naraa

February, 2024

  • 16 February

    Ж.Хунан: Өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүр хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарладаг уламжлалтай. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ. Хүний Эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийг онцгойлон авч үздэг бөгөөд тухайлан нэг гишүүн хариуцан ажиллаж байна. Комисс …

  • 16 February

    ‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг ‘’ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны VIII дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна. Энэ дугаарт Үндсэн хуулийн шинэчлэл, парламентат ёсны хөгжил төлөвшил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын шийдлийн хувилбаруудыг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтлэнэ. Бүтээлд тавигдах нийтлэг шаардлага: …

  • 16 February

    Дархан-Уул аймагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөн байна

    Дархан-Уул аймагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тэдгээрийн түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай байна. Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас 2023 онд ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн 2 гэмт хэрэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр болон хориотой үед амьтан агнасан, барьсан 37 зөрчилд хяналт тавьсан бол энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ховор амьтныг …

  • 16 February

    “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болно

    PRO театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэн 2024 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна . 2023 онд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож Гэгээн муза олон улсын театрын наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгараад байсан PRO театрын уран бүтээлчид 2024 онд ШАДАР ГУВРАН ЦЭРЭГ …

  • 16 February

    ЭХЭМҮТ: Хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим” ашиглалтад орж, анхны хичээлийн шинэ жилээ эхлүүллээ

    2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн. ЭХЭМҮТ нь 2017 оноос эхлэн тус өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим”-ыг …

  • 16 February

    Х.Нямбаатар: Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурна

    Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ …

  • 16 February

    Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив. Тодруулбал, уг төсөлд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.  Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 …

  • 15 February

    Шар усны үерээс сэргийлэн Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ

    Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур …

  • 15 February

    Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

    Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах оюутан бүрд дараах байдлаар тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн тухай: Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайваний засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 …

  • 15 February

    Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

       БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, ерөөл бэлгэдлийн дээд болсон өнө эртний уламжлалт үндэсний их баяраа ажиллагааны газар оронд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монголын цагаан …

  • 15 February

    Их Мастер Э.Үүрийнцолмон ОХУ-ын “Россия-1” сувгийн “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцоно

    ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт Ой тогтоолтын спортын 2022 оны Бага насны дэлхийн аварга, 2023 оны Өсвөрийн дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Их Мастер Э.Үүрийнцолмон оролцохоор болсон байна. Тэрбээр энэ сарын 17-ны өдөр “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт  оролцохоор ОХУ-ын Москва хотыг зорино. ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон өнгөрсөн оны 11-р сард Энэтхэг улсын Мумбай …

  • 15 February

    Ой тогтоолтын спортын төрлөөр багш, шавь хоёр Гиннесийн дээд амжилт тогтоолоо

    Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар болон түүний шавь С.Чингим нар ой тогтоолтын төрлөөр гиннесийн амжилт тогтоолоо. Тодруулбал, Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо. Даралт тус …

  • 15 February

    Монгол Улсын Засгийн газар “Global Government Excellence Award” шагнал хүртлээ

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас  Монгол Улсын Засгийн газарт  “Global Government Excellence Award” шагнал гардуулав.   Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, …

  • 15 February

    “Орлон тоглогч” олон ангит кино энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болно

    “17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээжээ. Сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан  Б.Амарсайхан бичиж,  найруулсан байна. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ. 16 ангит тус бүтээлийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.  

  • 15 February

    “Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

    Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана. “Парис 2024” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийг танилцууллаа. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар Олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ …