virtual

September, 2013

  • 18 September

    Чөлөөт бөхийн ДАШТ-ны 2 дахь өдрийн барилдааны сонин хачинаас

     Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээний хуваарийн дагуу хоёр дахь эрэгтэйчүүдийн 60, 84, 120 кг-ийн жингийн барилдаанууд болсон. Манай бөхчүдээс 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 84 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар хүч үзлээ. Хоёр дахь өдрийн барилдаанд 60 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Энхсайханы …

  • 18 September

    Өнгөө хувиргах чадвартай ухаалаг шил бүтээжээ

     Өөрийн өнгө, тунгалаг байдлаа өөрчлөх чадвартай, өрөөний гэрэл адил асааж унтрааж болох ухаалаг /смарт/ шилийг Орос эрдэмтэд зохион бүтээсэн байна. Тодруулбал, Москвагийн УИС-ийн эрдэмтэд ухаалаг шилийг шингэн талстын үндсэн дээр бүтээсэн бөгөөд 1 кв.м нь 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлжээ. Хэдий өндөр үнэтэй ч эл шилийг албан байгууллагууд офисуудын тусгаарлагч хануудын зориулалтаар ашиглах болсон бол томоохон авиа компаниуд онгоцны гэгээвчээ ухаалаг …

  • 18 September

    Найман хувийн зээл “навсайж” эхлэв

     Ард иргэдээ орох орон­той болгох нь аль ч улс орны эрх баригчдын хувьд толгойны өвчин байсаар ирсэн.  Монголчууд ч тэднээс дутах­гүй гэсэндээ 100 мян­ган айлын орон сууц, зур­гаан хувийн зээл, Төрийн албан хаагчдын 4000 орон сууц гээд хэчнээн сайхан “мөрөөдөл”-тэй байв даа. Даанч “Үнийн хөө­рөгдөл, банкуудын дампуурал, ний­­лүү­лэл­тээсээ хэд давсан орон сууц­ны эрэлт хэрэгцээ” гээч хадны ман­гаануудад хэдэн та­лаасаа хавчуу­лагдаж, …

  • 18 September

    Ц.Мөнхбаяр нарыг 10 жил хорих ялаар шийтгэх гэнэ

     “Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ.  “Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ор­донд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг зав­даж төрийн алба хаагчид тө­дийгүй эн­гийн иргэдийг ч цочирдуулсан. Тэгвэл баттай эх сур­вал­жийн мэдээлж буй­гаар уг хэрэгт “Гал үндэс­тэн” холбооны 11 хүнийг саа­туулан шалгасан ч зөвхөн гуравт нь эрүүгийн …

  • 18 September

    БНСУ-ын ЭСЯ-аас виз мэдүүлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгож байна

    БНСУ-ын ЭСЯ-аас 2007 оны зургаадугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь Солонгос улсын ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийн хураамжийг буцаан олгож эхэлжээ. Энэ нь Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан гаргасан шийдвэр юм байна. Судалгаагаар дээрхи хугацаанаас хойш нийт 3000 гаруй иргэнд визийн …

  • 18 September

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд ”Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. Оролцогчид: • Франк Донован, АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч • Ж. Үнэнбат, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал • Анар Алиев, Олон улсын санхүүгийн корпорацийн компанийн засаглалыг бэхжүүлэх төслийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн • Хувийн хэвшлийн төлөөлөл М. Чанцалмаа, ХААН банкны засаглал …

  • 18 September

    Татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил 9 сарын 20-ноос албан ёсоор эхлэх гэж байна. Энэ ажилтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж өнөөдөр 10:00 цагаас үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлын талаар   хуралдана. Хурал НЗДТГ-ын А танхимд болно.

  • 18 September

    Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

     Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн есдүгээр сарын 16-аас 27-ыг хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд:  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал …

  • 18 September

    Дуучин А.Түмэн-Өлзий тоглолтоо хийнэ

      Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан уран бүтээлийн амьд тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээх нэртэйгээр ирэх 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр …

  • 18 September

    Өдөр бүр 5 аяга ус уухад хөхний хавдрын магадлал 80% буурдаг

     Хүн хоолгүйгээр удаан амьдарч чадах ч усгүйгээр удаан амьдарч чаддаггүй. Саяхан Америкт хийсэн судалгаагаар хүн амынх нь 80 орчим хувь нь өдөр бүр шингэний дутагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Харин манайд судалгаа хийвэл үүнээс ч их хувь гарах нь ойлгомжтой. Бидний ихэнх нь цай, кофе, хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уудаг. Гэтэл цай, кофе нь шингэний дутагдалд оруулж, биед давсыг давхар …

  • 18 September

    Америкчуудын 53 хувь нь Обамагийн эсрэг байр суурьтай болжээ

    Америкийн дийлэнхи иргэд АНУ болон Орос улсын хооронд Сирийн химийн зэвсгийг устгах тухай диломат хэлэлцээрийг сайшаан дэмжижээ. Энэ тухай “Вашингтон пост” сонины “Эй-Би-Си” телевизийн сувагтай хамтран явуулсан санал асуулга гэрчилж байна. Энэхүү судалгааны явцад, АНУ -ын иргэд Барак Обамагийн энэ байдалтай холбон явуулж байгаа бодлогод доогуур дүн өгчээ. Санал асуулгад оролцогчдын 36 % түүний Сирийн байдалд баримталж байгаа хандлагыг дэмжив. …

  • 18 September

    9 сарын 16-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 16-ны өдөр  гэрлэн дохионы 127 , хурд хэтрүүлсэн 195 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.  2013/09/16 23:58:39 7527УНА SPEED 68km/h 2013/09/16 21:53:43 7539УНП SPEED 83km/h 2013/09/16 00:30:20 7566УБВ SPEED 66km/h 2013/09/16 05:11:36 7610УНЭ SPEED 76km/h 2013/09/16 12:50:10 7652УНХ SPEED …

  • 18 September

    Бүрэн шаталттай зуухыг хэрхэн хэрэглэх талаар айл бүрт нь зөвлөгөө өгнө

    Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч 45 000 бүрэн шаталттай зуухыг төвийн 6 дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил 09 сарын 15-наас эхэллээ. Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн шаталттай 4 зуух (Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн ХХК-ны “Том …

  • 18 September

    Зайсан толгойн хойд уулзварыг энэ сарын 21 хүртэл хаалаа

    Зайсан толгойн хойд уулзвараас зүүн тийш Америк сургууль руу эргэх гарц хүртэлх хэсгийн авто замыг  9 сарын 17-ны 22:00 цагаас эхлэн 21-ний өглөөний 09:00 цаг хүртэл хаахаар боллоо. Зам засварын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэх юм. Автозамын 540 метр хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, автозамын хучилтын ажил хийнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.