Энэ ертөнцөд хүмүүсээс илүү сонирхолтой юм үгүй билээ гэж аугаа их В.Гумбольдт нэгэнтээ хэлжээ. Өнгөрсөн зууны эхээр Оросод нэгэн сонин явдал болжээ. Тосгонд түймэр гарсанд галын дөл авалцсан байшингаас эмгэн Матрена гав ганцаараа шаламгайлан ороод авдартай хөрөнгөө ажиг ч үгүй чирсээр гудамжны голд авчраад тавьчихсан гэнэ. Тэр авдрыг нь хожим дөрвөн эр хүн арайхийн өргөсөн гэдэг. Ийм хүнд юм өргөснөө эмээ өөрөө ч мэдээгүй. “Яаж өргөснөө би яахан санах вэ? Зүүдэлж байх шиг л болсон. Эд хогшлоо хамгаалах хэрэгтэй л гэсэн ганцхан бодол байв гэж эмээ хариулж байж. Хүчээ төвлөрүүлэх, нэн түргэн шийдвэр гаргах тиим байдал
бий болоход хүн хаанаас нь ч юм хүч гардаг нь байдаг тохиолдол юм. Тэгвэл хүний оюун ухааны хүч чадал гайхмаар явдал бишгүй тохиолддогийг энэ сэдвээр хүүрнэе.
♦ Энэтхэгийн өмнөд хэсэгт Шакунатала Деви гэгч хүү төржээ. Тэрээр таван, настайдаа математикийн нарийн төвөгтэй тооцоог цээжээрээ хийж, бусдын гайхлыг төрүүлж эхэлжээ. Түүний ер бусын их чадварын тухай яриа газар авахад Жавхарлал Неру хүүг хүлээн авч уулзсан гэдэг. Тав, зургаа, долоон зэргээс язгуур гаргаж, электрон тооцооны машинтай уралддаг болов. Сиднейн их сургууль дээр Деви тооцоолон боддог хэд хэдэн машинаас түрүүллээ.
Австралийн нэртматематикч Н.Торнтон; “Айдас төрмөөр үзмэр юмаа. Хүний тархи ийм чадвартай хэмээн би зүүдлээгүй” гэж дуу алдсан аж.
Энэтхэгийн банкнууд хэдэн арван тэрбумаар тоологдох балансаа шалгахад нь тусалж, олон эдийн засагчид статистикуудын олон өдрийн ажлыг хөнгөвчилж өгчээ.
Ийм гайхалтай тоочид нь хэдхэн секунд, ганц хоёр минутын дотор зовох зүдрэх юмгүйгээр цээжээрээ олон оронтой тоог хувааж, квадрат, куб язгуур, дөрвөл зэрэг гарган олон үл мэдэгчтэй тэгшитгэлийг бодно. Ийм онцгой толгойтонгуудыг гасанчууд гэлцдэг. Манайд ч онцгой ой мэдрэмжтэй гасан хүүхэд мэр сэр дуулддаг. Тэд хар багаасаа авьяас нь тодорч, дунд сургуулийг хэдхэн жил суралцаж дүүргээд, их дээд сургуульд бараг нялхаараа шахам орж амжилттай суралцдаг.
– Хэдэн жилийн өмнө “Московская правда” сонинд дээд сургуулийн залуу багш И. Шелушковын сонирхолтой сурвалжилга нийтлэгдсэн билээ. Тэрээр шүлэг найраглалыг цээжээр уншиж, тэр хэсгийнхээ дотор хичнээн үсэг, үе байгааг, энэхүү хэсэг дэх 103 дахь үсэг ямар үсэг болохыг цээжээр хэлж байв. Мөн 256, 7813456231812344284482 69421348 гэдэг тооны 68 дахь язгуурыг гаргаж шалгагч хүмүүсийнхээ гайхлыг төрүүлж байжээ.
Ой ухаан бидний өмнө янз бүрийн хэлбэрээр илэрч өөрийн дуусашгүй боломж нөөцийг янз янзаар илрүүлэн гаргадаг ажээ. Дахин нэг жишээ авъя.
– Арраго гэгч профессор Рузский 450768786891-ээс квадрат язгуур гаргаач гэжээ. Иймэрхүү бодлогод Арраго 1 минут хүрэхгүй шахам хугацаа зарцуулдаг атал хөлс нь гоожиж, хичээсэн ч язгуур гаргаж чадсангүй. Эцэстээ өөрийн зөвдөө итгэн профессорт ундууцсан байдлаар “Профессор та эндүүрчээ. Сүүлчийн 891 гэсэн нь 861 байх ёстой, тэгвэл үлдэгдэлгүйгээр язгуур гарна гэхэд профессор инээмсэглэн “Таны зөв өө! Таны ажлыг хүндрүүлэхээр би зориудаар 891 гэж хэлсэн” хэмээжээ. Энэ бол аугаа их ухаан юмаа. Ер бусын хурднаар зөв тооцоолдгийн учир юунд байна вэ? Онцгой авьяас билэг заяагаа юу? Тархины ер бусын ажиллагааны илрэл үү? Эсвэл хэвийн бус психикийн шинж үү? Энэ асуудлын аль нь зөв бэ? Эрдэмтэд янз бүрээр хариу өгсөөр иржээ. Ой ухааны уг чанар түүний механизмыг шинжлэх ухаан аль эртнээс сонирхеон бөгөөд гэвч шинжлэх ухаан, техникийн эрчимтэй хөгжилтэй холбогдон Хүн түүхийн тавилангаар өвөрмөц нөхцөл дунд орсон өнөө үед энэ асуудал онцгой хурц боллоо.
– Эрдэмтэд ой тогтоолтыг судлаад огцом зуур түргэн тогтоодог, удаан хугацааны бат тогтвортой хоёр хэлбэр байгааг онцлон авч үздэг байна.7-9 үе үсэг буюу тоог хэлэхэд хүн түүнийг алдаагүй хэлж чадна. 12 үеийг давтан хэлэхийн тулд түүнийг 17 удаа хэлэх, 24 үеийг тогтоохын тулд 40 гаруй удаа давтах хэрэгтэй болдог. Хэвийн хүний хувьд ийм байна. Тэгвэл арай “өөр” хүний хувьд ямар вэ? Энд “өөр” хүн гэдэгт ер бусын ой тогтоолттой хүнийг хэлж байгаа юм. Оросын алдарт хөгжмийн зохиолч Рахманинов хөгжмийн гойд ой тогтоолттой байжээ. Нэрт жуулчин П.М.Пржевальский, германы математикч Л.Эйлер нар мэн онцгой ойтой байсан гэдэг. 1964 онд Америкийн сэтгэл мэдрэлиин эмч нарын хурал дээр Доктор Харвиц ихэр хоёрыг ажигласан ажиглалтаа ярьжээ. Тэр хоёр нь хормын хугацаанд жишээлэхэд, 1610 оны 8-р сарын 25-нд ямар гараг байсан бэ? гэх юмуу эсвэл 2990 оны 11 сарын 7-нд ямар гараг байх вэ? гэдэгт яг онож хариулдаг ховорхон авьяастан байв. Ихрүүд бид хариулж чаддаггүй, бид хариуг үздэг хэмээн хэлдэг байжээ. Энэтхэгийг иогчдын дотор тусгай дасгалын ачаар өөрсдөдөө “хэтдээд ой тогтоолыг” хөгжүүлсэн хүн хэдэн арав байдаг гэнэ. Иогч Саа гэгч хэдэн арван зүйл рүү нуруугаараа харж байгаад хормын зуур л хүрэхэд тэдний тогтоочихдог ажээ. Тархины үйл ажиллагааны ийм гайхалтай чанарын талаар баттай ноттой өгөх хариу одоогоор гараагүй гэлцэх.
– Испаний нэг лам 300 ба түүнээс дээш оронтой логарифмыг цээжээрээ хоромхон хугацаанд боддог гэнэ. Тэрээр ганцхан удаа уншаад л хөгжмийн хамгийн нарийн, хүнд нэгтгэсэн аялгууг давтаж чаддаг байна. Иймэрхүү гоц авьяас ямар ч шалтгаангүй байхад алга болсон тохиолдол бас бий. Яагаад гэдэг учрыг нарийн олоогүй байна. Тархийг хэт их мэдээллээс хамгаалдаг тусгай хамгаалалтын механизм байдаг байж болох юм. Өвчин юмуу өөр ямар нэг шалтгаанаар ой тогтоолт өөрчлөгдөх, сулрах явдал ч байж болно гэж үзэж байна. Маш олон хэлийг богино хугацаанд сайн сурсан хэлний их авьяастнууд бишгүйдээ байдаг. Тэдний зарим нь хэлийг бурханы таалсан тэр тоогоор сурч болно гэж хариулсан байдаг гэнэ.