virtual

January, 2014

  • 11 January

    Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, …

  • 11 January

    Хар морь өдөр

    Аргын тоололын 1 сарын 11-ны бямба гараг, билгийн тоололын өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 11-ны санчир гараг. 7 улаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай хар морь өдөр.  Өдрийн наран 8:36 цагт мандан, 17 :13 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр …

  • 10 January

    Монголчууд үнээний сүүнээс “инсулин” гаргаж авна

    Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсад таниулах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг “Монголын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” /МББҮХ/, Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-тай хамтран байгуулж, гарын үсэг зурах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд МББҮХ-ны ТУЗ-ийн дарга Б.Балжинням, ТУЗ-ийн гишүүн Н.Ганбямба болон ХААИС-ын захирал, доктор профессор Т.Хэрүүга, Инноваци бизнес эрхэлсэн дэд захирал доктор профессор Д.Эрдэнэбаатар нар оролцсон юм. Дэлхийд …

  • 10 January

    Л.Болд сайд эх орноо Гиннесийн номд бичүүлнэ

    Парламентын ги­шүүд Гадаад харил­цааны сайд Л.Болдыг Монгол Улсаа Гин­несийн амжилтын но­монд бүртгүүлэх нь хэмээн хошигнох бол­жээ. Тэрбээр сайдын аж­лаа авснаас хойш нэлээд олон улстай дипломат харилцаа тогтоогоод байгаа юм. Тиймээс өчигдөр болсон ху­ралдааны үеэр гишүүд түүнийг “Хамгийн олон улстай дипломат харилцаа тогтоосон орон болох гээ юу” хэмээн гоочлоод амжив. Харин эрхэм сайдын хувьд тэрхүү номд бичүүлэхдээ бус Монгол Улсын гадаад …

  • 10 January

    Төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэгч “Харанга Ресурс” Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ

    Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн баялаг нөөц бүхий бүсэд орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж буй “Харанга Ресурс” компани Ашигт малтмалын газартай уг төсөлд холбогдох Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд тус компани уурхайн техник эдийн засгийн үндэслэл болон төлөвлөлтийг боловсруулж өргөн барих, уурхай байгуулах зэрэг асуудлууд тусгагджээ. Одоогоор “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төслийн ордод 17.2 хувийн төмрийн агуулга бүхий 254 сая …

  • 10 January

    Даниэл Старриж: Рожэрс намайг олон жил “онилж” байсныг сонсоод маш их гайхсан

    Английн шигшээ баг болоод Ливэрпүүлийн довтлогч Даниэл Старриж бэртлээсээ эргэн ирж мэргэн буучдын өрсөлдөөнд өөрийн нэрээ дээшлүүлж, топ 4-н эгнээнд багаа оруулахаар тэмцэхэд бэлэн болж байна. Бэлтгэлийнхээ дундуур тэрээр Рожэрс өөрийг нь олон жилийн турш ажиглаж байсныг сонсоод гайхсан тухайгаа ярьсан юм. Ливэрпүүлийн төлөөх 30 тоглолтондоо 22 гоолыг жилийн хугацаанд оруулаад буй тэрээр энд ирээд яг 12 сар 7 хоног …

  • 10 January

    Анх удаа “Хөршийн холбоо”-нд суурилсан Бичил зээлийн хөтөлбөр хэрэгжинэ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 01 сарын 09-ний өдөр болж, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн 2013-2016 оны нийгэм, эдийн засгийн зорилт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийслэлийн хүн амын ажилгүйдлийг бууруулан ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор 2014 оноос …

  • 10 January

    “Автобус 1”-ийнхэн ажилдаа гарлаа

    Ажил хаялт зарлаад хоёр хоног хасаг өдөр болоод байсан “Автобус нэг” ОНӨҮГ-ынхан өнөөдөр үдээс хойш ажилдаа гарцгаажээ. Тэд өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж тохиролцоонд хүрсэн бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид жолооч кондукторуудын тавьсан 5 заалт бүхий шаардлагын хариуг ирэх долоо хоногийн ажлын гурван хоногт багтан өгөхөөр болсон байна.

  • 10 January

    “МТ”-ын өв залгамжлагч Магнайгийн 200 саяаар хийсэн цуутай хурим бүтэлгүйтжээ

    Хөтлөгч Дэнсмааг STV телевизийн хөтлөгч DD нэрээр нь хүмүүс сайн мэднэ. Харин STV-д хөтлөгч болохоосоо өмнө TV5- ийн “Kids time” нэвтрүүлгийг хөтөлдөг байхдаа нэлээн олон хүнд танигдсан. Түүний хувьд  одоо манайхныг бензинээр хангадаг МТ буюу “Магнай Трэйд”-ийн өв залгамжлагч Магнайгийн гэргий болж, түүнд хөөрхөн хүү төрүүлж өгсөн билээ. Тэд 2009 онд Монголын хамгийн цуутай хуримыг хийж байсан бөгөөд тэр үедээ …

  • 10 January

    Жулия Робертс: Би гэр бүлгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ эн­дээс мэдэрсэн

    Холливудын нэрт жүжигчин Жулия Робертс өдрөөр бус, хором хормоор улам сайхан болсоор. Яагаад гэвэл тэр амьдралынхаа мөч бүрийг хайртай нөхөр, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж байгаа билээ. Харин сүүлийн үед тэрбээр гэр бүлийнхээ тайван амьдралд хоргодон суусангүй. Энэ талаар Жулия “Олон жилийн дараа анх удаа гэрээсээ ийм хол явж байна” хэмээх аж. Учир нь Жулия “Наймдугаар сар: Осейж гүнлэг” кинонд тоглосон юм. -Та …

  • 10 January

    Аварга мөсөн авто машин бүтээжээ

    Канадын автомат төхөөрөмж үйлдвэрлэгч нэгэн компани Аварга том 2005 оны “GMC Silverado” загварын машины их биед тулгуурлан мөсөн машин бүтээжээ. Гэхдээ тэд өөрсдийн үйлдвэрлэсэн целсийн хасаг 40 хэмд ажиллаж чадах баттериаг туршихын тулд уг мөсөн машиныг бүтээсэн байна. Машиныг нийт 14 мянган тонн мөсөөр бүтээсэн бөгөөд цагт 12 милл хүртэл хурдлах хүчин чадалтай аж.

  • 10 January

    Н.Энхбаяр Монголын ард түмнээс юугаараа ялгаатай юм бэ?

    Өршөөлийн хуулийг батлахыг УИХ-аас ард түмэн хүсэж байна Ардчиллын амин сүнс бол “Хүний Эрх”, одоогийн байдлаар монгол улсад 7000-8000 хүн хорих ангид ял эдлэж байна. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага дээр шийдвэрлэгдэх гэж байгаа гэмт хэрэгтний тоо 3000-4000, хүн амын дийлэнх хувь нь нэн ядуу учир нийгэмд булаалт, дээрэм, хулгайн гэмт хэргүүд зонхилж байдаг. Нэг жилд 19000-22000 хүн гэмт хэрэгт холбогддог …

  • 10 January

    ЭМД-аас даатгуулагчид үзүүлэх мөнгөний хэмжээ нэмэгджээ

    Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын олгох хэмжээг Эрүүл мэнд, Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар нэмэгдүүлэн, шинэчлэн тогтоожээ. Шинэчилсэн тогтоолын дагуу нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан эмнэлгүүдэд, ЭМД-тай иргэдийг хэвтүүлэн эмчилсэн улсын эмнэлэгт тухайн өвчтөний өвчний оношоос шалтгаалан дунджаар 300 мянга, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг …

  • 10 January

    ЗЦГ-ыг татан буулгахгүй, нэрийг нь л өөрчилж байгаа гэв

    Цагдаагийн албаны ту­хай хуульд зааснаар энэ сарын 1-нээс Замын Цаг­даагийн газар болон Эрүү­­гийн цагдаагийн га­зар, Мөрдөн байцаах ал­­­быг та­тан буулгахаар болсон би­лээ. Тэгвэл Замын Цаг­­даа­­гийн газрыг татан буул­гах­гүй зөвхөн нэрийг нь өөрч­лөх аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажил­­­тан, цагдаагийн ахмад Ё.Лхаг­­­васүрэнгээс тодруу­лахад “Замын Цагдаагийн газрыг татан буулгахгүй. Зөвхөн нэрийг нь өөрчилж Нийтийн хэв журмыг хам­гаалах газар болгож байгаа. Түүнчлэн …