naraa

October, 2024

  • 2 October

    “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо

    “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нээлээ. Хуримтлалыг хэвшил болгох, улмаар хуримтлалын ач холбогдлыг хүүхэд, залуучуудад ойлгуулахыг зорьдог тус аяныг арилжааны банкууд 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол 2017 оноос хойш Монголбанк төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн байдлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян нь “Зорилготой хуримтлуулъя” уриатай байх ба …

  • 1 October

    Х.Булгантуяа: Олон намын төлөөлөлтэй парламент улстөржиж хэрхэвч болохгүй

    2024 оны намрын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай уулзаж ярилцлаа. – Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган эхэллээ. Ээлжит чуулган төдийгүй энэ удаагийн УИХ-аас олон нийт их зүйлийг хүлээж байна. Намрын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ? -Шинэ парламентын анхны намрын ээлжит чуулган ажил хэрэгч эхэлж байна. УИХ-ын даргын захирамжаар 50 гаруй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Иргэд, олон нийтийн …

  • 1 October

    МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүллээ

    Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ. Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “МҮИС холбогдох эрх бүхий байгууллагын зураг …

  • 1 October

    Д.Амарбаясгалан: Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг, хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2024.10.01) 10 цаг 09 минутад  100 гишүүн  буюу  79.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага болон нийслэлийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон …

  • 1 October

    “Ухаалаг засаг-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

    Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “И-Монгол академи” УТҮГ-ын …

  • 1 October

    Метро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ

    Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана. Энэ хүрээнд  ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлээд байна. Энэ үеэр нийслэлийн …

September, 2024

  • 30 September

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт …

  • 30 September

    Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр ихсэж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд …

  • 30 September

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах …

  • 30 September

    Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Ази тивд аваргаллаа

    Киргизстаны нийслэл Бишкек хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байр эзлэв. Тэмцээний шилдэг тамирчин өргөмжлөлийг манай улсаас Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар хүртсэн байна. Тэднээс онцолбол, Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын …

  • 27 September

    “Сонсогчид” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо

    Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн босгон дээр “Wsup” медиа агентлагтай хамтран монголын анхны сонсогчийн амьдралыг харуулсан “Сонсогчид” олон ангит киноны нээлт өчигдөр Их сургуулийн Соёлын төвд /2024.09.26/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Их сургуулийн тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Их сургуулийн дэд захирал, …

  • 27 September

    “Л.Бямбасүрэнг хамаатны шүүгч нь суллажээ” гэх мэдээлэлтэй холбоотойгоор БЗ, СБ, ЧД-ийн шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргалаа

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг Авлигатай тэмцэх газраас энэ сарын 16-ны өдөр баривчилж, саатуулсан ч маргааш нь суллан мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. Харин үүнтэй холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээнд “Л.Бямбасүрэнг хамаатны шүүгч нь суллажээ” гэх агуулгатай мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл уг мэдээлэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛ   Олон нийтийн …

  • 26 September

    Х.Нямбаатар: Хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлнэ

    Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Энэ асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын зүгээс шинээр авто зам, гүүр барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэгэн жишээ бол өнөөдөр ашиглалтад ороод буй Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрэн байгууламж юм. Өнөөдөр 14:00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээсэн тус авто зам, гүүрэн байгууламж дээр …

  • 26 September

    ХЭҮК: Асрамжийн газарт амьдарч байгаа ахмад настан тэтгэврээ өөрийн дураар зарцуулж чадаж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр /2024.09.26/ Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах зорилгоор зохион байгуулсан хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар ахмадын асрамжийн газруудад хийсэн хяналт шалгалтын талаар …

  • 26 September

    Боловсролын яам, харьяа агентлагийн мэргэжилтнүүд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд дөрвөн өдөр ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр яам болон агентлагийн удирдлагуудын хамт тус төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Иргэд тэтгэвэрт гарсан багш нар …