Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.04.12/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсов. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлого, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Төвийн бүсийн …
naraa
April, 2024
-
12 April
Багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор хуульд заасан
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Их хурал өчигдөр Төрийн ордонд эхэлж, сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаан хийсэн бөгөөд салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Улсын Их Хурлын …
-
12 April
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр:Бүртгэлийн байгууллага …
-
12 April
“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав
“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит тус киноны эхний бүлгийн 9 анги нь үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит киноны уран бүтээлчид киног шимтэн үзэж буй үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Prime Cineplex” кино театрт зохион байгууллаа. Тусгай үзвэрээр киноны 10 дугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулж, тус …
-
12 April
У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа, Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ, Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид …
-
12 April
Г.Занданшатар: 100.000 иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.12/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гарагийн 10 цагаас нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар …
-
12 April
Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ УИХ-аар дамжуулан эдлэх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, УИХ-ын нийтийн өргөдлийн цахим системийг нэвтрүүлсэн. 100 мянган иргэний дэмжлэг авсан санал түүхэндээ анх удаагаа хууль болон батлагдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, нийтийн өргөдөл санаачилсан …
-
12 April
УИХ-ын дарга Г.Занданшатар дараагийн парламент УИХ-ын хяналт, шалгалтын механизмыг сайжруулан авч явах ёстой гэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоо 126 болж байгаатай холбогдуулан УИХ-ын тухай, Хуралдааны дэгийн тухай, Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. УИХ-ын Хяналт шалгалтын хуулиар “нүүрсний”, Хөгжлийн банкны хэргүүдээр нээлттэй сонсгол зохион байгуулж, булхай луйврыг илчилсэн. Парламент өргөжиж буй учраас хяналт шалгалтын механизмыг илүү оновчтой болгохоор ярилцаж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хяналт шалгалтын …
-
12 April
Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө
Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын холбоо, наадмын зохион байгуулах хороо болон их дээд сургуулийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулж наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Энэ удаагийн наадамд 34 их дээд сургуулийн 2400 гаруй оюутан тамирчид спортын 10 төрлөөр өрсөлдөнө. Мөн энэхүү наадмын жүдо, сагсан бөмбөгийн төрлүүдэд үндэсний шигшээ багийн …
-
11 April
Малчид хоршоолж ажиллахыг дэмжиж байна
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр болсон “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцож малчид руу чиглэсэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулсан юм. Хэрэв малчид нийлж хоршоо байгуулж ажиллавал арилжааны банкнааас бага хүүтэй, урт хугацаатай, бага хувийн батлан даалт шаарддаг 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болж байгаа талаар онцлов. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” …
-
11 April
Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ нийгмийн хамгаалал төсөл-2” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.04.11/ боллоо. Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн хамрагдаж мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны …
-
11 April
Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм. “Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:Уулзалтыг зохион …
-
11 April
“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо
“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16 ангит кино бүтээсэн бөгөөд киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. Энгийнээс ээдрээ рүү “Орлон тоглогч” олон ангит киноны зохиолыг найруулагч, жүжигчин Б.Амарсайхан өөрөө бичсэн. Үзэгчдэд нэг анги үзээд л илүү шимтэн, дахин үзмээр санагдуулах, автуулах нь олон ангит киноны зорилго. Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит кино эцсийн анги хүртэл …
-
11 April
Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад 500 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно
Сингапур Улсад зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл Засгийн газраас хуралдаанаар Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит …
-
11 April
Барс худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл …