НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулсан юм. НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг: Нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг хэрхэн бууруулах гэж байна вэ? Гурван жилийн өмнө нэг автобусанд жилдээ 100 сая орчим төгрөгийн татаас өгдөг байсан. Одоо энэ тоо гурав дахин өсөх гэж байна. …
naraa
February, 2024
-
29 February
Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн …
-
29 February
Г.Занданшатар: Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан айчлалынхаа үеэр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд зочлон оюутнуудтай уулзлаа. Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургууль нь Бүгд Найрамдах Киргиз болон Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1995 онд байгуулагдсан юм. Нийт 6000 гаруй оюутан суралцаж буйн 40 гаруй нь монгол оюутнууд аж. Тус сургууль нь …
-
29 February
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны …
-
29 February
Б.Билгүүн: Гурилын компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2024.02.29/ гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн “Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ хүрээнд гол үйлдвэрлэгч найман аж ахуй нэгжид үнийн судалгаа хийсэн. Нэг жилийн хугацаанд гурилын үнийг 4-12 удаа нэмсэн байна. 2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд: -Дээд …
-
29 February
Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сайжруулна
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлын төсвийг тусгасан. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын голлох гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн байгалийн боржин чулуугаар тохижуулахаар төлөвлөж, тайлант онд 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьсан юм. Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар …
-
29 February
С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно
Засгийн газрын хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд: Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй …
-
29 February
Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй
Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Уг мэдээллийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаас хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг салбарын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг …
-
29 February
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаас нь хойш удалгүй Ерөнхийлөгч С.Жапаровтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн үзэглэж Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон “Найрсаг …
-
29 February
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа
Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Хоёр тулаанч найман үеийг дуустал тулалдахад шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар ялалтаа авлаа. Түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора …
-
28 February
Малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т гардуулан өглөө
Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяныг энэ сарын 24-ний өдөр Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан. Байгалын онц аюултай үзэгдэлд тэвдэж, ядарч яваа малчдадаа туслах энэхүү хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая …
-
28 February
Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр худалдаална
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж ХК-иар зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг …
-
28 February
Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав. Зудын улмаас малын сэг …
-
28 February
Д.Амарбаясгалан: Зуданд өртсөн малчин өрх бүрт 10 кг гурил, 5 кг цагаан будаа олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Улсын төсөв, аймаг орон нутгийн төсвийн эх үүсвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг зудын нөхцөл байдал хүндэрсэн 14 аймгийн 111 сумын малчдад үнэ төлбөргүй тарааж, дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ төмөр зудын хэлбэрт байгаа сум бүрд …
-
28 February
Д.Амарбаясгалан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг НЭГ жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтоол гарган УИХ-аар шийдвэр гаргуулахаар шийдсэн. …