virtual

October, 2013

  • 24 October

    500 хүүхэлдэйн хүүхэдтэй эмэгтэй

    Нэмэх размерт модель Мерлин Мэнсфилд хэмээх эмэгтэй жинхэнэ хүүхэд шиг 500 хүүхэлдэйний хамт амьдардаг гэнэ. Тэрээр дөнгөж төрсөн нярайгаас эхлүүлээд өсвөр насны хүүхдийн хэмжээтэй хүүхэлдэйнүүдтэй бөгөөд тэдэндээ бүгдэд нь нэр өгч, байнга анхаарал тавин усанд оруулж, дэлгүүрээс хувцас худалдан авч өгдөг байна. Тэд орилж чарлалдахгүй, өвдөхгүй, бие засахгүй нь маш амар байдаг ажээ.

  • 24 October

    Азийн Охидын Эрхийн Шагналт М.Цэрэнбалжирийн монолог

    Азийн Охидын Эрхийн Шагналыг хүртсэн М.Цэрэнбалжир өөрийн зүрх сэтгэлээс урган төрсөн Хүлээлт монологийг Азийн охидын чуулганд уншиж танилцуулжээ. М.Цэрэнбалжир нь Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төвийн гишүүн юм.

  • 24 October

    Ховд аймгийн уяачид зүүн бүсийн аймгуудад очин туршлага судлажээ

    “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-аас санаачлан зохион байгуулсан “ХОВД АЙМГИЙН УЯАЧДЫН ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ХИЙХ ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ” 2013 оны 9-р сарын 26-аас 2013 оны 10-р сарын 10-ны хооронд амжилттай  зохион байгуулжээ. Эл аялалын хүрээнд: -Эх орныхоо түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах ,төрийн тахилгат Алтан овоо болон Монгол түмний хурдан морьны шүтээн цогцолбортой танилцаж хүндэтгэл үзүүлэх. -Төвийн болон зүүн …

  • 24 October

    УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар: 2013 оны төсвийн тодотголоор 265 төслийг хасна

    МУ-ын Ерөнхий сайд З.Энхболд авилагатай төсөл орж ирж байна  хэмээн өмнөх хуралдаануудад хатуухан  шүүмжилж байсан тэгвэл 2013 оны УИХ-ын чуулганд төсвийн тодотголоор орж ирсэн нэлээн хэдэн төслийг хасахаар болсон байна.  Тодруулбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлснээр 2013 оны төсвийн тодотголоор нийт 265 төслийг хасах гэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс хасагдаж байгаа төслүүдийн шалтгааныг тогтоож, “авлигажсан” байсан эсэхийг нь шалгуулахаар Үндэсний …

  • 24 October

    Н.Адъяа: Охин татгалзсаны улмаас өнөөх хятад охиныг нутгийн гүнд аваачаад зарчихсан байгаа юм

    Монголын Үндэсний ТВ-ийн “Хурд”  агентлагийн “Онцлох сэдэв”-ийн ээлжит дугаарын эл   ярилцлага өөрийн эрхгүй  олны анхааралд хүргэх ёстой сэдэв байсан тул орууллаа. Нэвтрүүлгийн  энэ удаагийн зочноор ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа оролцож байна. Дашрамд дуулгахад бид “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг энэ дугаараас эхлэн www.mnb.mn сайтаар дамжуулан унших хэлбэрт оруулан,  сонсогч уншигч танд хүргэж байхаар боллоо. Монгол охиныг бүтэн долоо хоног харанхуй  …

  • 24 October

    Жүжигчин Цоомоогийн хуримын аялал үргэлжилсээр

    ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаяр энэ сарын 12-ны бэлэгт сайн өдөр Өлзийсайхан гэх бүсгүйтэй  нижгэр хуримаа хийсэн билээ. Тэрбээр хуримын үеэрээ эхнэртэй 247 ширхэг улаан сарнай бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлсэн. Түүний хуримд урлаг, соёл, спортын олон алдартан ирсэн бөгөөд хамгийн сонирхолтой, сайхан хурим болсон. Хосууд маань хуримын дараа  бал сарынхаа аялалыг Бали  өнгөрүүлэхээр явсан. Тэдний амралт үзэсгэлэнт бали …

  • 24 October

    Буудлага спортын Азийн АШТ-д эмэгтэйчүүд багаараа хүрэл медаль хүртэв

    Ираны Тегеран хотноо болж буй буудлага спортын Азийн АШТ-д манай мэргэн буудагчид амжилттай оролцож байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 м-т Ц.Мөнхзул аваргалж, урт бууны 3х20 м-ийн дасгалд бүсгүйчүүд багаараа (Ц.Мөнхзул, Т.Баярмаа, Т.Баярцэцэг) хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдээс хийн гар бууны 10 м-т Э.Даваахүү найм, сонгомол гар буунд есдүгээр байр эзэлсэн бол хийн урт бууны 10 м-т манайхан …

  • 24 October

    У.Мөнх-Эрдэнэ: Монголын ард түмэндээ Алтан медальтай очих болно

    Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий  64 кг-ын жинд хүч үзэж буй манай Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр  Узбекстаны тамирчин Санжарбек Рахмоновтойтой хүрэл медалийн төлөө тоглож 2:1-ээр буулгаж авснаар дэлхийн аваргын хос медальтан болох нь тодорхой боллоо. Эхний үед Узбекийн тамирчин бага зэрэг илүү байж ялсан ч хоёрдугаар  үед гурван шүүгч манай тамирчинд илүү оноо  /18:19, 18:20, …

  • 24 October

    Н.Удвал: Олон жил бугшиж ирсэн асуудлууд сэдрээд нэг ёсондоо эмчилгээ авч байна

    Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлж буй зарим ажлыг нь торууллаа. Эрүүл мэндийн салбарын ажлын доголдлын тухай өдөр бүр л олон нийтийн хэвлэл мэдээллээр гарах юм. Та ч тухай бүрт нь дуугараад байхгүй болохоор гайхаад л? Эрүүл мэндийн салбарт олон жил хуримтлагдаж бугшиж ирсэн асуудлууд сэдрээд нэг ёсондоо эмчилгээ авч байна гэх юм уу …

  • 24 October

    Гишүүд сарын цалингаасаа хэтэрсэн хэмжээний бэлэг авч болохгүй

     Британи, Австрали, ХБНГУ, Умард Ирланд, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад парламентын гишүүдийн бусдаас авах бэлэг дурсгалд зохих хязгаарлалт тавьдаг бол Польш, Бельги, Дани Улсад ямар ч хязгаарлалт тавьдаггүй. Гэхдээ тухайн гишүүн бэлэг  дурсгалын зүйл авснаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдаг. АНУ-д Конгрессийн гишүүнд нэг бүрийн үнэ нь 50 доллараас хэтрэхгүй бэлэг өгч болох, 100 доллараас хэтрэхгүй үнэтэй бэлэг авч болдог. …

  • 24 October

    Таван толгой, Энержи Ресурс нар учруулсан хохирлоо төлнө

            Монгол орны өнцөг булан бүрт байгаль орчин, экологийн тэнцэл алдагдаж хүний эрүүл мэнд, амьд явах баталгаа алдагдаж буй. Үүнийг эсэргүүцэгчид байгалиа хамгаалъя хэмээн буу барин дайравч амжилтыг эс олно. Бидний сайн мэдэх ганцхан жишээг энд дурьдахад “нүүрсний зам” буюу Тавантолгойн ордоос Гашуун-Сухайтын орд хүртэлх 235 км зам ямар аймшигтай болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл тэрхүү …

  • 24 October

    Топ Пүүжээ Японд амьдрана

      эх сурвалж: чухал.мн

  • 24 October

    Мобиком компани “хэрэглэгчид ШӨХТГ-т хандаж асуудал үүсгэх ёсгүй байсан” гэх ухааны юм ярив

    “Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хяналт шалгалт хийж эхэлсэн. Гэтэл Мобикомынхан “манай тооцоололын машинд алдаа гарсан байсныг бид  ШӨХТГ-аас мэдэгдэл ирэхээс өмнө мэдсэн байсан. Харин ШӨХТГ мэдэгдэл өгч хяналт шалгалт хийсний дараа тооцоололын машинд гарсан алдааг илрүүлсэн мэт худал …

  • 24 October

    Заамарт насанд хүрээгүй охиныг 5 залуу бүлэглэн хүчинджээ

    Өнгөрсөн мягмар гариг буюу энэ сарын 22-ны өдөр Төв аймгйин Заамар суманд 14 настай охиныг таван залуу бүлэглэн хүчиндсэн аймшигтай хэрэг гарчээ. Хэрэг гарсан талаар дуудлага ирсэн даруйд цагдаагийн байгуулгынхан шуурхай ажиллаж, тухайн өдрийн шөнөдөө багтаан гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Хэргийг одоогоор Заамар сумын цагдаагийн газарт шалгаж байгаа гэнэ. Ugluu.mn