naraa

October, 2025

  • 13 October

    “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ

    Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадам улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл Улаанбаатар хотын өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц, Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НЗДТГ, …

  • 10 October

    Дулааны IV цахилгаан станцын захирал Ү.Төмөрхуягийг АТГ яагаад шалгадаггүй вэ?

    Үндсэн хуулийн цэцийн дарга асан Дорнодын Д.Одбаяр төрийн томчуудыг хормойдсоор байгаад Хонконгийн консулаар нэгэнтээ явчихсан. Ёс зүйг эрхэмлэдэг оронд бол улсаа дэлхийд шившиглэж байсан хүнийг хилийн дээс алхуулж, алба хашуулахгүй нь мэдээж. Ер нь төрийн алба ой санамжтай байх ёстой. Харамсалтай нь Монголд энэ бол зүгээр л тунхаглал төдий. Тухайн үед эрх баригч намын дарга нартай хэн ойр байна тэр нь ямар …

  • 10 October

    Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа

    Гадаадын иргэн харьяатын газар өнгөрөгч есдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, Узбекистаны 6, ОХУ-ын 4, Филиппиний 4, БНСУ-ын 2, Энэтхэгийн 1, Туркийн 1, БНХАУ-ын 242 иргэн Монгол Улсад аяллын буюу жуулчин ангиллын визээр орж ирээд барилга, зам, гүүрний …

  • 10 October

    Times Higher Education байгууллагын Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026-д МУИС дахин багтлаа

    Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд, МУИС-ийн Стратегийн төлөвлөлтөд их сургуулийг олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар үнэлүүлж, эрэмбэлүүлэх тухай заасан байдаг. 2024 онд МУИС нь олон улсын чансаа тогтоодог хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг болох Times Higher Education байгууллагын суурь болзлыг хангаж World University Ranking-2025 жагсаалтад анх удаа багтаж 1501+ байр эзэлсэн билээ. Суурь болзлыг хангаж, уг жагсаалтад …

  • 10 October

    Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус салбарынхан  “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” уриатай цуглаан Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй юм. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал олон байгаа ч Ерөнхий сайдад тавьж буй шаардлагадаа гурван асуудал …

  • 9 October

    Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай

    Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх бүсийг НИТХ-аар тогтооно гэж заасан. Үүний дагуу НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор мал аж ахуй …

  • 9 October

    У.Хүрэлсүх: Монгол төрийн шүүгч улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй

    Шүүхийн тухай хуулийн дагуу хоёр жил тутам зохион байгуулдаг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн ээлжит III чуулган Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл …

  • 9 October

    Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна гэв

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон …

  • 9 October

    С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна

    Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан  БЗД-ийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 ширхэг лифт байдаг. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт …

  • 9 October

    Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр …

  • 9 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадмын “ХАНГАРДИ” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

    Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус олон улсын наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди”  шагнал гардуулах ёслол өчигдөр  /2025.10.08/ болж, шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн (“Гурав дахь цохилт” МУСК) Шилдэг эрэгтэй гол дүр – Т.Нямдорж (“Гурав дахь цохилт” МУСК) Шилдэг зураач …

  • 8 October

    Монгол улс Англи хэлний олимпиадын дэлхий аваргатай боллоо

    Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр суралцуулах чиглэлээр шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн “Хиппо – хил хязгааргүй англи хэл” хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага 2012 оноос Англи хэлний Олон улсын олимпиадыг улс, тив, дэлхийн гэх шатлалаар зохион байгуулдаг. Өдгөө 13 дахь удаагаа болсон уг нэр хүндтэй олимпиадын 2025 оны аваргууд 9 дүгээр сарын 29-нд …

  • 8 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний …

  • 8 October

    Г.Дамдинням:Шатахууны хангамж тасалдаагүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх тогтоол баталлаа. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны тасалдал үүссэн тухай мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газраас энэхүү асуудлыг нягтлан шалгах, худал мэдээлэл тараасан …

  • 8 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, …