naraa

October, 2025

  • 7 October

    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.10.07) Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив.  1.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн “онцгой бүрэн эрхийнхээ” дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар …

  • 7 October

    “Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

    17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолд “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино долоон номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, “Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” уран сайхны киноны уран бүтээлчид шилдэг уран сайхны кино, …

  • 7 October

    Г.Занданшатар:Нийслэлийн ачаалал ихтэй сургуульд ажиллаж байгаа залуу багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарна

    Жил бүрийн аравдугаар сарын 7-ныг дэлхий дахинаа нийгмийн түншүүд болох төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашдын зорилтоо тодорхойлдог байна. Энэ өдөр 21 аймаг, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны идэвхтэн, сонгуультнууд оролцсон “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” уриатай улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус …

  • 7 October

    Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ундрахыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт цол, тэмдгээр шагналаа.  Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй түүний үйл хэргийг  үнэлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Засгийн газрын шагналыг ийнхүү олголоо. Түүний хувьд хэвлэл мэдээллийн салбарт хөл тавиад 19 жил, үүнээс 13 жилийн хугацаанд нь …

  • 7 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг биржээр арилжааллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай …

  • 6 October

    Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта Монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв. Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа …

  • 6 October

    Шинжлэх Ухааны академи Их чуулганаараа Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн дэмжлээ

    Энэ сарын 03-ны өдөр Шинжлэх Ухааны Академи Их чуулганаараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тус академийн их, бага чуулганаар дараалан хэлэлцүүлж эрдэмтдийн саналыг тусгаж байгаа нь анхны тохиолдол болохыг талууд онцолж үнэлэв. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн …

  • 6 October

    Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн Баянгол дүүрэгт Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин техник болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээр элс, цемент, хайрга зарж байгаа асуудлыг цэгцэлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин, техник байршуулах гурван байршлыг танилцуулж, улмаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны …

  • 6 October

    Аравдугаар сард ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн …

  • 6 October

    Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэл

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж, тодорхой тооны компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа учраас түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдлээ. П.Сайнзориг гишүүний гаргасан засаг огцруулах бичигт одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, …

  • 6 October

    Монголын залуу циркчид олон улсын тэмцээнээс “ХҮРЭЛ АРСЛАН” цом хүртлээ

    БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монголын залуу циркчид амжилттай оролцлоо. Монгол Циркус Энтертайнмент төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй хүчээ сорин, тус тэмцээний нэр хүндтэй шагнал болох “Хүрэл Арслан” цомын эзэд боллоо. Энэхүү амжилтын ард уран бүтээлчид, багш, дасгалжуулагчид, бүжиг …

  • 6 October

    Ахмад бөхчүүдийн барилдаанд Д.Бумбаяр, М.Жамъянпүрэв, Д.Баасандорж нар түрүүллээ

     Өмнөговь аймгийн нэрэмжит, Ахмад бөхчүүдийн барилдаан 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, улсын заан Д.Бумбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун үзүүрлэв.  Дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь …

  • 6 October

    УЕПГ: “НҮҮРСНИЙ” гэх нэршилтэй хэрэгт одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна

    Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа …

  • 3 October

    Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн буюу есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй …

  • 3 October

    “Бортээг“-ийн нүүрсний уурхай төрийн эзэмшилд хэвээр байгаа, нүүрс нь олборлогдож зөөгдөөгүй гэдгийг мэдэгдэв

    “Бортээг”-ийн нүүрсний уурхайтай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан холбоотой, тус уурхайн лицензийг гадаад компанид зарчихсан, нүүрсийг нь хятад руу зөөчихсөн гэх мэдээлэл нь худал болох тухай, Бортээгийн уурхайн төрийн эзэмшилд хэвээр хадгалагдаж байгаа, шанага нүүрс хилээр гараагүй, монгол түмний баялаг хэвээр байгаа гэдгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-аас гаргасан доорх мэдэгдэл, Шилэн Цогоогийн харуулж буй лайваас та харж болно.