naraa

February, 2024

  • 14 February

    Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны …

  • 14 February

    Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн …

  • 14 February

    БНХАУ-ын “Super Brain” нэвтрүүлэгт Ой тогтоолтын их мастер Ө.Сэнгэсамдан оролцоно

    Ой тогтоолтын олон улсын Их Мастер, Шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан БНХАУ-ын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн “The Brain” шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо. “The Brain” буюу “Super Brain” нэвтрүүлэгт Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд оромгүй олон сонирхолтой даалгаврыг гүйцэтгэж өрсөлддөг. Дашрамд дурдахад 2016 онд тус нэвтрүүлэгт Монголын …

  • 14 February

    “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болно

    Про театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэн 2024 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна . 2023 онд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож Гэгээн муза олон улсын театрын наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгараад байсан Про театрын уран бүтээлчид 2024 онд ШАДАР ГУВРАН ЦЭРЭГ …

  • 14 February

    Таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ

      Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, …

  • 14 February

    Төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олжээ

    Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Баяр амралтын өдрүүдэд Онцгой …

  • 14 February

    Усанд сэлэлт: Э.Эрхэс Монгол Улсын рекордыг дахин шинэчиллээ

    Катар улсын Доха хотод зохиогдож буй Усанд Сэлэлтийн ДАШТ-ий хоёр дахь өдөр усанд сэлэлтийн ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр уралдан 58.89 секунт амжилтыг үзүүлж Монгол Улсын Рекорд Амжилтыг дахин шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийн чансаандаа 46 дугаар байранд бичигдэж байна. 15 настай Э.Эрхэс хүү өнгөрсөн онд Орхон аймагт болсон усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд …

  • 14 February

    Нийслэлийн Хоёрдугаар сургуулийн сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлалаа

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа. Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Цагаан сарын баярын өдрүүдэд хандивлаж ирсэн юм. Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор …

  • 14 February

    Засгийн газар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх …

  • 14 February

    Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна

    Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай …

  • 14 February

    Зурхай:Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 5. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хулгана,луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын …

  • 13 February

    Г. Занданшатар:Хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална

    Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье.  Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монгол түмэн буурал жилээ үдэж, …

  • 13 February

    Баянгол дүүргийн зургаан байршилд лед гэрлэн гарц суурилуулаад байна

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн. Тус ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган …

  • 13 February

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ: “Монголын уламжлалт шинэ жилийн баяр болох Цагаан сараа тэмдэглэж байгаа хүн бүрд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс нь дотнын ардчилсан түншүүд бөгөөд манай хоёр орны ард түмэн нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоотой билээ. Морилон …