naraa

June, 2024

  • 10 June

    Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд Д.Анар заан түрүүллээ

    Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 224 бөхийн бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, …

  • 10 June

    Улсын начин Б.Дэлгэрсайханы нэрэмжит барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ

    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н. Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” …

  • 10 June

    Чөлөөт бөх: Д.Отгонжаргал мөнгө, П.Орхон, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ

    Унгарын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн  дэлхийн чансааны оноо олгох тэмцээн  энэ сарын 6-9 –ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа  нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний  дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарна.Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай 5 эмэгтэй …

  • 9 June

    Соёлын сайд Ч.Номингийн санаачилгаар Английн алдарт “Фүлхэм” клуб “Go Mongolia” брэндийг дэлхийд сурталчлахаар боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж “Go Mongolia” үндэсний шинэ брэндээр дамжуулан Соёлын яам холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр олон талт ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ хүрээнд “Go Mongolia” үндэсний брэнд-Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн “Фүлхэм” клубийн хаалгач …

  • 7 June

    Эрүүл мэндийн яам Голомт банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Эрүүл мэндийн яам санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг Голомт банктай эрүүл мэндийн салбарт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулав. УИХ-ын гишүүн,  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд Голомт банк эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтанд зориулсан анхны “Эмч” …

  • 7 June

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа. “М-Си Эс групп“-ийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10 …

  • 7 June

    Аялал жуулчлалын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг хяналт шалгалтаар илрүүллээ

    Гадаадын иргэн, харьяатын газраас энэ сарын 4-ний өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явууллаа. Уг хяналт шалгалтаар тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” ХХК нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүллээ. Тодруулбал, Тухайн аж …

  • 7 June

    “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөг энэ бямба гарагт болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд Франц хэлтэн улсуудад өргөн тэмдэглэдэг хөгжмийн баярыг тохилдуулан “Village Francophonie” буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт франц хэлээр үйл …

  • 7 June

    Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаалаа

    Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж …

  • 7 June

    Ирэх даваа гарагт СЕХ нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

    Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд зургаадугаар сарын 10-ны өдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл тухайн өдрийн 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид …

  • 7 June

    Улсын бүртгэлийн ерөнхий газар нам, эвсэл болон төрийн бус байгууллагатай уулзалт зохион байгууллаа

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.21 дэх хэсэгт “Энэ хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 05-ны өдөр нам, эвсэл болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, уулзалт …

  • 7 June

    Д.Түмэнжаргал: 51 хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 30.6 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон

    Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хүн давхар сэтгэл зүйн хохирол хүлээж байдаг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн төлүүлж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргалаас тодрууллаа. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой болсон  байна. Хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй юу? Шүүх шинжилгээний тухай хууль 2022 онд …

  • 7 June

    Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна

    Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар …

  • 7 June

    Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул ахалж байна. АЖЛЫН ХЭСЭГ: Нуурын ёроолд хаягдсан их хэмжээний …

  • 7 June

    Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэ айлчлал нь …