Нийслэл хотын хүн амын ус хангамжийн аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үүсэх бохирдлыг багасгах зорилгоор хөтөлбөрийн төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсрууллаа. Шинэчилж боловсруулсан хөтөлбөрт 9 зорилтын хүрээнд 144 ажлыг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн …
virtual
April, 2018
-
20 April
Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсч байна уу?
Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй байх. Учир нь хүзүү бол эмэгтэй хүний насыг тодорхойлогч ганц зүйл юм. Иймээс тэд хүзүүгээ сайхан байлгахыг үргэлж хүсдэг ч ямар арга хэрэглэхээ төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл доорх дасгалыг ямар ч үед хийх боломжтой. Харин дасгалыг хийхийн өмнө хүзүү, шилэн хүзүү, нурууны цусны эргэлтийг сайжруулахаа мартуузай. Толгойгоо зөөлөн удаанаар тойруулан эргүүлнэ. Эхлээд …
-
20 April
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг зохион байгуулна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, “Гранд Чайна Спортс” ХХК, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо хамтран зохион байгуулах аж. “Нэг бүс-Нэг зам” төслөөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамд спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх аж. …
-
20 April
Л. Болд: Монголд сайхан ирээдүй авчрах хүнийг хөнөөсөн
Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд гэр бүлийнхэн нь мөн, Ардчилсан намын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Хэрвээ С. Зориг агсан амьд байсан бол 56 нас хүрч байх байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зориг гэдэг хүнийг АН-ын хүн гэж хардгаа зогсоох хэрэгтэй. Энэ хүн бол Монголын ард түмний хүү байсан юм. Улс орон мухардалд ороод …
-
20 April
Б.Ууганбаяр: 1.4 тэрбум төгрөг төрийн сангийн дансанд бүтнээрээ байршиж байгаа
Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр “2018 он гарснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад 8 аймаг, 16 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр тохиолдлоо. Яг одоогоор Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарсан нөхцөл байдалтай байна. Эрдэнэбулган сум нь аймгийн төвөөсөө 180 км-т байдаг. Түймрийн …
-
20 April
“Пхеньян” дуурийн дуулаачдын уралдаанаас Б. Батжаргал мөнгөн медаль хүртжээ
БНАСАУ-ын Пхеньян хотноо зохион байгуулагдсан “Пхеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Б. Батжаргал тус тэмцээний дэд байр буюу мөнгөн медаль хүртсэн бол Б.Энхнаран тусгай байрын шагнал хүртжээ. Энэхүү анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Итали, БНАСАУ зэрэг найман орны уран бүтээлчид оролцсон байна. Пхеньян хотод болсон дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчид эх орондоо ирээд байна. Тэд дараагийн уран бүтээлдээ оржээ. …
-
20 April
Аспирин зөгийн балаар маск хийж арьсаа арчилцгаая
Аспирин зөгийн балаар хийсэн энэхүү маск нь арьсыг гүн цэвэрлэж, хар батгыг арилган зөөлөн толигор болгох үйлчилгээтэй. Арьсандаа асуудалтай бүсгүйчүүд энэхүү маскыг тавьж арьсаа арчилцгаая. Маск хийхэд хэрэгтэй орц: Зөгийн бал – 1ц/х Хэдэн дусал ус -аспиринаа найруулахад хэрэг болох Аспирин – 2 ширхэг Хийх арга: Аспиринаа устайгаа сайтар найруулж бэлдэнэ. 10 – 20 секунд амрааж зөгийн балаа нэмж сайтар …
-
20 April
Гашуунсухайт боомтын нүүрсний тээврийн эргэлт нэмэгджээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа нүүрсний тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авахаар болсон. Тодорхой цэгүүдэд авто зогсоолын …
-
20 April
30 шахам жил үргэлжилсэн маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодогло
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар …
-
20 April
Оюутны хөгжлийн зээлийг тавдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байх шийдвэрийг 2018 оны хоёрдугаар сард Засгийн газар гаргасан билээ. Оюутны зээлийн шинэчлэгдсэн журам 2018 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ хүүгүй, урт хугагаар, барьцаа шаардахгүй, хамтран зээлдэгчгүй, даатгалтайгаар олгох юм байна. Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд …
-
20 April
Дуучин П. Идэржавхлан эхнэртэйгээ “Чи бидэн хоёр” дууг хамтран дуулжээ
Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан дуучин П.Идэржавхлан Б.Лхагвасүрэнгийн үг, Ц.Нямдоржийн ая “Чи бидэн хоёр” дууг хайртай гэргий З. Ононтойгоо хамтран дуулжээ.
-
20 April
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ. Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад …
-
20 April
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр …
-
20 April
Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө
Энэ сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүлийн Төв дүүргийн шүүхээс 24 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дүүгийнхээ илгээсэн давж заалдах тухай хүсэлтийг хүчингүй болгохоор өргөдөл гаргажээ. Шүүхээс түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж 15 хэргээр ял оноосон байна. Пак Гын Хэгийн буруутай нь тогтоогдож, ял сонссон хэргүүд : Чой Сүүн Силийн KD компанитай Hyundai …
-
20 April
Оффшор данстай хурандаа гомдол гаргалаа
Авлигатай тэмцэх газраас оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн нийт 20 гаруй албан тушаалтныг олон нийтэд зарласан билээ. Тэгвэл тэдний нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргажээ. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл