virtual

January, 2014

  • 7 January

    Монголын дипломатын 3213 жилийн түүхийг өгүүлсэн Нэвтэрхий толь хэвлэгдлээ

    Монгол улсад орчин цагийн дипломат албан байгуулагдсны 105 жилийн ой ирэх 2015 онд тохиох юм байна. Үүнтэй холбогдуулан Ж.Бор, Д.Уламбаяр, Д.Баатар, Б.Батцэвээн, Д.Далайжаргал нарын  эрдэмтэн судлаачид “Монголын дипломатчдын нэвтэрхий толь бичиг”-ийг 3 ботиор гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд  шинэ оны эхэнд 636 хуудаста   Тэргүүн  боть хэвлэгдан уншигч, судлаач, дипломат албаныханы гар дээр очиход бэлэн болжээ. Энэхүү нэвтэрхий толь  бичигт Монголын …

  • 7 January

    Баригадын генерал Т.Дашдэлэг нарын ялыг хэвээр үлдээв

    Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийн шүүх хурал  өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болж, анхан шатны шүүхээс гаргасан ялыг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг …

  • 7 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 9:30 цагт ССАЖЯаман дээр “Монголын Үндэсний Археологийн Музей”-н барилгын эскиз зураг шалгаруулалтын уралдаанд шалгарсан уран бүтээлчдэд Ц.Оюунгэрэл сайд шагналыг нь гардуулна. Холбоо барих утас: 99030651, 99832119 88118075 – 10:00 цагаас Дарь-Эхийн 102-р сургууль дээр захирлын нээлттэй сонгон шалгаруулалт болно. – 11:00 цагт Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байранд ”Хөдөлмөр” сонины 85 жилийн ойн хүрээнд төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулна. …

  • 7 January

    Жудо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Нэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Яармаг дахь “Буянт-Ухаа” спортын ордонд болох тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд болох бол багийн тэмцээнд эрэгтэй 66, 73, 81, 90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, 70, +70 кг-ын жингийн бөхчүүд …

  • 7 January

    “Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга захирамжилсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс …

  • 7 January

    Иргэн бүр Орон нутгийн сангийн санхүүжилтэд хяналт тавих боломжтой

     Шинэ оны босгон дээр Сангийн яамнаас төслийн санхүүжилт, гүйцэтгэлийг удирдах, хянах, тайлагнахад ашиглах төсвийн мэдээллийн систем бий болгосон. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй бүх ажлыг иргэд энэ системийн ачаар хянах боломжтой болсон. Энэ талаар тус яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа. -Иргэд шилэн данс юу болсон бэ гэдгийг маш ихээр сонирхож байна. Үүгээр Орон …

  • 7 January

    Төрийн банкны ТУЗ-хөний 90 саяын “но” илэрсэн бололтой

    Улсын гэх тодотголтой “Төрийн банк”-ныхан до­тоод­доо нэлээд бужиг­наантай байгаа бололтой. “Шинэ он солигдох мөчид тус банк­ны хэд хэдэн акулуудыг ба­ривчилж цагдан хорьсон” тухай бор шувууд жиргэж эх­лээд байна. Гэхдээ одоогоор тэдний нэр, албан тушаал тодор­хойгүй байгаа ч эх сур­вал­жийн мэдээлснээр Тө­рийн банкны Бизнес хариуц­сан дэд захирал Н.Амгаланг цаг­дан хорьсон аж. Харин зарим эх сурвал­жууд “Тус банкны өмнөх захирлууд болон ТУЗ-ийн …

  • 7 January

    Байнгын хороод хуралдана

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: -Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, анхны хэлэлцүүлэг/. 2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын …

  • 7 January

    Шар бар өдөр

    Билгийн тооллын 7. Хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, …

  • 7 January

    Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн

    Малчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2014 оны 1 дүгээр сарын 06-ны 20 цагаас 2014 оны 1 дүгээр сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Эхийн …

  • 6 January

    Гипноз гэж юу вэ?

    Эх орны дайн ид дүрэлзэн байсан үед ажээ. Цэргийн фронтын эмнэлэгт ийм нэг явдал болжээ. Нэгэн эмч хэд хоног нойр хоолгүй ажиллаад дараа нь унтжээ. Яг энэ үед нэг тун хүнд шархтай нэгнийг авчраад, унтаж буй эмчийг татаж чангаагаад ч, нүүр лүү нь ус цацаад ч сэрээж чадсангүй. Тэрээр туйлдаа хүртэл ядарсан байж. Тэгэхээр нь профессор Платонов тэнд байсан бүх …

  • 6 January

    Оюун ухааны хүч чадал хязгааргүй …

    Энэ ертөнцөд хүмүүсээс илүү сонирхолтой юм үгүй билээ гэж аугаа их В.Гумбольдт нэгэнтээ хэлжээ. Өнгөрсөн зууны эхээр Оросод нэгэн сонин явдал болжээ. Тосгонд түймэр гарсанд галын дөл авалцсан байшингаас эмгэн Матрена гав ганцаараа шаламгайлан ороод авдартай хөрөнгөө ажиг ч үгүй чирсээр гудамжны голд авчраад тавьчихсан гэнэ. Тэр авдрыг нь хожим дөрвөн эр хүн арайхийн өргөсөн гэдэг. Ийм хүнд юм өргөснөө …

  • 6 January

    Зүүд зөнтэй юу

    Зүүд гэгч нь их л өвөрмөц ертөнц ажгуу Баяр баясал, сэтгэлийн түгшүүр, уй гуниг, уур уцаар төрүүлсэн олон янзын “найрлагатай” зүүдийг алийг хэлж бархав. Хэдэн мянган жилийн турш зүүд ирээдүйн явдлыг урьдчилан хэлдэг хэмээсэн бодол амьдарсаар иржээ. Оросод 100 гаруй жилийн тэртээгээс зүүдний тухай олон арван ном бүтээгджээ. Эдгээр номын “Зүүд тайлагч” Египет, Энэтхэгийн алдарт цэцэд, зурхайчдын бүтээлээс түүвэрлэн авсан …

  • 6 January

    Санта болон цасан охидын пактууд /хөгжилтэй фото/

    Шинэ жил өнгөрөөд удаагүй байгаа энэ цагт Санта болон цасан охидын  “пакттай” баримт зургууд ил болж эхлэжээ. Орон орны  өвлийн өвгөн, цасан охид хүн л юм хойно дүрсгүйтэх,  хөлчүүрхэх, агсам тавих,  зодоон хийх, согтох зэргээр  “ид шид”-ийг үзүүлжээ. Ингээд Санта болон Цасан охидынхөгжилтэй зургуудаас толилуулья…