улсын 200 орчим төлөөлөгч Умард Солонгост очих төлөвтэй байгаа ажээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньян хотноо хийх гурав дахь төрийн айлчлал ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх юм. “БНСУ-ын эрх баригч болон сөрөг …

  • 11 September

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг НҮБ-ын ЕНБД залуучуудад уриаллаа

    Хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийг гэтлэн давж, сайн сайхан ирээдүйгээ цогцлоохын төлөө залуучууд тэмцэх хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш даваа гарагт уриалав. “Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт нэн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бид бодит аюултай нүүр тулгараад байна. Уур амьсгалын өөрчлөлт бидний авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээнээс илүү хурдацтай …

  • 11 September

    “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч огцорно

    Хятадын интернет худалдааны томоохон төлөөлөгч болох “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Ма ирэх оны есдүгээр сарын 10-нд буюу компани байгуулагдсаны 20 жилийн ойн баяраар захирлын албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа тухайгаа даваа гарагт мэдээлэв. Тэрбээр энэхүү шийдвэрээ Хятадын нийгмийн сүлжээний оператор “Weibo”-оор дамжуулан зарлажээ. Түүний халааг гүйцэтгэх захирал Даниэль Жан авах юм байна. Ж.Ма 2020 онд болох компанийн хувьцаа эзэмшигчдийн …

  • 10 September

    Хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүллээ

    “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийн хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комисс Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл …

  • 10 September

    Нийслэлийн 152 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг олгож эхэллээ

    Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оныг Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг дэмжих жил болгон зарласан.  Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/89 дүгээр захирамжаар Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах ажил явагдаж ажил улмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд …

  • 10 September

    Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 42 хүрчээ

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөө Японы Хоккайдо арал дээр болсон 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 42 хүрсний зэрэгцээ 650 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлэв. Ням гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эмгэнэл илэрхийлэхээр газар хөдлөлтийн төв Ацума хотод очсон байна. Тэрбээр тус нутгийн төлөөлөгчдийн хамтаар газар …

  • 7 September

    Хоёр Солонгос ирэх долоо хоногт зохицуулалтын товчоог нээнэ

    БНСУ болон БНАСАУ ирэх долоо хоногт Умард Солонгосын Кэсон хотын аж үйлдвэрийн цогцолборт Зохицуулах товчоо байгуулах гэж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээллээ. Хоёр тал уг товчоог энэ оны 4 дүгээр сард байгуулна хэмээн зарласан боловч 8 дугаар сард Өмнөд Солонгосын тал “товчооны нээлт хойшилсон” тухай мэдэгдсэн юм. Товчоог энэ сарын 14-ний өдөр нээж магадгүй гэж Ёнхап агентлаг таамаглаж байна. Өмнөд …

  • 7 September

    Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хутгалжээ

    Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро-г сонгуулийн кампанит ажлаа явуулж байх үеэр нь хутгалж шархдуулсан хэрэг гарчээ. Дүрс бичлэгээс харахад, Ж.Болсонаро өмнөд нутгийн Минхас Гервайс мужийн Жуиз де Фора хотын дэмжигчдийнхээ мөрөн дээр гараад олны дунд явж байх үед нь гэмт этгээд урдаас нь хутгалсан байна. Бразилчуудын дунд “Бразилийн Трамп” гэгддэг түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай …

  • 7 September

    МҮБХ: “Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэх нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй

    Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн байна. Харин МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн “Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэх тухай хүсэлтийг …

  • 7 September

    ОХУ-ын парламентын дарга БНАСАУ-д айлчилна

     ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко албан ёсны айлчлал хийхээр БНАСАУ руу өнөөдөр мордох бөгөөд айлчлал 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Оросын парламентын дээд танхимын хэвлэлийн алба мэдээллээ.

  • 7 September

    Энэтхэгийн дээд шүүх ижил хүйстнүүдийн талаарх хуулийн заалтыг хүчингүй болгожээ

    Энэтхэгийн Дээд шүүх ижил хүйстнүүдийг 10 жил шоронд хорих ялаар шийтгэдэг байсан колонийн үеийн хуулийг халахаар шийдвэрлэсэн байна.

  • 6 September

    АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөхийг Ким Жөн Ун Өмнөдийн тусгай элчээс хүсчээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элчид хандан “АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөх”-ийг хүссэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ. Тусгай элч Пхеньян хотод ирж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний захидлыг Умард Солонгосын удирдагчид гардуулсан юм. Уулзалтын дараа тусгай элч ярихдаа “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тал дээр ахиц дэвшил гарахгүй байна гэж АНУ дүгнэж байгаатай Ким …