virtual

March, 2016

  • 4 March

    Цасан шуурганд 27 иргэн сураггүй төөрчээ

    Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаав. Тиймээс иргэдийг хотоос гарахгүй, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, анхааруулагыг мөрдөхыг албаны хүн санууллаа. Салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч байгаа тул өчигдөр орой 21:00 цагаас Зам тээврийн сайд М.Зоригт сайдын тушаалаар орон нутгийн замын …

  • 4 March

    Шилдэг эрэгтэй хамтлагууд нэгдэж “Best hits” тоглолтоо хийнэ

    2016 оны 3 сарын 8ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар  нэгэн гайхалтай тоглолтыг орчин үеийн Монголын “Boyband” залуу хамтлагууд нэгдэн “Best hits” хэмээх тоглолтоо  толилуулахаар боллоо. Тодруулбал, Монголын шинэ үеийн хөвгүүдийн хамтлаг болох “Motive”, “Нэгэн зүгт”,  “Sync”, “S4”  хамтлагийн залуус  хамтран энэ сарын 8-нд “Lux” клубт ганцхан энэ л үдэш өөрсдийн хит болсон  залуучуудын сонсох дуртай тэр л гайхалтай …

  • 4 March

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 9 дэх дугаарын тойм

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарын эхэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ. Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг …

  • 4 March

    Солонгост гэрээгээр ажиллуулах нэрээр багадаа 343 392 000 төгрөг “хаана, хэнд” зарцуулагддаг вэ?

    Өнөөдөр Солонгос улсад гэрээгээр ажиллах сонирхол бүхий иргэдийг бүртгэх ажил эхэлж байна. Хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх гэж тэмүүлэх залуусын сонирхол зөвхөн МӨНГӨ. Ар гэрээ өргүй, өвчингүй байлгахын тулд мөнгөтэй байх нь хамгийн их хэрэгцээтэй зүйл болсон нийгэм. Бидний хүсэн хүлээсэн жилд 1-2 удаа бүртгэдэг энэхүү бүртгэл эхэлж байгаа нь залуучууд эх орондоо “байгаад ч хэрэггүй” гэсэн ойлголтыг төрүүлээд байна. …

  • 4 March

    Хилийн бүс, зурваст гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах, оргон зайлсан яллагдагч /заналхийлэгч этгээд/-ийг эрэн сурвалжлах, баривчлах нэгдсэн сургалт боллоо

    Тахарын ерөнхий газрын даргын “Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/28 дугаар тушаалын дагуу “Хилийн бүс, зурваст гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах, оргон зайлсан яллагдагч /заналхийлэгч этгээд/-ийг эрэн сурвалжлах, баривчлах” сургалт, дадлагыг Хил хамгаалах ерөнхий газартай хамтран мөн оны 02 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь хилийн анги, салбар болон Есдүгээр тойргийн …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн

     БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 …

  • 4 March

    Нисэгчийн буруугаас болж МИ-8 осолдсон гэсэн дүгнэлтийг ОХУ-аас ирүүлжээ

    Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагийн орчимд осолдсон билээ. Онгоцонд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 11 алба хаагч сууж явсан юм. Ослын улмаас ахмад Н.Батбаяр нас барсан. Хэргийг Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа. Онгоц юунаас болж осолдсон талаар ажлын хэсэг гарч, хэд хэдэн удаа хуралдсан. Ингээд ОХУ-ын мэргэжлийн газраар шинжилгээ хийлгэж, …

  • 4 March

    1500 ам.долларын тэтгэлэг авах уралдаан оюутнуудад зарлалаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлалаа. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох аж. Өрсөлдөөнт тэтгэлэг энэ сарын 7-ноос эхэлж, сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл: нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; оюутны суралцах орчныг сайжруулах; оюутны …

  • 4 March

    Өнөөдөр болох үйл явдлууд…

    10:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулагдана. 8:30 цагт “Монфемнет” үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган 11 дэх жилдээ “Иргэний нийгмийн оршин тогтнол” сэдвийн хүрээнд эхлэх гэж байна. Чуулган 4,5-ны өдрүүдэд Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд 08:30-17:30-ын хооронд зохион байгуулагдана. 10:00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-тэй …

  • 4 March

    Хөхөгчин тахиа өдөр

    Аргын тооллын 3 сарын 4-ны баасан гараг, билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн  25-ны сугар гараг, 7 улаан мэнгэтэй, идрийн барилдлагатай, уул суудалтай, суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7:30 цагт мандан, 18:38 цагт  жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, …

  • 4 March

    Архангай аймагт тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргажээ

    Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архангай  аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ захирамж гаргажээ. Тус захирамжийн хүрээнд Архангай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бү хтөрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2015 оны 3 сарын 03-ны өдрийн 17:00 цагаас  3 сарын 04-ны өдрийн 17:00 цаг хүртэл түр зогсоохоор болсон байна. А.Мандуул

  • 3 March

    “Тэмээн поло”-г Олон улсын телевизүүд сурвалжлах эрх авахаар хүсэлт илгээдэг байна

    Тэмээн пологийн  Улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болох гэж байна. Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооноос хурдан тэмээний уралдаан буюу Тэмээн поло” тэмцээнийг арваад жил зохион байгуулж байгаа билээ. Хоёр бөхт тэмээний уралдаан дэлхийн анаахрлыг татаж буй бололтой. Учир нь энэхүү тэмцээнийг  олон улсын  томоохон телевиз болох CNN, CCTV, NHK, …

  • 3 March

    Өрхийн эмч нарын мэдлэг муугаас хүүхдүүд эмэнд дасамтгай болж байна

    Харшлын гаралтай ханиад, уушгинд хүрдэг ханиад гэхчлэн төрөл бүрийн томуу томуу төст өвчин газар авсаар байна. Ялангуяа 0-6 насны хүүхдийн өвчлөл буурахгүй байгаа бөгөөд эдгэрэлт удаантай, өвчтөний хүндрэх явц хурдан байгаа юм. Хүүхдийн өвчлөл хүндэрч байгаагын нэгэн “дэм” нь өрхийн эмч нарын мэдлэг чадвар муугаас үүдэлтэй гэх шалтгаан эцэг эхчүүдийн бухимдлыг хүргээд байгаа юм. Нэг жилийн дотор 4-5 удаа ханиад …

  • 3 March

    Хүлгүүд ээлжит нэгэн ялагдалаа хүлээлээ

    Сүүлийн гурван тоглолтондоо дараалсан хожигдоод байсан Сентоза Ирвэсүүд энэ удаад Tom Билгүүнээр ахлуулсан Хүлгүүдтэй учираа тааран тоглолоо. Тоглот эхлэхийн өмнө хөгжөөн дэмжэгчид багаа дэмжхээр спортын төв ордонг дүүргээд байсан юм. Багууд ч тоглолтын эхнээс ээлж дараалсан довтолгоогоо амжиллттай болгож үзэгчдийг баясгаж байсан бөгөөд, Harris, Andersan нар хүчтай Slam Dunk-аар спортын төв ордонг доргиож байлаа. Хүлгүүд багаараа жигд тоглолтыг үзүүлж 6-н …

  • 3 March

    Тоглолтоор бидэнд цэцэг биш өвс, хадаг биш нэмнээ өгвөл дээр гэжээ

    Нэгэн үе зохиолын дууны ханхүү, гүнж гэгдэж явсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар өөр өөрийн зам мөрөө хөөж, хамтран дуулахаа болиод багагүй хугацаа өнгөрсөн. Тэдний зүгээс өнгөрсөн сар шинийн баяраар “Хаврын найраг” дууг хамтран дуулж олны сонорыг мялаасан билээ. Тэд ийнхүү 13 жилийн дараа дахин хамтарч дуулсанд сонсогч фэнүүд нь ихэд баяртай байгаа юм. Тэгвэл  “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд эрхэм гавъяатууд …