naraa

July, 2024

  • 29 July

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.07.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Шэнь Миньжюань, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн баярын мэндчилгээг уламжлав. …

  • 29 July

    “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал хойшлогдлоо

    “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байв. Гэвч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 …

  • 29 July

    Ж.Сүхбаатар: Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй

    “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байв. Гэвч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл  хойшлуулав. Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар хэрэгт буруутгагдан шалгагдаж буй үндэслэлийнхээ талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр …

  • 29 July

    Чөлөөт бөхийн шигшээ баг Парисыг зорилоо

    Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг өнөөдөр өглөө Парисыг зорив. Монголын чөлөөт бөхийн холбоо өчигдөр олимпын наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргах үйл ажиллагаа зохион байгуулж, албан ёсны хамтрагч “Nike” брендийн  олимпын багт зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардууллаа. Уг үйл ажиллагаанд холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар оролцож,  баг тамирчдадаа амжилт хүслээ. Мөн хамтран ажиллагч “Талын …

  • 29 July

    Дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам ирэх сарын 15-нд болно

    Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүлж, дархан аварга цол хүртсэн билээ. Тэгвэл Дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам ирэх наймдугаар сарын 15-нд Увс аймгийн Улаангом суманд болохоор товлогджээ.  

  • 29 July

    Жүдо: Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар барилдана

     “Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн 7-р сарын 27-оос 8-р сарын 2-ний  өдрүүдэд явагдаж өндөрлөнө. Өнөөдөр олимпын гурав дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Тбилисийн их дуулгын аварга, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр нар барилдана. Өнөөдрийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.00 …

  • 28 July

    Б.Баасанхүү олимпын наадмаас МӨНГӨН медаль хүртлээ

    “Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кгд  Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө.  Манай тамирчин эхний барилдаанд Мальтийн Е.Катринатай учраа таарч ялсан, хоёр дахь барилдаандаа Австрийн Катарена Танзерыг,  хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар шөвгийн 4-т Испанийн бөх Мартинез Абелендатай барилдан, нэмэлт цагт ЦЭВЭР ЯЛСНААР …

  • 27 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь …

  • 27 July

    МУГТ Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо

    “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө намирууллаа. Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилтыг тогтоож байна. Мөн О.Есүгэний хувьд боксын спортын …

  • 26 July

    “Парис-2024”: Жүдо бөхийн төрөлд монголын тамирчид эмэгтэй 5, эрэгтэй 5 жинд хүч сорино

    Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн  жин тус бүрийн сугалаа явагдлаа. “Парис-2024”  олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорих юм. Эдгээр тамирчдаас уншигч танд сонирхуулахад – Африкийн 31 улсын 43 бөх – Азийн 25 улсын 95 – Европын 36 улсын 180 – Далайн 7 …

  • 26 July

    Бокс:М.Энхжаргал Италийн тамирчин, О.Есүгэн Колумбийн тамирчинтай тулалдахаар сугалаа таарлаа

    “Парис 2024” зуны олимпын  наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа. Манай улсаас  эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдах сугалаа татлаа. Харин 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн “Рио-2016” олимпын  хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбийн тамирчин өнөө жил 35 …

  • 26 July

    Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчлэлд зарцуулна

    Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж, хүлээлгэн өгч буй. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг …

  • 26 July

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцлоо. Тодруулбал, 2025 оны төсөв болон 2024 оны төсвийн тодотголд тусгуулах нэн шаардлагатай ажил болон ирэх оны бэлтгэл, хэрэгжүүлэх гэж буй ажлын талаар хэлэлцсэн юм. Уулзалтад оролцсон удирдлагууд эмнэлгүүдийн барилгын …

  • 26 July

    “МОНГОЛ ХААН” жүжгийн график роман Сингапурт нээлтээ хийнэ

    “Монгол Хаан” жүжгийн график роман өнгөрсөн сард испани хэл дээр хэвлэгдэхээр болж, Испани болон Латин Америкийн орнуудын номын дэлгүүрүүдээр борлогдохоор болж байгаа тухай сайн мэдээ дуулгаж байсан. Тэгвэл уг роман нь 7-р сарын 30-ний өдөр Сингапур улсад албан ёсоор нээлтээ хийхээр болж, монгол уран бүтээлчид Сингапур улсыг зорьжээ. “Монгол Хаан”-ы график романыг Сингапурын Times Distribution компани борлуулахаар болсон бөгөөд Азийн …

  • 26 July

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоно

    УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай тухайн байгууллагад тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар чөлөөт уулзалт хийлээ. Сайд Т.Мөнхсайхан тус байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг тооцоо судалгаа, нотолгоонд үндэслэн, хүн амын өсөлт болон бусад хүчин зүйлүүдтэй уялдуулан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох замаар шийдвэрлэх боломжтой болохыг онцолж, цаашид энэхүү асуудлыг шийдвэрлэх үйлсэд Сайдын эрхлэх асуудлын хүрээнд …