naraa

June, 2024

  • 25 June

    Криптовалютын арилжааны үндэс

    Хүн бүр өөрийн хуримтлалыг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргадаг – үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, санхүүгийн хувьд илүү тогтвортой орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт, улсын холбоо гэх мэтийг олж авдаг. Биткойны гарч ирэх ба түүнийг дагаад янз бүрийн алткойнууд хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах боломжийг өргөжүүлсэн – өнөөдөр бизнесийн ховор тохиолдлуудад дор хаяж хэд хэдэн криптовалют байдаггүй. Гэсэн хэдий ч хүмүүс хүлээгдэж …

  • 25 June

    Google-ийн сургалтанд хамрагдсан 350 хүн батламжаа гардан авлаа

    Монгол Улсын Засгийн Газар, Google компани хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэж байна.  Энэ хүрээнд Grow with Google Mongolia хөтөлбөр хэрэгжүүлж, Төслийн менежмент, Их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, Кибер аюулгүй байдал, Цахим маркетинг/ цахим худалдаа, Мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 чиглэлээр 350 хүнийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд элсүүлсэн юм. Цахим ур чадвар мэргэжил дээшлүүлэх буюу …

  • 25 June

    О.Анхбаяр: Наадамчдын гүүрний усанд автсан хэсэг бидний ажлаа хийхэд зориулсан түр зам бөгөөд нийслэлд ямар ч хохирол учраагүй

    Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өглөө. “Тотел Инж” ХХК-ийн инженер О.Анхбаяр “Гүүрэн байгууламж барихад түр зам, талбайн орон зай гэх мэт бэлтгэл арга хэмжээг хангах ёстой байдаг. Тухайн усанд автсан хэсэгт бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй, барьж буй гүүр рүү техникээ аваачих …

  • 25 June

    НПГ:Үндэслэлгүйгээр торгуулсан иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлэхээр албан бичиг хүргүүллээ

    Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал, 2023 онд тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 …

  • 25 June

    Узбекистан Улстай “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар өчигдөр (2024.06.24) Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан “Куксарой” ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Абдухакимович Ходжаев нар Монгол Узбекистаны “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-т гарын …

  • 25 June

    Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь нь нийслэл хотод тохиолджээ

    Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан  байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод …

  • 25 June

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар “Куксарой” цогцолборын “Хүндэт зочдын төгөл”-д ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй …

  • 25 June

    УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ. Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн  үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо …

  • 25 June

    “Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлагыг бэлтгэн гаргалаа

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зонхилон тохиолддог гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө бүхий “Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлагыг гаргалаа. Тус гарын авлага нь англи, монгол хэл дээр бөгөөд ахуйн болон ой, хээрийн түймэр, үер, усны осол, өндрөөс унах, мөс цөмрөх, цасан болон шороон шуурганы улмаас төөрөх зэрэг аюулт …

  • 25 June

    Монгол Улс Узбекистаны Ташкент хотод Элчин сайдын яамаа нээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. …

  • 25 June

    ЖДҮХС, ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, БЗС-д нэр холбогдогчид, албан тушаалын “гэмт хэрэгтнүүд”-ийг бүү сонго

    УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад 2 хоног үлдлээ. Иргэд сонгогчид томсгосон тойргоор анх удаа явагдаж байгаа энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж таних хугацаа бага байлаа гэж хэлж болохоор байна. Мэдээж УИХ-ын гишүүн байсан хүмүүс давуу талаа ашиглан 2023 оны өвлөөс хойш “тайлан нэртэй” танилцуулга, сурталчилгаагаа чамгүй хийсэн. Харин шинэ залуу нэр дэвшигчид болон бусад …

  • 25 June

    Нам, эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг олгох үйл ажиллагааг зохион байгуулна

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 15 дах хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй …

  • 24 June

    Гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь сонгуульд оролцжээ

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга …

  • 24 June

    Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Меридиан” ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог …

  • 24 June

    Сэлбэ, Дунд гол дагуу 37,500 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа

    НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд зургаадугаар сарын 22-ны өдөр ажилласан. Энэ үеэр “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан Геодези, усны барилга, байгууламжийн …