Гоо сайхан

November, 2015

  • 9 November

    Ургамлын тос нүүр гүн цэвэрлэнэ

    Охид бүсгүйчүүдийн гарын дор  байдаг хүнсний бүтээгдэхүүнүүдээр гэрийн нөхцөлд хэрхэн нүүрээ гүн цэвэрлэх  аргыг хүргэж байна. Энэ ургамлын тосоор нүүрээ цэвэрлэх нь  хамгийн үр дүнтэй бас амархан арга.  2 цайны халбага наран цэцгийн тос авч, усны ууран дээр халаана. Гэхдээ буцалгаж болохгүй. Дараа нь хөвөнд тосноосоо нэвт шингээж хөвөнгөөр нүүрээ арчина. Ингэхдээ уруул болон зовхио ч мөн арчих нь зөв.  …

  • 6 November

    Батганаас салах шалгарсан 5 арга

    Болзоо болон хичээлдээ явах гэх мэт зайлшгүй гарах шаардлагатай үед цагаа олоогүй батга нүүрэн дээр гарч хурдан хугацаанд өөрчөгдөн томорч, улайх нь үнэхээр том асуудал болдог. Хэдийгээр чи мөнгө зарцуулан байж янз бүрийн бүтээгдэхүүн авах боловч энэ нь үр дүн багатайгаас гадна зарим буруу эмчилгээ нь үрэвслийн шалтгаан болно. Үүний оронд 5-30 минутыг зарцуулан батганы эсрэг эмчилгээг өөрөө хийгээрэй. 1. …

  • 6 November

    Ямар аятайхан гээч

    Настай хүмүүсийн өтгөн их хатдаг. Би улаан буудай хэвэг худалдаж аваад 2,5 хоолны халбага хивэг дээр сүү хийж хутган 2-3 минут байлгасны дараа уудаг. Өдөрт 2-3 удаа ингэж хэрэглэнэ. Энэ аргыг хэрэглэхэд өтгөн аяаандаа гарна. Хэрэглэхэд зүдэргээ багатай, үр дүн сайнтай, ернь ямар аятайхан гээч….

  • 4 November

    Бүсгүйчүүдийн анхааралд!!!

    Бүсгүйчүүдийн гоо сайхан болох гэсэн хүсэл заримдаа эргээд харамсаад барахгүй эмгэнэл дагуулдаг. Гоо сайхны мэс заслын золиос болсон бүсгүйчүүд их болжээ. Гоё сайхан болно гэдэг тийм амархан биш. Ганц мэс засал ч бус шивээс хүртэл ийм төрлийн эмгэнэл дагуулдаг байна. Саяхан Полли Смит гэх 19 настай  оюутан бүсгүй хөмсөгнийхөө хэлбэрийг сайжруулж улам тод, гоёмсог болгох гээд хэрхэн өөрчлөгдсөнийг бид  харж байна.  …

  • 3 November

    Арьсаа чийгшүүлэх 10 арга

    Эдгээр аргуудыг гэртээ хэрэглээрэй 1.Өндөгний цагаан, багахан нимбэгний шүүс, зөгийн бао холиод нүүрэн дээрээ 20 минут маск тавиарай. Таны арьсыг чангаруулж, өнгөлөг болгоно. 2. Түүхий төмсийг үрэгчээр жижиглээд нүүр болон хүзүүн дээрээ тавиарай. 20-30 минут тавиахад хангалттай. 3. Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20минутын дараа арилгана. 4. Өргөст хэмхийг үрэгчээр үрээд шүүс болгон /2 хоолны халбага / …

October, 2015

  • 28 October

    Хялбархан жингээ хасах 18 арга

    1. Бие организм байгаалаасаа кекс, нарийн боов нэхдэг үү? Биед чинь шингэн юм, ус л дутагдсан хэрэг. Үнэндээ бид бие маань юу хүсч байгааг тэр бүр ойлголгүй аммтан идэж эхэлдэг. Өглөө сэрээд өлөн элгэн дээрээ цэвэр ус ууж заншаарай. Мөн өдөрт дунджаар 6­8 аяга шингэн юм уух хэрэгтэй. Энэ нь жүүс, ундаа биш заавал цэвэр ус байх ёстой шүү. Жүүс, …

  • 26 October

    Цастай өдрийн цэцгэн маникур

    Сэтгэл зүрхэндээ л зун мэт өнгөлөг, өөдрөг байвал таны хувьд зун хэзээ ч дуусахгүй шүү, бүсгүйчүүд ээ. Зуныг санагдуулам өнгөлөг цэцгэн маникурыг өөртөө хийе.   Эх сурвалж: www.hiub.mn

  • 24 October

    Хамгийн аюултай гоо сайхны бүтээгдэхүүний орц

    Нүүр, бие арчлах гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсанд аюултай бодисуудыг агуулсан байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүний заавар дээр байгаа бодисын нэрийг анхааралтай унш. Хортой бодис байна уу? Натрийн лаурилсульфат Хоруу чанар: шампунь, саванд байдаг энэ бодис арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цочрол өгдөг нь тогтоогдсон. Эерэг нөлөө: лаурилсульфатгүйгээр шампунь хөөсөрч, үсийг өөх, тосноос цэвэрлэж чадахгүй. Үнэртэй бодис Хоруу чанар: шампунь, гель, лостон, …

  • 23 October

    Өөртөө итгэлтэй байх 14 арга

    Амжилтын үндэс өөртөө итгэлтэй байх явдал юм. “Бүтэхгүй болохгүй” гэдгийг үгсийн сангаас хасаж өөртөө итгэлтэй амжилт өөд тэмүүлэх 14 аргыг хүргэе. Ичиж, нуугддаг, хойш суудаг цаг баяртай. Сайхан хувцас өмс. Өөрт тохирсон, галбирыг тодотгож өгсөн хувцас өмсөөд алхахад сайхан биз. Тийм ч учраас өөрт таалагдсан хувцасаа худалдан авч, тохируулж өмс. Гадаад төрх, үсэндээ анхаарал хандуул. Үс сайхан бол зүс сайхан. Өтгөн, …

  • 22 October

    Эмэгтэйчүүдийн гаргадаг, эрчүүдийн дургүй зүйлс

    Бүх л бүсгүйчүүд гоё сайхан харагдах гэж мөн тэд хэн нэгний харцыг булаахын тулд гадаад байдалдаа нийлээдгүй анхаардаг билээ. Гэвч зарим бүсгүйчүүд бусдаас содон харагдах гэж хэтрүүлчих тохиолдол цөөнгүй байдаг. Ингээд бид та бүхэндээ эрчүүдийн дургүй эмэгтэйчүүдийн гаргадаг зарим зүйлсийн талаар хүргэе. 1. Эрчүүд өндөр өсгийттэй бүсгүйчүүдэд дуртай хэдий ч, иймэрхүү сонин содон, хэтэрхий этгээд гэмээр өсийтэй гутланд дургүй байдаг …

  • 22 October

    Сайхан арьстай болох гоо сайхны 10 зөвлөгөө

    Нүүрний улайлт арилгах Хэрэв таны нүүр нар, салхинд түлэгдэж улайсан бол мөн ядарч, сульдсанаас арьс тань өнгөө алдсан бол сүүнд цэвэрхэн алчуур дүрээд 10 минут нүүрэн дээрээ тавь. Долоо хоногийн дараа та гайхалтай үр дүнг мэдрэх болно. Нүүрний нөсөө, толбо арилгах Нүүрний толбо, сэвх, нөсөөг хамгийн сайн арилгагч бол тараг. Исгэлэн тараг байвал бүр ч сайн. Таргаа түрхээд 10 минут …

  • 21 October

    Үсээ хэрхэн хамгаалж урт ургуулах вэ?

    Үсээ гэмтээхээс хамгаалах. Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай. Үс чинь гэмтсэн бол …

  • 16 October

    Сайхан хөлтэй болъё гэвэл…

    Тэгш, шулуун хөлтэй болох нь охид бүсгүйчүүдийн мөрөөдөлийн нэг билээ. Эрчүүд ч хүүхнүүдийг гоолиг сайхан хөл дээр нүд унагалгүйг өнгөрнө гэж үгүй. Гэтэл ази бүсгүйчүүд ихэвчлэн майга, булчин нь гадагшаагаа эргэсэн байдаг аж. Үүнээс болж нууцхан шаналж, тэгшхэн хөлтэй болох далдхан хүсэл тээж явдаг бүсгүйчүүд цөөнгүй байдаг юм. Тэрхүү бүсгүйчүүдэд дуулгах сайхан мэдээ байна. Майга хөлийг мэс заслын бус аргаар …

  • 16 October

    Шүршүүрт орж үрчлээгээ арилгаарай

    Хөөрхөн, сайхан харагдах гэсэн далдын хүсэл мөрөөдөлд автсан охид, бүсгүйчүүд  наашаа суугаарай. Хэрэв таны  хүзүү, нүүр  чинь үрчлээтээд,  үргэлж залуугаараа байх гэсэн хүслийг чинь мохоогоод байвал  гэрийн нөхцөлд хамгийн хялбар, эрүүл аргаар үрчлээтэй тэмцэж болдог. Юуны өмнө та  өглөө бүр шүршүүрт орж заншаарай. Ингэхдээ хүзүүгээ хүйтэвтэр усаар байнга шүрших хэрэгтэй. Үүний үр дүнд арьс тань чангарч, дөнгөж үүсч буй өнгөц …

  • 16 October

    Арьсаа сайн хамгаалвал өвчин тусахгүй

    Хүний биеийг бүхэлд нь хучиж буй уян хатан, нимгэн бүрхүүлийг арьс гэнэ. Арьс нь тухайн хүний амьдран буй орчин, халуун хүйтэн, биеийн хэмжээ, нас хүйс зэргээс хамааран хар, шар, цагаан гэсэн гурван төрөлд хамаарах өнгөтэй, нимгэн, зузаан, том жижиг гэхчлэн ялгаатай байдаг. Өнгө нь арьсанд агуулагдах будагч бодис буюу нөсөөний хэмжээнээс шалтгаалдаг бол орчны халуун хүйтний солилцооноос хамааран нимгэн зузаан, …