naraa

April, 2024

  • 16 April

    Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо

    Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны  хурал өчигдөр боллоо. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т …

  • 16 April

    Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртсөн байна

    Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг  8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртсөн байна. Сүүлийн арван жилийн хугацаанд  буюу 2010-2021 оны дунджаар ой, хээрийн түймрийн улирлын үргэлжлэх хугацаа 225 хоног буюу жилийн 61.6%-ийг эзэлж байгаа нь  ой, хээрийн түймэр бүхий хоногийн тоо 88 …

  • 16 April

    “Шар гэгээ” кино Бээжингийн кино маркетын үзвэрээр сонгогдож, тус улсад гарахаар болжээ

    Оранж энтертайнмент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино БНХАУ-ын BeiJing International Film Festival/Бээжингийн Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Bei Jing Film Market”/Бээжингийн кино маркетын үзвэрээр албан ёсоор сонгогдож, энэ сарын 20-нд Бээжин хотноо “天道” нэрээр гарахаар болжээ. Тус кино маркет нь энэ жил анх удаагаа олон улсын кино маркет болж буй гэдгээрээ онцлог …

  • 16 April

    Эмийн сонсгол: Эмийн үнийн өсөлт, хугацаа дууссан эмийн устгалын талаар хэлэлцэнэ

    “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.  Өчигдөр буюу эхний өдөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж, хэлэлцсэн бол өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсоно. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын …

  • 16 April

    БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ

    БНСУ-ын Хууль зүйн яамнаас дөрөв дүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон  хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ээлжит шалгалтын аяныг эхлүүлж байгаагаа зарлав. Тус   аянд   Хууль   зүйн   яам,  Цагдаагийн   ерөнхий   газар,   Хөдөлмөр   эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг 5 байгууллага хамтран оролцох …

  • 16 April

    Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны 1 дүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, …

  • 15 April

    Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

    “Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Р.Базарааг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулж, түүний “Тээвэр хөгжлийн банк”, “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж байгаа талаар мэдээлсэн. …

  • 15 April

    Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

    -Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж байхын тулд олон хэсэгт эргэх хүрдүүд ажиллаж, нэгнээ харилцан хамааралтайгаар дэмжих явц. Харин бүрдүүлэгч нэгж хэсэг бүрийг дэд систем гэх ба тэдний нэгдлээр жолооны хүрд эргэж, машин хөдөлж байна. Машин хөдлөх нь системийн олонлогийн хүч юм. Саяхнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж Монголд авлигын систем угсарсан …

  • 15 April

    Даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

    Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрлээ. Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь км-т эвдрэл, гэмтэл үүсгэжээ. Даац хэтрэлтээс үүдэлтэй автозамын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол аваар гарах цаашлаад иргэдийн амь нас, …

  • 15 April

    Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн шинэ барилга 2025 онд ашиглалтад орно

    БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Койкагийн 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдах Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн шинэ барилгын шавыг энэ сарын 12-ны өдөр   тавьж, ажлаа эхлүүллээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгох зорилт дэвшүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тээвэр, логистикийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх төрлийн тээврийн ачаа, …

  • 15 April

    Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна

    Гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоосон. Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хамтран олон улс, улсын чанартай авто зам дагуу төлбөр авах цэгүүдэд авто машины жин хэмжигч пүүг суурилуулан даац хэтрэлтэд хяналт тавин ажиллаж байна. Олон улсын стандартад автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг …

  • 15 April

    Сэлэнгэ аймагт 2023 онд гэмт хэргийн улмаас 66 хүүхэд хохирчээ

    Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан гэмт хэрэг 64 гарсан бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байна. Зөрчлийн шинжтэй 61 гомдол, мэдээлэлд хүүхэд шалгагдсанаас 79 хувь нь 16-17 насны хүүхдүүд автомашин жолоодон …

  • 15 April

    Эмийн үнийн өсөлтийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр 41 гэрчийг сонсоно

    “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэллээ. Түр хороо өнгөрөгч оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Сонсголыг Түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, …

  • 15 April

    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өгөв. Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны …

  • 15 April

    НПГ: Эцэг, эх, асран хамгаалагчгүй дөрвөн хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгож, хүүхдийн мөнгийг нөхөн олгуулахаар боллоо

    Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд бичиг баримтгүйн улмаас сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг эрх нь зөрчигдөж байсан хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авчээ. Энэ хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчгүй 4 хүүхдийг бичиг баримттай болгох зорилгоор Иргэний  бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр насыг нь тогтоолгож, …