virtual

March, 2016

  • 3 March

    Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгох зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан. Засгийн газраас төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулсан гэсэн үг. Тэгвэл өнөөдөр Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн “Дүнжингарав” худалдааны төвд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвөөс …

  • 3 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт 03 сарын 10-нд болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 …

  • 3 March

    СЕХ өнөөдөр 30 орчим журам, заавар, маягт боловсруулж гаргалаа

          Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай, Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах тухай, Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх тухай, Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах тухай  …

  • 3 March

    “Оюутны зээл” олгодог болно гэв үү

    УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд оюутны зээл олгох боломжийн талаар дуулгасан. Учир нь тэтгэврийн зээл авч буй иргэдийн олонх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан “Оюутны зээл”-ийг бий болгохоор болжээ. Энэ талаар Монголбанкнаас хэрэв Засгийн газар зөвшөөрвөл ийм …

  • 3 March

    Зургаа бүр долоодугаар үеийн сөнөөгч онгоцнуудын сураг гарч эхэллээ

    Саяхан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин оросын “Сухой” зохион бүтээх товчоонд 6 дугаар үеийн сөнөөгч онгоцыг зохион бүтээх ажил явагдаж байгааг мэдээлэв. Бүр “Сухой” компани шинэ үеийн байлдааны сөнөөгч онгоцны загварыг танилцуулсан байна. ОХУ-ын Агаар-сансарын цэргийн командлагч хурандаа генерал Виктор Бондаревын ярьж буйгаар бол оросын инженерүүд 6-аар тогтохгүй 7 дугаар үеийн сөнөөгч онгоцны төсөл дээр ажиллаж байгаа бололтой байна. …

  • 3 March

    120 мянган малчин өрх 222.7 тэрбум төгрөгийн зээл авчээ

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, орон сууцны ипотекийн, малчны, тэтгэврийн зээлийн хүү бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороо, гишүүдэд иргэдээс олон зуун хүсэлт, өргөдөл ирсэн. …

  • 3 March

    Эрэгтэй гишүүд хүчирхийлэлийг “бизнес” болгож хараагүй байгаа

    Хучирхийлэл манай улсад газар авч байгаа энэ үед хуулиар чангалан барихаас өөр арга зам олдохгүй байна. Манай улс хучирхийлэлийн эсрэг төвүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй хүнлэг энэрэнгүй бус төртэй цөөхөн орнуудын нэг. Тэгвэл энэхүү хуулийг батлахад ухаан орсон дөрвөн настай охиноос, 100 гаран наслаж байгаа өтгөс хүртэл нэгэн дуугаар дэмжиж байгаа. Гэхдээ сэтгэл зүрхэндээ. Хүний хорвоод адилхан төрлийг олж төрөөд бие …

  • 3 March

    “Ажил мэргэжлийн жишиг цалинг” үндэслэн тэтгэвэр тогтооно

    Улсын Их Хурлаас 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд зааснаар: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй байгаа бол ажил, мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох, …

  • 3 March

    Үйл явдал

    09.00 цагт: “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” Удирдах ажилтны зөвлөгөөн Эрүүл мэнд спортын яамны “Б“ зааланд эхэлнэ. Утас: 99991633, 86885060 09.00 цагт: Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн ММНБИ-ийн байранд болно. Энэ удаагийн зөвлөгөөн ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Зөвлөгөөнөөр нягтлан бодогчид, санхүүчдэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэнэ. 09.30 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн …

  • 3 March

    Өнөөдөр хур тундасгүй, 3-5 хэм дулаан байна

    2016 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан …

  • 3 March

    Өрнийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 24. Бархасвадь гараг.  Гар одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага:  Үл зохилдох.Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг …

  • 2 March

    Лусын Дагина олдсон уу /видео/

    Иргэдийн дунд ихээхэн тархсан энэ бичлэгийг хүргэж байна. энэхүү бичлэгт байх амьтан /эсвэл хүн/-ыг лаборторийн аргаар шинжилж байгаа гэнэ. Олсон нутгийн загасчдын ярианаас дүгнэхэд тэрээр тал нь загас биетэй, тал нь эмэгтэй биетэй байсан гэнэ. Б.Саран

  • 2 March

    Б.Номин-Эрдэнэ: “Этник момент” тоглолтоор бүх л эрхтнээрээ дуулж үзүүлнэ

    Шуранхай хамтлаг гэдгээрээ олноо танигдсан, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэтэй гуравдугаар сарын 7,8 ны өдрүүдэд болох “Этник момент” тоглолтынх нь талаар ярилцлаа. -Уран бүтээл нь арвин уу?  Сүүлийн үеийн сонин сайхан юу байна? -Хамгийн сүүлд Окитой хамтран Төрийн шагналт,Соёлын гавъяат зүтгэлтэн, З.Түмэнжаргалын үг, хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Дуулмаар Урианхай нутаг” хэмээх сайхан бүтээлийг дууллаа.  Хэдхэн хоногийн өмнө баруун  Монгол ардын …

  • 2 March

    2500 жилийн настай “Хатан титэм” Монголд

    Дэлхийд гайхагдаж байгаа энэхүү олдворууд нь 2001 онд Тува улсын Красноярск мужын өмнөд хэсэгт байрлах Аржаан тосгоны орчмоос олдсон бөгөөд 2500 жилийн өмнө амьдарч байсан эртний хаан, хатадын оршуулга гэж эрдэмтэд үзэж байна. Энэхүү түүхийн үнэт олдворуудыг дэлхийн нэр хүндтэй музейнүүд өөртөө авахыг хүсэж олон сая доллар санал болгосон хэдий ч Тувагийн ард түмэн өөрсдийн өв соёлоо Аржаан-2 Музейдээ хадгалж үлджээ. Монгол …

  • 2 March

    Хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн 85 хувь нь хэрэгждэггүй

    Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд  боллоо. Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувь ажээ. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл тэдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй аж. Бага …