naraa

June, 2024

  • 5 June

    Монголчууд баялагтаа эзэн байх боломжоо хуулиар баталгаажуулж чадсан уу?

    Олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, парламент баталсан. Ингэснээр уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд  хувь хүртээх нөхцөл бүрдэж,  хуримтлалын санг нээх боломжтой болсон билээ.  Аливаа  улс орны хөгжил тухайн улсын иргэн бүртээ салшгүй холбоотой байдаг.  Тиймээс “Зууны мэдээ” сонин зургаадугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Монгол Улсын 30 иргэнийг урьж, …

  • 5 June

    O.Z: “Яг түүн шиг” шоуг би амжилтаа ахиулах боломж гэж харж байгаа

    “Яг түүн шиг” шоуны тав дахь дугаарын ялагч “Тоонот” рекордсын артист, дуучин О.Z буюу Э.Золбоотой ярилцлаа. –Тав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. -Баярлалаа. Энэ дугаарт 60, 70-аад оны ретро жанрын уран бүтээлчдээс баззер дарсан онцлогтой дугаар байлаа. Миний баззер бол Африк Симон. Бүжигнээс эхлээд нүүр царайны хувирал, хурц хурц хөдөлгөөн хийж, үзэгчдийг, тайзыг бүрэн эзэмдэж чаддаг, үзүүлж харуулах онцлог …

  • 5 June

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 883 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 908 …

  • 5 June

    УИХ-ын сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна

    УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ. Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг …

  • 5 June

    Боловсролын зээлийн санд ажиллаж байсан 2 хүнийг яллагдагчаар татжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгтэй холбоотой үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг бүрэн шалгаж, тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг өргөн …

  • 5 June

    Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2022, 2023 оны байдлаар судалж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Дээрх хугацаанд Нийслэлийн хэмжээнд хууль бусаар ан агнах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 хэрэг шалгагдаж, байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр хэрэгт нийт 101 хүн яллагдагчаар татагдсанаас 57 …

  • 5 June

    Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирчээ

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой тодорхойлох үүднээс тус дүүргийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан хүүхэд хохирсон гэмт хэргүүдийг судалжээ. Тус дүүрэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2022 онд 254 бүртгэгдсэн бол 2023 онд 14.8 хувиар өсөж 317 хэрэг, 2024 оны эхний улирлын байдлаар 74 хэрэг тус тус гарч, нийт 645 гэмт …

  • 5 June

    УЕПГ:Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 85, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлига, албан тушаалын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …

  • 5 June

    Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 21-нээс 6-р сарын 1-нд болов. Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийн охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна.    

  • 5 June

    Нэг цэгийн үйлчилгээний төвүүд эх хүүхдийн өрөөтэй болно

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм. “Бүүвэй өртөө” төслийн хүрээнд …

  • 4 June

    Нийслэлийн хэмжээнд нийт 150 мянга гаруй цэцэг тариад байна

    Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн …

  • 4 June

    “Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8,9-нд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи 2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Цонжинболдогт зохион байгуулна. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм. Нийт оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өсчээ. Мөн мото аялал хийдэг ААН-ийн тоо нэмэгдсэн бөгөөд БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо …

  • 4 June

    3×3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн энэ сарын 6, 7-ны өдрүүдэд болно

    НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ …

  • 4 June

    Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна

    Богд хааны ордон музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байсан. Өөрөөр хэлбэл тус музейд сүүлийн 60 гаруй жилийн туршид бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй. Тэгвэл энэ удаад Энэтхэг, Өмнөд Солонгос Улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд сэргээн засварлаж байна. Засгийн газраас түүх соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалуудаа сэргээн засварлан хойч …

  • 4 June

    Беларусь Улстай “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар мэдээлэл өглөө. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол …