2013 оны статистик мэдээнээс харахад хорт хавдрын шинэ тохиолдлын 57.1% нь хөдөө орон нутагт, 42.9% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 2014 онд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудад“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Д.Биндэръяа
virtual
February, 2014
-
14 February
“Буян-Ухаа” цогцолбор хорооллын журам батлагдлаа
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг баталлаа. Гэхдээ энэхүү журмыг батлахад Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас шалтгаалах зарчмын зөрүүтэй санал гарсан учраас журмын зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар болжээ.“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчид, 40 хувьд өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийнхэн хамрагдах боломжтой юм. Төрийн албан …
-
14 February
Нийслэл рүү ордог бүс нутгуудад 24 цагийн пост ажиллаж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Галшар сумын нэгдүгээр багийн нутаг Дунд булгийн эх, мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 24 цагаар нийслэл рүү ордог бүс нутгуудад пост гарган ажиллаж байна. Энэ онд дүүргийн хэмээнд нийт 42.577 толгой мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 10, 11, 23, 20, …
-
14 February
Хорт хавдар үүсэх эрсдэлээс сэргийлэхэд нөлөөлдөг 7 алхамыг та бүхэнд танилцуулж байна
1-р алхам: Тамхи бүү хэрэглэ. Бүх төрлийн тамхи нь таныг хорт хавдраар өвдөх аюултай байдалд хүргэдэг. Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, тамхи татдаг хүний дэргэд байхаас зайлсхийгээрэй. Тамхи татдаг хүмүүсийн ойр орчинд байх нь таныг уушгиний хорт хавдар тусах …
-
14 February
“Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гарлаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 13-ны ээлжит хуралдаанаар “Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн тухай” танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. 2014 оны 1-р сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн …
-
14 February
Мисс Б.Бадамцэцэг, А.Алтаншагай: Бид хоёр бие биендээ анхны харцаар л дурласан
Хайрын баяр тохиож байгаа энэ өдөр нандин булангийн минь зочноор 2010 оны тэргүүн мисс болон түүний хайртай залуу А.Алтаншагай нар оролцож байна. – Хайрыг юу гэж боддог вэ? Хайрын тухай бодлоосоо хуваалцаач. Б.Бадамцэцэг: Хайр гэдэг үгийг сонсохоор л дулаахан дотно сонсогддог. Миний хувьд ч гэсэн хайр гэдэг үг маань маш их үнэ цэнэтэй. Хайр бид хоёрын хувьд итгэл дээр тогтдог …
-
14 February
Улаан овоогийн ордоос Зэлтэрийн боомт хүртэлх авто замыг сайжруулахаар зэхэж байна
“Оюу толгой” уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 96.8 км хатуу хучилттай автозамыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх үлдээд байгаа гэнэ. Мөн Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford coal” компани Баруун ноён уул ордоос БНХАУ-ын Сэхэ боомт хүртэл 98 км хүнд даацын авто замыг барьж дуусгаад байгаа талаар тус компаниас мэдээлсэн байна. Харин энэ замаар бүтээгдэхүүн тээвэрлэх эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж …
-
14 February
Мадонна Японд арьс арчилгааны шинэ брэндээ гаргалаа
Дуучин Мадонна Япон улсад өөрийн албан ёсны арьс арчилгааны “MDNA Skin” брэндээ худалдаанд гаргахаар зэхжээ. Тэрээр энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнээ Японы гоо сайхны тэргүүлэх брэнд MTG-тэй хамтран гаргаж байгаа бөгөөд энэ сарын 12-нд Японд нээлтээ хийжээ. Харин 2-р сарын 26-наас дэлхий дахинаа худалдаалах аж. Түүний арьс арчилгааны бүтээгдэхүүнд “арьс сэргээх бүтээгдэхүүн, хром болон шавар агуулсан маск, шингэн энгэсэг, тос” зэрэг …
-
14 February
Хөлийн О маягийн майгыг засах дасгал
Монголчууд голчлон ийм майга байдаг. Үүнээ засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их тус болно. Мөн дараах дасгал нь нилээд үр дүнтэй дасгал тул хийгээд үзээрэй гэж зөвлөх байна. 1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу. 2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж өлмийгөө гадагш нь …
-
14 February
ХААН банкны сангаас нийт 460 гаруй сая төгрөгийг Хавдрын эсрэг үндэсний аян”-д зарцуулаад байна
ХААН банк, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болж, хэрэгжүүлэгч талуудын удирдлагууд энэ сард Хавдар судлалын үндэсний төвд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцсан байна.2014 онд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудад “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Аяны зорилго нь хорт хавдраас …
-
14 February
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм. Халдвар дамжих зам: Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, …
-
14 February
Хөвсгөл далай дахь мөсний баяр энэ жил зохиогдохгүй
Өвлийн улиралд гадаадын жуулчдыг ихээр татдаг ганц баяр болох Хөвсгөл далайд жил бүр зохиогддог “Мөсний баяр” энэ жил зохион байгуулагдахгүй болжээ. Тодруулбал, “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баяр болох газрын ойр орчим, тээврийн хэрэгслүүд зорчих мөсөн замын таван цэгт хэмжилт хийхэд 57-74 см хөлдсөн нь өмнөх жилүүдийн мөсний зузаанаас 30-40 см нимгэн, мөс …
-
14 February
“Энержи Ресурс” компани 90.3 сая ам.долларыг хүлээн авчээ
“Энержи Ресурс” компани Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн 245 км автозамаа Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсний төлбөрт 157.8 тэрбум төгрөг буюу 90.3 сая ам.долларыг хүлээн авсан байна. Энэ талаар Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” буюу “Энержи Ресурс” компаниас мэдээлжээ. Энэхүү хатуу хучилттай хүнд даацын замыг “Энержи Ресурс”-ын охин компани “Говийн зам” барьсан байна. Харин Монгол Улсын Засгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл