virtual

November, 2013

  • 5 November

    2014 ны 2 сараас эхлэн нийслэл дэх авто захуудыг хаана

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ дагуу нийслэлийн  Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг  22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх …

  • 5 November

    Жастин Бибер тайзнаас хөөгджээ

    Дуучин Жастин Бибер өнгөрсөн бямба гаригт буюу 11-р сарын 2-ны өдөр Бразилын арена цэнгэлдэх хүрээлэнд өөрийн тоглолтыг хийжээ. Түүнийг хит сингли болох “Boyfriend” дуугаа дуулж байх үед нь үзэгчдээс цэвэр устай сав шидэж микрафоныг нь цохиж унагасан байна. Жастин үүний дараа шууд л тайзнаас бууж явжээ. Энэ нь Бибер тайзнаас бараг албан хүчээр хөөгдөж бууж байгаатай адил үйлдэл болов.

  • 5 November

    “Шинэчилж шийдье-222” уулзалт болно

    Засгийн газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.  Уулзалтаар аймгийн төв бүрийг хот болгох асуудлаар ярилцах бөгөөд уулзалтад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцох юм байна.

  • 5 November

    Г.Шийлэгдамба: Улс төрийн орчинд тогтсон гажуудлыг арилгах хэрэгтэй

      МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай намуудын төлөвшил нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа. Та намынхаа төлөвшлийг ямар шатанд байна гэж үнэлэх вэ. Намуудын төлөвшил нь орон нутаг цаашилбал улс орны хөгжилд ихээхэн үүрэгтэй шүү дээ? Улс төрийн намын төлөвшилт улс орны хөгжилд чухал үүрэгтэй. Эргээд бодоход намуудын төлөвшилтийн тухай ойлголт харьцангуй шинж чанартай юм болов …

  • 5 November

    “Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн” өнөөдөр нээгдэнэ

    Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж буй “Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн” өнөөдөр Уран зургийн галерейд нээгдэнэ. Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони болон Хүүхдийн номын ордон, “Хадгаа” цирк зэрэг Соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран ажилласан 30 гаруй байгууллага оролцох юм байна. Мөн үзэсгэлэнд оролцогчид зураг, кино, видео төрлийн бүтээл …

  • 5 November

    Хөхний хорт хавдрын шинж тэмдэг

    Эмэгтэйчүүдийн ердөө 35 хувь нь л хөхний хорт хавдрын шинж тэмдэг өөрт нь байгаа эсэхийг байнга шинждэг бол 23 хувь нь хааяа, үлдсэн нь огт шинждэггүй гэнэ. Хөхний хорт хавдар судлалын нэгэн төв 18-64 насны 2005 эмэгтэйг судалгаанд хамруулжээ. Судалгаанд хамрагдагсдын гуравны нэг буюу 37 хувь нь хөхөө тогтмол шинждэггүй бөгөөд хэрхэн шинжих, ямар шинж тэмдэг илэрдэг болохыг огт мэддэггүй …

  • 5 November

    “Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ – ЭХЛЭЛ…” үргэлжилнэ

       Монголын дууны урлагийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлогч, монгол поп опера урсгалыг үндэслэгч “Увертюра” хамтлаг анхны бие даасан  “…ТӨГСГӨЛГҮЙ – ЭХЛЭЛ…”  тоглолтоо аравдугаар сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа толилуулж өөрсдийн дуу хоолой, онгод мэдрэмж, авъяас билгийн эхлэлийг өөрсдийн үнэнч үзэгч, сонсогчиддоо хүргэсэн билээ.    Тэд үнэхээр азын дөрвөн бэрх эвлэлдэн буух шиг тайзнаа эвлэлдэн тоглогдож чадсан. Тэгвэл энэхүү тоглолт …

  • 5 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    MN төвд: 11.00 цагт Монгол Улсад цохивор хөгжимчдийг мэргэжлийн сургалтаар бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулж ХБК-ийн Цохивор хөгжмийн тэнхимээс мэдээлэл хийнэ. 11.30 цагт Монголын дотоод аудиторуудын институтээс “Төсвийн ерөнхийлөн захирагч нар албан тушаалаа өгөхөд ойрхон байна” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын “Хар хархан харц” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 12.30  цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” …

  • 5 November

    Шилдэг таван аймаг шалгарав

    21 аймгаа түүчээлэн шилдгээр шалгарсан 5 аймгийн удирдлагад өнөөдөр шагналыг нь Төрийн ордонд гардууллаа. Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Орхон, Завхан аймаг 2012 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа амжилтаар тэргүүллээ. Шилдэг аймгаар батламжилсан өргөмжлөл, дурсгалын зүйл бүхий шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээр таван аймгийн Иргэдийн хурал болон аймгийн Засаг дарга нарт гардууллаа. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан …

  • 5 November

    Нийслэлийн төсвийг иргэдийн оролцоотой батална

    Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулан, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм. Иргэдийн оролцоог хангаж, санал авахаар өнөөдөр, маргааш нийслэлийн өрх бүрт тухайн хороонд …

  • 5 November

    Намын бүлгүүд болон байнгын хороод хуралдана

    УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэллээ. АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд, МАН-ын бүлгийн хуралдаан “Г” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус тус хуралдаж байна. Байнгын хороодын хуралдаан: Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан болно. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан УИХ-ын дэд …

  • 5 November

    Хөхөгчин гахай өдөр

    Билгийн тооллын 2. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад …

  • 5 November

    Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй,. Төвийн ихэнх нутаг, баруун болон говийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна…Салхи …

  • 4 November

    Тайваны Хуа Лянь саяньд 6.7 баллын газар хөдлөлт болжээ

    Хятадын газар хөдлөлтийг хэмжих газрын сайтын мэдээнээс үзвэл, Тайваны Хуа Лянь саяньд 10-р сарын 31-нд шөнийн  20: 05 минутын орчимд  6.7 баллын газар хөдөлж, газар хөдлөлтийн голомт нь умард өргөрөгийн 23.5 градус, зүүн уртрагийн 121.4 градуст байрлаж байгааг олж тогтоожээ. Голомтын гүн нь 20 км байсан байна.