naraa

October, 2024

  • 14 October

    Дуучин О.Энх-Эрдэнэ “The Knights Award” наадамд оролцоно

    “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” шоу, “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шилдэг оролцогч дуучин О.Энх-Эрдэнэ Монголоос анх удаагаа дэлхийн алдарт “The Knights Award” наадамд оролцохоор болжээ. “The Knights Award” арга хэмжээ нь азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг дэлхийд нөлөө бүхий нэр …

  • 11 October

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан саналаа өглөө

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж. Батбаясгалан өнөөдөр өглөө 07.00 цагт санал авах 28-3-1 дүгээр хэсэг дээр саналаа өглөө. Тэрбээр “Монгол Улсын засгийн …

  • 10 October

    2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдэд уриаллаа

    Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Засгийн газрын  ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол …

  • 9 October

    “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа. Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын …

  • 9 October

    Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна

    Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган …

  • 9 October

    Хиймэл оюун ухааны эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

    Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машины оюун” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн эзэн боллоо. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай Жеффри Хинтон нь Канадын …

  • 9 October

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи улстай хамтран ажиллана

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж байна.  Тус платформоо сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжихээр “High Street Job Center” хөдөлмөрийн …

  • 9 October

    ЗГ: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар: -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл -Боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар -Төрийн банкны үйл ажиллагааг ногоон хөгжлийг дэмжсэн чиглэлээр шинэчлэн зохион байгуулах талаар -Монголын хөрөнгийн бирж ХК ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар -Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зэрэг 26 асуудлыг хэлэлцэж байна.  

  • 8 October

    Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийн автозамын бүтээн байгуулалттай танилцлаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ …

  • 8 October

    Сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын нийтлэл “Хамтын эрэн сурвалжилга-2024” хөтөлбөрийн шилдэг бүтээлээр шалгарлаа

    Монголд анх удаа хэрэгжүүлсэн “Хамтын эрэн сурвалжилга-2024” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг бүтээлээр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг”холбооны гишүүн, эрүүл мэндийн сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын “Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог” нийтлэл шалгарлаа. Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийслэл, орон нутгаас 18 сэтгүүлч тэнцэж, тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эрэн сурвалжлах сэтгүүл зүйн багц сургалтуудад хамрагдаж, олон улсын туршлагыг судалжээ. Оролцогчид сургалтын …

  • 8 October

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ …

  • 7 October

    “Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар …

  • 7 October

    “Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

    Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны …

  • 7 October

    Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амийг аварч, 74 гал түймрийг унтраажээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын  92 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.  

  • 7 October

    Д.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатай

    Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас товч тодруулга …