naraa

October, 2024

  • 15 October

    М.Балдандорж: Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг арваннэгдүгээр сард төвийн эрчим хүчний системд холбоно

    Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувийн гүйцэтгэлтэй. Орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг өгсөн. Дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Цахилгаан хангамжийн 2755 шугам, тоноглолын бэлтгэлийг хангаж, …

  • 15 October

    Яармагийн 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг арваннэгдүгээр сарын 15-нд шинэчилж дуусна

    Сүүлийн 2-3 жилд Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлэх болсон. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд …

  • 15 October

    “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Өнгөрсөн 2023 оны үер болон энэ зуны хүчтэй борооны улмаас Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зарим даланд эвдрэл үүссэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг үе шаттай засварлаж байна. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын босоо түшиц хана өнгөрсөн зуны үерийн …

  • 15 October

    “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц болон “Зогсоол” хөтөлбөрийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. Энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 50 байршилд 75.5 км …

  • 15 October

    Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд: -Баянгол дүүрэг 96 дугаар сургууль; -Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль; -Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль; -Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль; -Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль; -Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль; -Налайх дүүрэг Политехник коллеж; -Багануур дүүрэг Гүн …

  • 15 October

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 886 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад …

  • 15 October

    СЕХ:12 хэсэгт энэ сарын 19-нд нэмэлт санал хураалт явуулна

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 13-ний өдөр 19 аймгийн 70 сумын 79 хэсэгт амжилттай зохион байгууллаа.  Нэмэлт санал хураалтаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн 3-11-3 хэсэг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн 10-3-3 хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн 11-14-5 хэсэгт тус тус хамгийн …

  • 15 October

    Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын …

  • 15 October

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд (2024.10.15) ажиллаж байна. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад …

  • 15 October

    Дуучин О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарлаа

    Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг  “The Knights Award” арга хэмжээ өчигдөр /2024.10.14/ Малайз улсын нийслэл Куала Лампур хотод боллоо. Энэхүү арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацид нэр дэвшин сүүлийн шатанд шалгаран уригдсан дуучин О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарлаа.  

  • 14 October

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ

    НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 4 жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх …

  • 14 October

    НИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Хотын даргад Х.Нямбаатарыг дэвшүүллээ

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, …

  • 14 October

    Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв нь анх 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай …

  • 14 October

    НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдааныг насаар хамгийн ахмад Г.Батсайхан төлөөлөгч даргалж явууллаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар сонгуулийн үр дүнгийн мэдээллийг хүргэж, үргэлжлүүлэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Энэ удаагийн сонгуульд 15 нам, нэг эвслээс оролцох …

  • 14 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, …