naraa

February, 2024

  • 14 February

    Зурхай:Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 5. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хулгана,луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын …

  • 13 February

    Г. Занданшатар:Хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална

    Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье.  Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монгол түмэн буурал жилээ үдэж, …

  • 13 February

    Баянгол дүүргийн зургаан байршилд лед гэрлэн гарц суурилуулаад байна

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн. Тус ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган …

  • 13 February

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ: “Монголын уламжлалт шинэ жилийн баяр болох Цагаан сараа тэмдэглэж байгаа хүн бүрд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс нь дотнын ардчилсан түншүүд бөгөөд манай хоёр орны ард түмэн нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоотой билээ. Морилон …

  • 13 February

    Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгийг автобус авахад зарцуулна

    НИТХ-ын ээлжит XXI  хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журамд Нийслэлийн Засаг дарга сангийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар тусгажээ. Сангийн хөрөнгийг нийтийн тээврийн хүртээмж, чанарыг сайжруулахад зарцуулна. Мөн …

  • 13 February

    Х.Нямбаатар: Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо

    Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин …

  • 13 February

    Нийтийн тээврээр зорчих төлбөр 1000 төгрөг байна

    НИТХ-ын ээлжит XXI  хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Дөрвөн удаагийн зорчилтыг …

  • 13 February

    Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас илүү зорчвол хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлнө

    НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам …

  • 13 February

    А.Дашням:Нийслэлийн 22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн

    Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон байна. Энэ  талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 …

  • 13 February

    НОБГ:Өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 37 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэв

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 37 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 129 иргэний амь нас, 1 тэрбум 840 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав. Бүртгэгдсэн дуудлага мэдээллээс үзэхэд гэр хороолол, зуслангийн бүсэд өвөл, зуны сууц, монгол гэр, автомашин шатсан дуудлага зонхиллоо. Эдгээр нь яндангийн цонолт, ил гал, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас гал түймэр гарсан …

  • 13 February

    Баярын өдрүүдэд гал түймрийн 20 дуудлага бүртгэгджээ

    Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 1, гал түймрийн 20 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.             Дуудлага мэдээллийг тодруулбал хогийн сувагт хог шатсан 3, байшин 5, гражны дээвэр 1, гэр 5, машин 2, түц 1, цахилгааны шит шатсан нэг дуудлага бүртгэгджээ.          

  • 13 February

    Хүндийн өргөлтийн Азийн АШТ-ээс Г.Ануужин мөнгө, О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

    Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-ны өдрүүдэд болов. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд …

  • 13 February

    Мөсөнд авиралтын ДАШТ-д дөрвөн тамирчин өрсөлдөнө

    Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд энэ удаагийн …

  • 13 February

    Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 4. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:03-18:10. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул …