naraa

August, 2024

  • 27 August

    Таеквондо:Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо

    Энэтхэг улсын Бангалор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван  алтан медаль хүртлээ. Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ …

  • 27 August

    Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм. Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт …

  • 27 August

    НОБГ: Гал түймэрт өртөж 13 настай хүүхэд амиа алдлаа

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барлаа.Тодруулбал шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж …

  • 26 August

    МАН-ын бүлэг: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэв

    УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.08.26/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн -Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах …

  • 26 August

    О.Цэцэгбал: Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

    Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай. Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна. – Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал …

  • 26 August

    Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 8-р сарын 30-ний өдрийг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна

    2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр 08 дугаар сарын 30-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо. Өнөөдрийн байдлаар бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50,3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу элсэх хүсэлт баталгаажсан, 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт, 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь бүртгэлээ хийлгээгүй байна. Иймд та бүхэн төрийн үйлчилгээний …

  • 26 August

    Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

     Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.08.26/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр эхэллээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан …

  • 26 August

    Н.Учрал: Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй явуулна

    “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 24-ний өдөр боллоо. Зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний харьяа компанийн удирдлагууд оролцов. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх …

  • 26 August

    Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил энэ долоо хоногт эхэлнэ

    Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил 2023 оны 7 дугаар сард эхэлсэн. Гэвч өнгөлгөөний тоосго унасан, явган замын замын хавтан эвдэрсэн нөхцөл байдалтай болоод удаж байна. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэх өгөх ёстой. Тиймээс тухайн компанид энэ талаарх шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан тухайн байршилд ажиллан, тохижилтын ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн …

  • 26 August

    Төсвийн тодотгол: Хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

    Дэлхийн улс орнууд эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилдөг. Манай улс өмнө нь уул уурхай савалгаанаас эдийн засгаа хамгаалах зорилгоор төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилж байсан бол энэ удаад дараах зорилгоор: Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлэх Төсвийн тогтвортой байдлыг хангах Өрийн дарамтыг бууруулах Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн …

  • 26 August

    Мөрдөн шалгах ажиллагаанд 926 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг …

  • 26 August

    Бүлэглэлийн араанд зуугдсан “Бүдүүн” төсвийн ирээдүй хэрхэх бол…

    Гурван нам нэгдсэн учраас хамтарсан Засгийн газрын төсөв бүтцээ дагаад бүдүүрэв. Дээр нь МАН үргэлжлүүлэн эрх барьж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улирснаар өмнөх засгийн өгсөн том амлалтуудыг цааш үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн. Үүний тулд ч АН, ХҮН хоёрын ам өчгийг авч байж засагт нэгдсэн. Үүнийг дагаад сайн, саар юм олон гарах бололтой. Тэр нь төсөв ярьж буй хэд хоногт улам тодорч байх …

  • 26 August

    УЕПГ: Авлига, албан тушаалын 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 40, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын …

  • 26 August

    “Хувь заяа” кино нээлтээ хийлээ

    “Хувьсал” продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох “Хувь заяа” уран сайхны кино  энэ сарын 23-ний өдөр  театруудад нээлтээ хийлээ. Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тогложээ. “Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин …

  • 26 August

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг сунган хуралдуулахаар тогтлоо

    Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гаргасан. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай …