virtual

January, 2016

  • 14 January

    Өглөөд өндөг идэхийн ач тус

    Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай. Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийг холестерины өдрийн хэрэглээг 300 мг байга байлгахыг зөвлөж эхэлсэн нь хоёр ширхэг өндөгний шар идэхэд л 200мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ …

  • 14 January

    Орцонд хаягдсан охин таалал төгсчээ

    Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд 2015 оны 12 сарын 21-22 нд охин үрээ орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д өгч асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалсанаар монголын нийт ард түмэн энэ охин дээр анхаарлаа хандуулаад байсан билээ. Охины биеийн байдал маш хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Хэдий ээж нь олдож өөрий биеэрээ асарч байгаа …

  • 14 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 15-16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 2016 оны нэгдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, …

  • 14 January

    Хууль бусаар чоно агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хууль бус ангийн урьдчилан сэргийлэх хяналтыг байнга гүйцэтгэдэг. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулах зорилгоор Нийслэлд оруулж ирсэн 3 ширхэг эр, 3 ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот …

  • 13 January

    Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ

    Ирвэс хамгаалах сангийн ажилтан талийгаач Л-ийн аав Ж.Төмөрсүх Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ. Хуульзүйн сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтэд мэдээлэл хийхдээ ирвэс хамгаалагч амиа алдсан хэргийн талаар ийн ярьсан юм. Тодруулбал, “Байгаль хамгаалагчийн асуудал бол бидний анхааралд орсон. УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед …

  • 13 January

    “Нийслэлийн Онцгой Байдлын Газар”- аас анхааруулж байна

    01 дүгээр сарын 16-аас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө – 40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр , сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх …

  • 13 January

    “Элит” цэцэрлэгийн хариуцлаггүй байдлаас болж хүү хэлгүй болох магадлал өндөр байна

    Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах балетын сургалттай “Элит” гэх хувийн цэцэрлэг хүүхдийн хэл түлжээ. Тухайн үед хүүгийн ээж хүүгээ Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэлний уг нь голоороо цоорсон байжээ. Харин эмч нар гайхан “Ийм аймар гэмтчихээд хүүхэд огтхон ч уйлаагүй нь сонин юм аа? Ямар нэгэн өвчин намдаах лаа, тариа хэрэглэсэн үү” хэмээн асууж байсан бөгөөд тухайн үед хүүгийн хэлэнд …

  • 13 January

    Нууц бичлэгээр П.Анужингийн үнэн төрх, мөн чанар ил гарлаа

    Хулгайд алдагдсан гэх нууц бичлэгээс болж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужингийн нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр уг бичлэгт гарч байгаагаар буюу бусдын шарыг малтах хор найруулан худал, үнэн ярьж, хулгайгаар бичлэг хийн сэтгүүлзүйд байж боломгүй ёсзүйн алдаа гаргадаг байж болзошгүй юм байна. Тодруулбал П.Анужин өмнө нь С.Баяртай уулзаад “Н.Энхбаяр таныг ингэж хэлсэн. …

  • 13 January

    Энэ долоо хоногт махны үнэ өсч, бууз хямдарч байна

    Сар шиний баяр ойртон хүний хэрэглээтэй юм бүхэн бэлэн болжээ. Та мөнгөтэй байхад  л  гэрээ цэвэрлүүлж, ууц хоолоо бэлдүүлж, бэлгээ захиалан авч болох нь. Айл бүрийн хийдэг бууз гэхэд л хэдэн арван төрлийн чимхэлттэй, орц найрлагатай, хэлбэр хэмжээтэйгээр хийгдэж байна. Бууз баншаа чимхэх завгүй, боломжгүй байгаа бол дараах буузны үнийг таньд хүргэж байна. Та захилахад л хүргээд ирнэ. Мэргэжлийн онолоор …

  • 13 January

    Х.Бээжин: Наадуулаа дайрч ал гэсэн, тэгээд машинаараа хөөсөн…

    “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас  өнгөрсөн оны сүүлээр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийсэн гурав хоногийн суултын талаараа мэдээлэл  сэтгүүлчэд мэдээлэл хийлээ.   Тус ТББ-аас тайлбарлаж буйгаар бол уг суулт нь хууль ёсны хүрээнд үргэлжлэх хугацаандаа Уул уурхайн сайд  Р.Жигжидийн хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилготой байсан аж. Тэд албан шаардлагаа ерөнхий сайд болон Р.Жигжид сайдад хүргүүлсэн ч суултын хугацаанд хариу ирээгүй байна. …

  • 13 January

    Хөлбөмбөгийн #Илүү Их Үнэ цэнэтэй 10 тоглогч

    Испаний ЛаЛигийн Барселона багийн тоглогч Лионель Месси Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдээд байна. Football-Observatory.com –оос гаргасан тайланд Мессигийн үнэ цэнэ 287.6-315.5 сая доллараар хэмжигдэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү жагсаалт тоглогчийн нас, үзүүлэлт, байрлал, гэрээний байдал болон туршлага, түүнчлэн түүний одоогийн тоглож буй багийн амжилт,өрсөлдөөний түвшин зэрэг олон үзүүлэлт дээр үндэслэн томьёолж, тодорхойлогддог байна. Эхсурвалж: http://www.businessinsider.com 1.     …

  • 13 January

    Ажил олдохгүй байна Л.Эрдэнэчимэг гишүүний төлбөртэй “авгай” болохсон

    СХД-с  нэр дэвшин гарч ирсэн эрхэм төрийн түшээ маань энд тэнд дэгдэгнэж ажил ихтэй байдаг бололтой. Тамхины эсрэг хуулиар нилээд их юм сонсож яваа түүнийг буурь суурьгүй гэлцэх юм билээ. Сонгино-Хайрханчуудыг уярааж гарч ирсэн тэрээр дүүрэгтээ харин ч үзэгдсэнгүй гэх. Түүнийг ирэхийг хороо хорин нь тараадаггүй иргэдтэй “үнэн” уулздаггүй.  “Үнэн” гэдэг нь өөрийг нь дагаж явдаг “төлбөртэй” хэдэн авгай нартай …

  • 13 January

    Орц бүрээ камержуулснаас хойш нэг ч гэмт хэрэг гарсангүй

    Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны засаг дарга С.Амарбаясгалантайярилцлаа. –Танай хорооны орц бүрийг камертай гэж сонслоо. Тэгэхээр орцондүйлдэгддэг элдэв хэрэгт цэг тавьсан гэсэн үг үү? -Манайх хотын төвийн гэр хороололгүй хороо л доо. Тэнгис хавийн орон сууцнууд хамрагддаг юм. Иргэдээс орц руугаа аюулгүй орохсон гэсэн хүсэлт их ирдэг учраас сүүлийн хоёр жил энэ чиглэлээр түл­хүү ажиллалаа. Орц бүрээ камер­жуулсан нь ийм учиртай. …

  • 13 January

    Хөдөлмөрийн сайдын өргөн барьсан хуулийн төслүүд дэмжигдлээ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан шинэ оны өмнөхөн салбарынхаа хоёр чухал хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай болон   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн …

  • 13 January

    ТӨХ-оос болоод Цэцийн дарга “лексус 570”-аа унаж чадахгүй байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /2015.02.17/ яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор бага шатахуун хэрэглэдэг автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлийг Төрийн өмчийн хорооны дарга нарт үүрэгдсэн. Гэвч энэ шийдвэр гараад жилийн нүүр үзсэн ч хангалттай хэрэгжсэнгүй. Ихэнх дарга …