naraa

February, 2024

  • 20 February

    Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийнэ

    Явган хүний замыг сайжруулахаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан байна.  Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган …

  • 20 February

    Ким Хён Жун:Гайхамшигтай дурсамж үлдээсэн Монголын шүтэн бишрэгчид болон найзууддаа баярлалаа

    Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, ая зохиогч Ким Хён Жун болон MC Sniper, Bloo нар энэ сарын 17-ны өдөр  Монгол улсад “Your Valentine” тоглолтоо хийсэн билээ. Дуучин, ая зохиогч, жүжигчин Ким Хён Жун цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Монголд зүүд шиг 3 шөнө 4 өдрийг өнгөрөөлөө.Монголчууд халуун дотно, зочломтгой зантай учраас дахин ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Гайхамшигтай дурсамж үлдээсэн …

  • 20 February

    П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өчигдөр  энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ? -Энэ …

  • 20 February

    Зурхай: Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 11. Ангараг гараг. Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Монгол-Алтайн нурууны …

  • 19 February

    Бүжигчин Б. Болор “Дэлхийн мисс” тэмцээнд оролцоно

    “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Шинэ Дели хотноо албан ёсоор 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр эхлэх гэж байна. Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцдог энэхүү тэмцээнд “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, “Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ. Б.Болор нь Үндэсний урлагийн их театрын гоцлол …

  • 19 February

    Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Дундговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй, Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр эхний ээлжинд шийдвэрлэсэн юм. Дундговь аймгийн хэмжээнд 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул …

  • 19 February

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлнэ

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн …

  • 19 February

    Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ

    Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн. Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж …

  • 19 February

    Л.Оюун-Эрдэнэ: Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалж байна

    Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл …

  • 19 February

    Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.19/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, …

  • 19 February

    Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.02.19/Засгийн газрын гишүүдийн хамт Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, хороодын засаг дарга нар, төрийн албан хаагч нартай уулзаж, санал солилцлоо. Сонгинохайрхан дүүргийн 46 хороог 4 бүс болгон хувааж хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Хүн ам ихтэй хороодыг нэгжийн зохион байгуулалтад оруулж, шийдвэр гаргах, төсвийн бие даасан эрх мэдлийг хариуцлагын хамт олгохоор төлөвлөж буй. …

  • 19 February

    Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар Мөсөнд авиралтын ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирлаа

    Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болов.  Тус тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Хэрлэн мөнгө, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Ах, дүү уулчид мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж байна. Н.Хэрлэн Ази тивийн аварга, дэлхийн цомын алтан медальтай бол Н.Сэлэнгэ тив, дэлхийн хэмжээний анхны медалиа хүртэж байна.  

  • 19 February

    Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

      Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Нийт нутгаар цас их хэмжээгээр орж, түүнийг дагасан хүндрэл, эрсдэл мал аж ахуйн салбарт үүсэж байгаа энэ цаг үед Зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд нэгж техниктэйгээ орон нутагт үүрэг гүйцэтгэсээр байна.    Өнгөрсөн лхагва гаригаас эхлэн Дорнод аймгийн Матад суманд …

  • 19 February

    Төөрсөн сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олжээ

    Онцгой байдлын байгууллагад энэ сарын  17-ны өдөр  Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт,  Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан,  Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг 9 аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу  төв, …