naraa

September, 2024

  • 3 September

    Х.Нямбаатар: НИТХ-ын сонгуульд инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ

    Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр (09.02) хуралдаж, 2024 оны нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн батлав. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 3 September

    Р.Эрдэнэбүрэн:Иргэдээс дугаарын хязгаарлалтын асуудлаар санал асуулга авахаар боллоо

    “20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа. Энэ үеэр Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “ Энэ есдүгээр сард нийслэлд авто зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж, хэсэгчилж автозамыг хаах болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна гадаад, дотоодын дээд хэмжээний айлчлалууд …

  • 3 September

    Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино

    “20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны …

  • 2 September

    МУГТ Ц.Раднаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ

    Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв. Швед улсын Готенбург хотод наймдугаар …

  • 2 September

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 925 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 944 …

  • 2 September

    УЕПГ: Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40607, мөрдөн байцаалтын 2680 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 545 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 53, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын …

  • 2 September

    2025 онд ДНБ хоёр дахин өснө

    2021 онд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдахад Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн дүн 43.5 их наяд байсан бол 2025 оны төсөөллөөр хоёр дахин өсөж, 95 их наяд хүрэх тооцооллыг Сангийн яамнаас гаргасан байна. Түүнчлэн, 2021 оноос хойш гадаад худалдааны бараа эргэлт, экспорт, импорт хоёр дахин нэмэгджээ. Мөн 2021 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4,484 ам.доллар байсан бол энэ …

  • 2 September

    Өнөөдрөөс 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

    Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн …

August, 2024

  • 30 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулсан Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төсвийн тодотголын хамт хэлэлцэн баталсан Улсын Их Хуралд талархал илэрхийллээ. Мөн Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ нь …

  • 30 August

    Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан …

  • 30 August

    П.Эрхэмбулган:Нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн

    Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа. -Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ? -Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт …

  • 30 August

    Д.Амарбаясгалан:Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкуудад байршуулан алдсан асуудалд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах ёстой

    УИХ-ын ээлжит бус чуулган ажлын 12 хоногийн хугацаанд хуралдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, нийт ард иргэд ээ Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламентын засаглалд шилжсэн цагаас хойш Улсын Их Хурлын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдуулж байна. Энэ удаагийн …

  • 30 August

    2024-2025 оны хичээлийн жилийг Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх жил болгон зарлав

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн санаачилгаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэдийн шударга шүүх ТББ хамтран 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгон зарлалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Сүүлийн 30 гаруй жил манай улсад …

  • 30 August

    Г.Дамдинням: 2022 онд Д.Сумъяабазар “Aqua garden” хотхоны газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээж орон сууцны зориулалттайгаар эзэмших, ашиглах гэрчилгээг дахин олгосон

    УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /2024.08.30/ “Aqua garden” хотхоны газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Газрын наймаа, хууль бус үйлдлүүдийн тод жишээ болсон ард түмний дунд авлига хороолол гэж нэрлэгдсэн “Aqua garden” хороололд Ерөнхий сайд, хотын дарга, УИХ-ын гишүүд очоод ч дийлэхгүй байна. Аливаа юм хэмжээтэй. Монгол Улсад эзэн, хууль, шүүх байгаа бол энэ даварсан үйлдлийг зогсоож хариуцлага тооцох ёстой. …

  • 30 August

    Д. Амарбаясгалан: “Aqua garden” хотхоны газарт Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгогдсон зөвшөөрлийг хэн өгсөн гэдгийг тодорхой болгох шаардлагатай

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Aqua garden” хотхоны газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Энэ асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар дараах байр суурийг илэрхийлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд “Aqua garden” хотхоны газар …