Eрөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр орон нутгийг зорилоо. Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллах юм. Тухайлбал өнөөдөр Төв аймаг дахь “Өгөөж Сүмбэр” компанийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, ногоочидтой уулзалт хийх бөгөөд Сэлэнгэ аймгийн “Түмэн бут” компани, Дархан-Уул аймгийн “Өглөгчийн хэрэм” компани, “Улаанбаатар гурил” компанид …
virtual
October, 2018
-
8 October
Намрын барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг “Алдар” спорт хорооны зааланд өнгөрсөн Бямба гаригт зохион байгуулав. Намрын барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулсан байна. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглосноос П.Бүрэнтөгс түрүүлжээ. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх …
-
8 October
Н.Түвшинбаяр аваргын хөвгүүд жюү жицүгийн тэмцээнээс медаль хүртжээ
“Ulaanbaatar international pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Спортын төв ордонд өнгөрсөн Бямба гаригт боллоо. Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, Бразил, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 411 тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Найдангийн Түвшинбаярын хөвгүүд барилджээ. Жюү …
-
8 October
Гадаадад үрчлэгдсэн монгол охин ядуу хоёр өрхөд гэр бэлэглэжээ
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Энэ хүрээнд Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын албан хаагчид Монгол Улсаас АНУ-д үрчлэгдсэн Наранцацралт буюу Hannah Williams охиныг эх орондоо ирэх үеэр нь хүлээн авч уулзлаа. Охин одоо …
-
8 October
Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 29. Сумъяа гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг …
-
8 October
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, …
-
6 October
ТАНИЛЦ: 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах Засгийн газрын тэтгэлэгүүд
2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлгийг БСШУСЯ-наас гаргажээ. БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ гээд 13 улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтойг албаныхан хэллээ. Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг хамруулах аж. Харин магистр, докторт бакалавр/магистрын зэрэгтэй 3.0 ба түүнээс дээш …
-
6 October
М.Анхцэцэг хүүтэй болжээ
Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох Мөнхжанцангийн Анхцэцэг хүүтэй болжээ. Тэрбээр энэ долоо хоногт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг юм. М.Анхцэцэг “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Драмын театрын жүжигчин бөгөөд энэ онд “Гэгээн муза” олон улсын наадмаас …
-
6 October
Аравдугаар сард цас их орж, хүйтэрнэ
Цаг агаар орчны шинжилгээний газраас гаргасан аравдугаар сарын цаг агаарын төлөвийг хүргэж байна. Энэ сард нийт нутгаар цас орж, уулархаг нутгаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр …
-
6 October
Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ
Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 26 дахь дугаар цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан дугаарууд олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.
-
6 October
1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Монголын болон дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан 1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн …
-
6 October
Г.Угалзцэцэг Ази тивийн аварга боллоо
Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд алтан медалийн эзэн болжээ.Тэрбээр 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан юм.
-
6 October
Гурван хүнийг хороохоор төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд оргон зугтааж байсан рецидив гэмт хэрэгтнийг өчигдөр баривчилсан байна.Эх сурвалжийн мэдээлснээр О.Тамир гэгч олон удаа ял шийтгүүлж байсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилахаар цагдаагийн байгууллага удаан ажиллажээ.Түүнийг эхнэрийнхээ биед гэмтэл учруулаад оргон зугтааж байхад нь баривчилсан байна. Ингээд зогсохгүй О.Тамир нь өс хонзонгийн сэдлээр гурван хүний амь нас хохироох төлөвлөгөөтэй байсан тухай мэдээлэв.
-
6 October
Барак Обама хуримынхаа 26 жилийн ойд зориулан гэргийдээ романтик үгтэй зурвас илгээжээ
АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишельтэйгээ гэрлэсний 26 жилийн ой энэ сарын 4-ны өдөр тохиож, өөрсдийн твиттэр хуудсаараа дамжуулан бие биедээ романтик үгтэй зурвас илгээжээ. Барак Обама“Ойн баярын мэнд хүргэе хайрт минь. Өнгөрсөн 26 жилийн турш чи минь миний гайхамшигтай хамтрагч байж, намайг үргэлж инээлгэж байсан. Энэ дэлхий дээр ганцхан чамд л хайртай” хэмээн бичсэн байна. Харин түүний эхнэр …
-
6 October
“Mongolia’s next top model” шоу өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар өнөөдөр 20:30 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын “Одон” телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой аж. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарын шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл