Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Зургаа дахь уулзалтаа Баянгол …
naraa
March, 2024
-
13 March
“Бүх оддын барилдаан” Бямба гарагт болно
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI – АЛТАН ЦОМ” барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх БҮХ ОДДЫН БАРИЛДААН -д зодоглохоор сонгогдоод байна. Эдгээр бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумьяабат, Э.Батмагнай нар багтжээ. Тус багт сонгогдсон улсын …
-
13 March
“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно
Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх орнуудын өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг. Тэгвэл “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Тэд өмнө нь Германы сонгодог зохиолч Гетёгийн “ФАУСТ”, Оросын зохиолч Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн “ГЭМ ЗЭМ”, Америкийн зохиолч Жон Патрикийн “ОПАЛ”, …
-
13 March
Авлигатай тэмцэх газар:Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-нs өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 49 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 46.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 170 дуудлага хүлээн …
-
13 March
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт …
-
13 March
Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ
Алтанбулаг боомтоор 2023 оны байдлаар 81 орны 561314 зорчигч, 54 орны 215291 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Тодруулбал Монгол Улсын 368586, ОХУ-ын 176095, бусад орны 16633 иргэн, Суудлын машин-173170, ачааны 38067, автобус-3059, мотоцикл-740, бусад-255 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Тус боомтоор өдөрт дунджаар 1500-1600 зорчигч, 600-700 автомашин нэвтэрч буй юм. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зорчигч 35.1 хувь, тээврийн хэрэгсэл 37.2 хувиар тус …
-
13 March
Зурхай:Үс засуулахад сайн өдөр
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 3. Буд гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Дашнямтай өдөр. Өдрийн наран 7 цаг 09 минутад мандаж, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
13 March
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс …
-
12 March
“Торгоны зам” олон улсын автомашины Ралли уралдаан долоодугаар сард Улаанбаатар хотод болно
Энэ жил Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг 7 дугаар сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уг асуудлаар “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд уулзаж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцов. Уулзалтаар 2024 онд зохион байгуулагдах “Торгоны зам” автомашины …
-
12 March
Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд хийлээ. Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Уулзалтад тус бүсэд ажилладаг төрийн албан хаагчид оролцлоо. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан …
-
12 March
Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй …
-
12 March
Б.Ууганбаатар: Дархан-Уул аймагт гарсан 10 хэрэг тутмын нэг нь цахим залилан байна
Дархан-Уул аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал 2023 онд ямар байсан талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатараас тодрууллаа. – Дархан-Уул аймгийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ? Тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 1513 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Үүнээс 1479 буюу 97.8 хувийг Цагдаагийн байгууллага, 34 …
-
12 March
Нийслэлийн Онцгой комисс:Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна
Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй. Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт …
-
12 March
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 6 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 477 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 212 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 265 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 …
-
12 March
Ц.Алдархишиг: Дорноговь аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна
Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигтэй тус аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн талаар ярилцлаа. Дорноговь аймагт гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ? Дорноговь аймгийн болон Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар нь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх …