Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ээс “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаалыг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид “Иргэд мэдэх эрхтэй”, “Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломж үгүй”, “Үг хэлэх эрх чөлөө”, “Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө” хэмээн бичсэн лоозонг барьж, байр …
naraa
May, 2024
-
3 May
Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй монголын 17 жүдоч барилдана
Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болно. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрхэмбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл …
-
2 May
“Усыг энх тайвны төлөө” сайн бүтээлийн эзэд шалгарлаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Амгалан дэлхий” ТББ хамтран дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усыг энх тайвны төлөө” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр дүнгээ танилцууллаа. Монгол Улсын иргэдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад бүх нийтийг уриалах, үйлдэл хийх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, …
-
2 May
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
Өнгөрөгч долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, стратегийн ордуудаас төвлөрөх ногдол ашгийг иргэдийн нэрийн дансанд байршуулахаар болсон. Эл үйл явцтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн концессын гэрээ …
-
2 May
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.02/ хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт …
-
2 May
“Плэйтайм” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Амьд хөгжмийн наадам” ТББ хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. “Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ …
-
2 May
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд ШУТИС, МУИС, МУБИС, Оточ манрамба их сургууль, Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, Мэргэн сайд Агданбуугийн Амар сан, нийслэлийн Ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн эрдэмтэн, судлаач …
-
2 May
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн 20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө. Тус төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай. Мөн 7 км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин …
-
2 May
ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн ажлын төлөвлөгөө гаргаж, үр дүнтэй ажиллах, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүний удирдамжийн дагуу орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг …
-
2 May
“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана
Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч сар аянаар хөгжүүлсэн төсөл хөтөлбөр бөгөөд МУЭ-тэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн нэн орчин үе болон бусад бүтээлүүдээс бүрдсэн “Art week 2024” дүрслэх урлагийн 7 хоног арга хэмжээ “Чингис хаан Үндэсний музей”, Монголын Урчуудын Эвлэлийн Арт …
-
2 May
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул …
-
2 May
Сагсан бөмбөгийн 3Х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ
Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм. Монгол Улсыг төлөөлж Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно. Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн …
-
2 May
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох, мөн богино хугацааны “С” төрлийн визийн ангиллыг “G” төрлийн визийн ангилал руу өөрчилнө гэсэн байгууллага, хувь хүмүүс олширч, байрны гэрээ болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, БНСУ-ын Цагаачлалын албанд оршин суух (G-1) виз мэдүүлэхэд зуучлах үйлдэл хийж байгаа нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрчээ. Энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирогч болоод зогсохгүй хуулийн хариуцлага …
-
2 May
Монголын Хоккейн баг хүрэл медаль хүртлээ
Узбекистан улсын Ташкент, Самаркан хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ. Монголын баг хэсэгтээ Энэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ. Улмаар хагас шигшээд АНЭУ багийг (4:2) …
-
2 May
Тавдугаар сарын өрнийн зурхай
Хонь Дөрөвдүгээр сард та оюун ухаан, бие махбодоо багагүй чилээсэн бол тавдугаар сар таныг тайвшруулахаар ирлээ. Энэ сард өөрийгөө хайрлах, үнэ цэнээ мэдрэхэд төвлөрөөрэй. “Би энэ бүхнийг хүртэх эрхтэй” гэж өөртөө хэлээрэй. Гэртээ амттай хоол хийж идэх, орон байраа цэгцлэх, шинэ хоббитой болох зэрэг энгийн зүйлсэд анхаарлаа хандуулах нь оюун санааг амраахад тустай. Сарын хоёрдугаар хагаст зайлшгүй шаардлагатай мөнгөн дэмжлэг …