Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны тавдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …
naraa
May, 2024
-
1 May
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар уг төслийн бэлтгэл ажил, цаашдын төлөвлөлтийн …
-
1 May
Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ
“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк улсын Станбул хотноо тавдугаар сарын 9-12-нд болох олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцохоор бэлтгэж байна. Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний дэд хорооны гишүүд чөлөөт бөхийн …
-
1 May
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 …
-
1 May
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон …
-
1 May
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын өдөрлөг Женев хотод болов
Mонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын тухай уулзалт-ярилцлага Женев хотноо амжилттай боллоо. Швейцар, Монголын 40 гаруй уншигч оролцсон арга хэмжээний үеэр зохиолч Г.Аюурзана бөө мөргөлийн талаарх энэхүү романыг бичих болсон шалтгаан, судалгаа хийсэн тухайгаа болон номыг франц хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Р.Мөнхзул өөрийн сэтгэгдэл, орчуулсан туршлагаасаа хуваалцаж, уншигч сонирхогчдын асуултад дэлгэрэнгүй хариулж хэлэлцүүлэг өрнүүллээ. …
-
1 May
Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна
Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албанаас хүүхдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлэх хүрээнд арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хорооны гишүүдийг чадавхжуулах зорилготой юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Цэрэндулам, Монгол улсын гавьяат багш, …
-
1 May
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа. УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 …
-
1 May
УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах …
-
1 May
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
Цагдаагийн байгууллагаас “Жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “Жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг Венын конвенцын шаардлагад нийцүүлсэн шинэ загварын үнэмлэхийг хэвлэж байгаа бөгөөд энэ оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийн захиалга ирүүлсэн 34.600 иргэний үнэмлэхийг хэвлэж олгоод байна. Харин өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний И-Монголиа системээр 16.384, орон нутгаас ирүүлсэн эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах …
-
1 May
Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа
УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, цагаан будаа, малын тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэсэн. Үүний хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж, импортоор орж ирэх хүнсний цагаан будаа, гурил, малын тэжээлд квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ХАА-н корпорацын эзэмшилд байгаа техник хэрэгслийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, дотоод …
-
1 May
А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого, чиглэл, удирдлагын шийдвэр, иргэдийн сонгон шалгаруулалтын шаардлага, цаашдын үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэхийн зэрэгцээ баяр хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга гэх асар их хариуцлагатай албан тушаалд томилогдоод удаагүй байна шүү дээ. Өөрийгөө уншигчдадаа танилцуулна уу? Баярлалаа, Танай хамт …
-
1 May
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Тэгвэл уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр “Монголчууд бидний шударга ёсны тэмцэл нэг шатаар ахиж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, …
April, 2024
-
30 April
“Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Өнөөдөр /2024.04.30/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа. Сургалтад өдөр тутмын сонин, сайт, телевизийн сэтгүүлчид оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, ярилцлаа. Тодруулбал: Хүүхдийн эрхийн талаарх олон хэм хэмжээ, Монгол Улсын хэм хэмжээ; Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн талаар мэдээллийг хамгаалах нь; Хүүхдийн эрхийн асуудлыг ёс зүйтэй …
-
30 April
ХЭҮК: Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ нар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал, Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж, Хуулийн зөвлөх Б.Эрдэнэбилэгтэй хүний эрхийн хандлагад суурилсан үйлчилгээг нийтийн тээврийн салбарт нэвтрүүлэх, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн зөвлөгөө мэдээллийг түгээх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын …