Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж …
virtual
February, 2015
-
6 February
Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтын талаар мэдээлэл өгөв
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн. Тусгай зөвшөөрлийн олголтын талаар өнөөдөр Ашигт малтмалын газарт даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа тэргүүтэй албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 01 сарын 16-наас хойшхи хугацаанд нийт 614 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 536 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан, эдгээр аж ахуйн …
-
6 February
Залуу хүний заавал унших ёстой 100 ном
1. “Цаг хугацааны товч түүх” Стивен Хоукинг 2. “Life and Energy” Isaac Asimov 3. “On the origin of the species by means of natural selection” Charles Darwin 4. “Neuromancer” William Gibson 5. “King solomon’s ring” Konrad Lorenz 6. “Сэтгэл зүрхээ дага” Эндрю Мэтюс 7. “Ирээдүйд… Нэвтрэхүй” Эдвард Корниш 8. “Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг” Дейвид Жозеп Шварц 9. “Хүн бичнээс үүсээгүй” …
-
6 February
Ирина аль хэдийн Роналдуг мартсан бололтой…
Алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналду болон түүний найз бүсгүй болох нэрт загвар өмсөгч Ирина Шейк нарын харилцаа таван жил үргэлжилсний дараагаар хосууд салах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэдний салсан шалтгааныг Роналду-гийн ээжтэй холбон тайлбарлаж байсан ч албан ёсны хэвлэлийн төлөөлөгч нь энэ байдал ээжтэй нь ямар ч хамааралгүй болохыг хэлсэн юм. Харин сүүлийн өдрүүдэд бас нэгэн шуугиан дэгдээд байгаа …
-
6 February
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив. Нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлэн хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 …
-
6 February
Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үр дүнг тайлагналаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй тайлагнасан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон яамд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын …
-
6 February
Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2015-02-06/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Дараа нь Улсын Их Хурлын чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжиж Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд Монгол хэлний …
-
6 February
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоолын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зааснаар, Монгол Улсын эдийн засаг 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл …
-
6 February
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүүд ээ! Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв, бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь эдийн засгийн төлөвлөлт, тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Эдийн засгийн гол гол макро үзүүлэлтээр нийгэм болон зах зээл рүү тогтмол мэдээлэл өгч байх нь зах зээлийн эдийн засагтай орнуудын заавал …
-
6 February
Шилдгийн шилдгийг “Шар доктор” хүртлээ
“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа хаалтаа хийлээ. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, НЗДТГ-ын хамтран зохион байгуулсан эл үзэсгэлэн худалдаанд 800 гаруй аж ахуй нэгж оролцож, иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн талаар зохион байгуулагчид онцолж байв. Тус үзэсгэлэнгийн Шилдгийн шилдэг Гранпри шагналаар “Живэртийн Оргил” компанийн “Шар доктор” брэнд бүтээгдэхүүн хүртлээ. Тус компанийнхан 2012 оноос …
-
6 February
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна. …
-
6 February
П.Гантулгыг ЕНБД-аар томилжээ
Ардчилсан намын дэргэдэх залуучуудын төв байгууллагынхан Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Гантулгыг томилсон байна. Түүнийг жинхлэх асуудлыг удахгүй болох Ардчилсан залуучуудын холбооны бага чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх аж. П.Гантулга нь 2008-2012 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан намын ажлын туршлагатай залуу боловсон хүчнүүдийн нэг гэж намынхан нь үнэлж байна. Тэрбээр Турк улсад мэргэжил …
-
6 February
Хорлоо эмээ уйлж сууна
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, цахим ертөнцөөр “Хорлоо эмээ байшингаа зарах гэж байна” гэсэн мэдээлэл гарах боллоо. Хорлоо эмээд туслах аян өрнүүлж, сувилалд хэвтүүлэн, байшин барьж өгөх ажлыг зохион байгуулсан “Монгол тусгал” ТББ-ын ажилтан н.Ням-Эрдэнээс тодруулахад, “Хаанаас, яагаад ийм яриа гараад байгааг ойлгохгүй байна. Хорлоо эмээ яасан гэж байшингаа зарах юм бэ. Тэгээд ч айлын хашаанд байдаг байшин нь одоохондоо манай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл