“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна. Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны бөх Эмилиенне Эссомбег 14:2-оор яллаа. Харин Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, …
virtual
September, 2019
-
17 September
Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтаар 2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх …
-
17 September
Өнөөдөр Ю.Цэдэнбал агсны 103 насны ой тохиож байна
БНМАУ-ын Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Маршал, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд Дөрвөд далай хан аймгийн зоригт хан хошууны Тугтан овог өнөөгийн Увс аймгийн Давст сумын нутагт малчин ард Юмжаагийн 11 хүүхдийн тав дахь хүүхэд болон мэндэлжээ. эрээр Эрхүүгийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн …
-
17 September
700 сая төгрөгийн алт хилээр гаргахыг завджээ
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас есдүгээр сарын 14-ний өдөр их хэмжээний алт Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо. Тодруулбал, мөн өдрийн 12:00 цагийн орчимд иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг, 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь алба хаагчид илрүүлэн, алтыг …
-
17 September
Б.Номин-Эрдэнэ шатрын Их мастер боллоо
Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна. Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй …
-
17 September
У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал хөгжлийн гол шалгуур болж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцох юм. Чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” …
-
17 September
Өнөөдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарна
“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар дэвжээнд гарна. Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Э.Сумьяа Камеруны бөх …
-
17 September
“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Хятадын Төв телевизийн Монгол сүлжээ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд тавигдсан 70 бүтээл нь Хятадын төв телевизийн монгол сүлжээний вэб хуудас, фэйсбүүкийн пэйж хуудас, “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, INET.MN сайтаар …
-
17 September
Видео: Дуучин Ука “Надтай үлдээч” жүжгийн дууг дуулжээ
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн энэ оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч MУСТА.Чингүний “Надтай Үлдээч” уянгын драмын жүжиг есдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн билээ. Тэгвэл энэхүү жүжгийн “Stay with me” дууг дуучин Д.Уламбаяр буюу Ука дуулжээ. Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран …
-
17 September
Булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа
Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл …
-
17 September
Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус сумын II-р багийн “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн нэг тугал энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна. Иймд сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/81 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Голомтод …
-
17 September
Таван буудлаас долоон буудал хүртэлх замыг хоёр хоног хаана
Энэ сарын 20 /2019.09.20/-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны …
-
17 September
Сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэнийг хар тамхины хэргээр баривчилжээ
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулжээ. Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН …
-
17 September
“Эрэл”-ийн Б .Эрдэнэбатыг яллагдагчаар татлаа
“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч тавдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Б.Эрдэнэбатыг Чингис бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан. Дээрх зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, түүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасны дагуу өнгөрөгч долоо …
-
17 September
Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Ирландын Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Конор Рагхалайх, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ниаль Бургесс зэрэг албаны хүмүүс байлцлаа. Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл