Эрүүл мэнд

January, 2021

  • 10 January

    Монгол уламжлалт анагаах ухаан ид шидээ гайхууллаа

    “Ковид-19”-өөр халдварлагсдыг монгол эмээр эмчлэхэд нь өвчний шинж тэмдэг маш түргэн арилсны зэрэгцээ дархлааг дэмжихэд онцгой ач тустай байсан эмчилгээний явцад батлагдсан хэмээн Өвөр Монголын олон улсын монгол эмнэлгийн орлогч дарга Чень Сарнай хэллээ. Тэрээр ӨМӨЗО-ны COVID-19-ийн халдвараас сэргийлэх, хянах, удирдах комиссын монгол, хятад анагаах ухаанаар эмчлэх мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга юм. Тус комиссоос хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дээрх мэдэгдлийг хийсэн …

  • 7 January

    Иргэн А: Зургаан удаа PCR өгч байж халдвартай гэдгээ мэдлээ

    БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусний халдвар авсан иргэн “А”-тай холбогдож тодруулга авлаа. Тэрбээр одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. -Сайн байна уу. Та ны биеийн байдал одоогоор ямар байна вэ? -Миний хувьд эмнэлгийн хяналтад байсан учраас коронавирусний шинжилгээг тогтмол өгч байсан. Нийтдээ зургаан удаа тус шинжилгээг өгсөн. Ингээд зургаа дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд шинж тэмдэггүй, …

  • 7 January

    Н.Сувдмаа: Гурван давхар шүүлтүүртэй нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүх шаардлагагүй

    Цар тахлын халдвараас хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна. Харин нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүснээр хацар, амны хаалтны хооронд завсар үүсэж, түүгээр гадны агаар орох эрсдэлтэйг зарим эмч, мэргэжилтэн хэлжээ. Энэ нь үнэн зөв эсэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр “Гурван давхар шүүлтүүртэй нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүх …

  • 4 January

    ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал ирүүлжээ

    Өнөөдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Дотоодод коронавирусийн халдвар нэмэгдсэн тул нийслэл Улаанбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй болон шинэ голомт үүссэн. Халдварын нөхцөл байдлыг харгалзан ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах …

  • 3 January

    Мутацид орсон коронавируст халдвар суулгах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна

    ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: “Мутацид орсон коронавируст халдвар суулгах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг давуу илэрч буйг судлаачид хэлж байна. Мөн 20-иос доош насныханд илүү зонхилж, тархалт өвөрмөц хурдан байна. 12-р сарын 31-нд АНУ-д, өчигдөр БНХАУ-д тус вирусийн шинэ төрөл бүртгэгдсэн” гэлээ. Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинэ төрлийн коронавирус Монголд бүртгэгдсэн гэж ойлгож болохгүй” хэмээн нэмж тайлбарласан юм.

  • 3 January

    Харзны усанд орохын учир утга

    Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, эд эсийг сэргээж өгдөг юм . Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг . Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанрыг эртнээс мэдэж амьдрал …

December, 2020

  • 25 December

    Хоолондоо адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх

    Эрүүл мэндийн яамнаас Ccovid-19 цар тахлын үед дархлаа дэмжих, дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна. Иргэн та доорх хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдварлах эрсдэлийг бууруулах аж.  Шингэний хэрэглээ: Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уухЧихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах Өөх, тосны хэрэглээ: Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос …

  • 23 December

    НЭМҮТ-д PCR шинжилгээний лаборатори шинээр байгууллаа

         Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино …

  • 21 December

    ХӨСҮТ-ийн коронавирусийн эмчилгээний тасгийг бүрэн суллаж ариутгал хийнэ

    ХӨСҮТ-ийн коронавирусийн тасгийг суллан ариутгал хийж зохион байгуулалтыг өөрчлөх болсон талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.   Тэрээр “Нийтийг хамарсан тархалт болоход эмнэлгийн байгууллагын хүний нөөцийн хувьд хомсдол үүсэхгүй. Коронавирусийн халдвартай 73 хүн одоо ХӨСҮТ-д байна. Тус эмнэлэгт 300 хүнийг авч эмчлэх боломжтой. Цэргийн төв эмнэлэгт 194 хүн байна, цаашид 240 хүн эмчлэх боломжтой. Яармагийн 300 орны багтаамжтэй эмнэлэгт 500 ор бэлдсэн ба энд 200 …

  • 20 December

    ​УОК: Төрийн байгууллагууд нийт ажиллагсдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулахыг чиглэл болгожээ

    Улсын онцгой комиссоос аймаг, нийсллэийн онцгой комиссын дарга нарт коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад улс орны туршлага, эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг  өгчээ.  1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах.  2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй …

  • 19 December

    П.Баатар: Хүний сэтгэлийн хирийг эмнэхгүй бол бие махбодийг эмчлээд нэмэргүй

    Монгол Улсын Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий захирал Пунцагийн Баатартай уламжлалт анагаах ухаан, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр ярилцлага өгөхийг цаараглаж байсан ч бид “Ийм чухал цаг үед та бүхний үг үнэ цэнтэй байна, эмч хүний үүрэг, тангараг” хэмээн далайлгахдаа тулж байж зөвшөөрүүлсэн билээ -Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, түгшүүртэй байна. Та уламжлалт анагаах …

  • 13 December

    Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 907 болсон. Улсын хэмжээнд нэлээд олон оношлогооны цэгүүд ажиллаж байгаа. Эдгээр цэгүүдээр 378,541 иргэн шинжилгээнд орсон байна. ЗӨСҮТ-ийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж нийт 19 обьектын 7,550 м/кв талбайг ариутгасан. Мөн тус төвийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 245, Дорноговь …

  • 12 December

    КОВИД-19: Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улс

    АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын улмаас 2989 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 300 мянга давлаа. Харин дэлхий даяар нийт 1,6 хүн нас бараад байгаа ба АНУ-ын араас Бразил, Энэтхэг улсуудад зуун мянгаас олон хүн нас бараад байна. Дэлхийн 166 улсад нэг өдөрт 697 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн ба нийт 71,4 сая хүн халдвар аваад байна. Нэг өдөрт хамгийн …

  • 12 December

    Д.Нарангэрэл:Байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээсээ ажиллах боломжоор хангах хэрэгтэй

    АНУ-ын судлаачдын тогтоосноор коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх эрсдэлтэй аж. Тухайлбал, коронавирус хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд 2-3 өдөр байдгийг тогтоосон байна. Тиймээс байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээс нь ажиллах боломжоор хангахыг ЭМЯ-наас зөвлөлөө. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ирэх даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, зарим …

  • 12 December

    ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлалтад авчээ

    Энхсаран тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, халдвар тарсан шиг нөхцөл байдал ХӨСҮТ-д бий болсон уу? ХӨСҮТ доторх эмч, ажилтнууд өндөр эрсдэл дунд байсан ч гэр орон руу нь буцааж байсан нь ар гэртээ халдвар тээн очих, хамт ажиллагсад нь халдварлах шалтгаан болжээ. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байна. Уг мэдээлэл тухай ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ЭМЯ-ны Нарангэрэл, …