virtual

January, 2016

  • 13 January

    Өөрөө өөртөө мэс засал хийжээ

    1961 оны өвөл. Антарктидад шинээр байгуулагдсан ЗХУ-ын судалгааны баазад ажиллаж буй 13 хүн энэ үеэр гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байв. Судалгааны багийн эмч нь Леонид Рогозов гэх залуу бөгөөд багийн гишүүдийн эрүүл мэндийг хариуцна. 1961 оны дөрвөн сарын 29-нд Рогозовын дотор муухайрч, халууран улмаар хэвлийн доод хэсэгт өвдөж эхлэв. Эмч хүний хувьд Рогозов энэ шинж тэмдгийг сайн мэдэж байв. Тэрээр …

  • 13 January

    Истанбул хотыг доргиосон халдлага болжээ

    Өнөөдөр Туркийн нийслэл Истанбул хотын аялал жуулчлалын алдартай дүүрэгт Сири гаралтай амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлснээс болж арван хүн нас баржээ. Туркийн албаныхны мэдэгдсэнээр нас барсан хүмүүсийн ес нь Герман жуулчид байсан ажээ. Түүнээс гадна ойр тойронд нь байсан 15 хүн бэртэж гэмтсэн байна. эх сурвалж: tuluu.mn

  • 13 January

    Боксын хагас шигшээ өнөөдөр болно

    Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө явагдана. Тэмцээний хуваарийн дагуу эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг-ын жингийн хэсгийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолт болох юм. Тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, …

  • 13 January

    Манай улс Антарктид тивд судалгааны бааз байгуулна

    Антарктид тив судлаач Д.Батмөнх Дэлхийн Өмнөд туйлд 10 гаруй хоног судалгаа хийгээд өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр Болгар, Испани улсын судлаачдын багтай хамтран ажилласан байна. Д.Батмөнх нь Өмнөд туйлд судалгаа хийсэн монголын долоо дахь эрдэмтэн болж байгааг Антарктид тивийн судлалын нийгэмлэгийнхэн хэлсэн юм. Урьд нь манай улсын судлаачид бусад улс орны судлагааны багтай хамтрахгүйгээр өмнөд туйлд очих боломжгүй …

  • 13 January

    Өнөөдрийн зурхай-Өнөөдрийн өнгө

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 04. Буд гараг.  Чөдөр одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага:Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …

  • 12 January

    Монголын ”нууцлаг” бизнесменүүд улстөрд хөл тавьж эхэллээ

    Монголын улстөр хавар цагийн урь орохыг хүлээж чадалгүй халуурч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нам дагаж хүний цүнх сав барьж явдаг “амбицлаг” залуус өөр хоорондоо алалцаж нэг нэгнийхээ дээр гарцгаах гэж хэрдээ үзэцгээж байгаа. Ийн хэлэхийн учир нь зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох учраас тэд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байгаа юм. Тэгвэл тэднийг үхэлдэж байх хойгуур Монголын “нууцлаг” бизнесменүүд …

  • 12 January

    “Херо энтертайнмент”-ийн нууц бичлэгийг улстөрийн зорилгоор хулгайлсан уу

    “Херо энтертайнмент” студийн захирал, найруулагч Б.Баатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан нууц бичлэг хулгайд алдагдаж, улмаар цахим ертөнцөөр тархсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэдийгээр тэрбээр энэ асуудлаар цагдаад хандсан, хэргийн талаар одоохондоо хамаагүй ярьж болохгүй байна гэж хэлсэн ч дээрх бичлэгүүд улстөрийн зорилгоор хулгайд алдагдсан гэх мессежийг олон нийтэд өглөө. Үнэхээр түүний хэлснээр өндөр …

  • 12 January

    Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох хэрэгтэй

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.   Уг хуулийн төслийн гол агуулга нь хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тухай юм. УИХ-аас энэ оны төсвийг  батлахдаа хүүхэд бүрт сар бүр олгож байсан   мөнгийг танаж нийт хүүхдийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Уг асуудлыг МАН-ын дарга М.Энхболд болон …

  • 12 January

    ”Бурханлиг гоо сайхан” ХХК ” ХОНЬКО” савангаа хаана үйлдвэрлэдэг вэ

      Монголчууд бид сүүлийн үед их л үндэсэрхэг үзэлтэй болж дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, “Эх орондоо хөрөнгө оруулалт хийцгээе” гэсэн уриан дор нэгдэх болсон. Үнэндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа ч зарим нэг гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнийг манайхан БНХАУ-д яг адилхан дууриайлган үйлдвэрлэж оруулж ирдгийг хэн хүнгүй л мэднэ. Дэлхийд алдартай брэндийн уруул өнгөлөгчийг дуурайлган хийжээ Тухайлбал, өнгөрсөн оны …

  • 12 January

    Хэрхэн аккумлятор ашиглаж гануурыг хийх бэ

    Хөдөө хээр явахад гэнэтийн байдлаас үүдэн гагнуур хийхээр болвол ийм арга байдаг юм байна. Жолооч нар мэдэхэд илүүдэхгүй нэг зөвлөгөөг хүргэе. Хөдөө хээр явж байхдаа 2 ш аккумлятор, аккумляторын холбогч ашиглаад гануурыг ингэж хийдэг юм байна. Мөн 3 аккумлятор холбож гагнуур хийж болдог гэнэ шүү.      

  • 12 January

    Ноолууран эдлэл цэвэрлэх арга

    Ноолуур нь байгалийн гаралтай дэлхий дээрх хамгийн нарийн, тансаг ширхэгтүүдийн нэг билээ. Ноолуураар хийгдсэн хувцас нарийн арчилгаа шаарддаг хэдий ч урт удаан хугацаагаар элэгддэггүй. Сайн арчлагдсан ноолуур угаах бүрт улам зөөлхөн улам тансаг болдог. Цэвэрлэх Ноолууран бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэх нь сүлжмэл болон нэхмэл материалаас хамааран бага зэрэг өөр байдаг. Сүлжмэл ноолуур Арилахад хэцүү толбо үүсээгүй тохиолдолд сүлжмэл ноолууран бүтээгдэхүүнийг заавал …

  • 12 January

    Монголын дэлхийд гарах том алхам АСЕМ-аас эхэлнэ

    Ингэж хэлбэл иргэн та битгий гайхаарай. Учир нь АСЕМ-ын уулзалтаар л хамгийн олон төрийн тэргүүн цугладаг бөгөөд энэ зун Монгол Улсад болох уг уулзалтаар дэлхийн 50 гаруй орны төр, засгийн тэргүүн ирэх гэж байна. Тиймдээ ч, АСЕМ /Ази-Европын уулзалт/-ад манай төрийн тэргүүнүүд эртнээс анхаарал хандуулан ажиллаж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Ази, Европын 50 гаруй орны төр, засгийн тэргүүн ирэх …

  • 12 January

    Хүний амь хөнөөсөн эмч камерын бичлэгээ устгахаа мартсан байжээ

    Шинэ жилийн шөнө ууртай эмч өвчтөнөө зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.  ОХУ-ын Белгорода хотын эмнэлгийн хүлээлгийн өрөөнд энэ хэрэг гарсан байна. Ууртай эмчийн нударга дэндүү ширүүсэн учир 56 настай Евгения Вахнина гэгч нас барсан байна. Бичлэгт харуулснаар эмч орж ирээд өвчтөнийг зодож эхэлнэ. Талийгаачийг 2 удаагийн цохилтоор унагаасан байна. Уг хэрэг гарсаны дараа эмнэлгийнхэн талийгаачийг толгойгоороо хана цохиж унасан үүнээс …

  • 12 January

    Б.Ганхуяг: МАН алдаагаа дахин давтах эрх байхгүй

    МАН-ын Бага хурлын гишүүн, намын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуягтай шинэ оны босгон дээр цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. -Шинэ он гараад удаагүй байна. Тэгэхээр МАН-ын Шинэчлэлийн хорооны 2015 онд хийсэн ажлын талаар ярилцлагаа эхлэх үү? -Манай байгууллагын хувьд 2015 онд их ажил төлөвлөж, чамгүй үр дүн гаргаж чадсан жил байлаа. Хийсэн ажлаа товчлоод гурван хэсэг болгоод хэлье. Нэгдүгээрт, бид улс …

  • 12 January

    Б.Ангирмаагийн “Кактус” охидын хамтлагтай танилц

    Рок попын төмөр хатагтай гэгддэг Б.Ангирмаа “Киви”-гийн 3-н охиноосоо гадна “Банана” нэртэй хөвгүүдийн хамтлагийн продюсераар ажиллаж байсан. Хатуу гартай, ширүүн үгтэй Ангираа продюсер шилж сонгож байж эвлэгхэн дуулчихдаг, бүжгийн эвсэлтэй 2 залууг сонгосон байдаг. Түүний ивээлд нэг орчихвол рок попын бартаатай зам дардан болох тийшээгээ ханддаг гэж залуу дуучид шивнэлдэж нүдэнд нь өртөхийг хичээдэг ч Ангирмаа “Банана” хамтлагтай удаан найзлаагүй. Тэгвэл тэрээр саяхан болсон рок попын шинэ жилийн цэнгүүнд “Кактус”  нэртэй охидын хамтлагийг танилцууллаа. Ангирмаа “Киви”-г орхин ийнхүү “Кактус”-ыг сонгож байгаа гэнэ. “Кактус” хамтлагийн гурван …