Зөвлөгөө

March, 2019

  • 7 March

    Жингээ эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах арван зөвлөгөө

    Жингээ амжилттай хассан хүмүүсийн баримталдаг шилдэг 10 стратегийг та бүхэнд толилуулья. Үүнд: 1. Тэд өөрийгөө сайтар таньж мэддэг Амжилт гаргах нэг түлхүүр нь сэтгэл санаа хямарсан үедээ идэх, эсвэл өлссөндөө бус харин сурсан зангаараа тавгаа хоослох гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг зохицуулж сурах явдал юм. Жингээ амжилттай хассан хүмүүс дасан зохицох чадвар сайтайн зэрэгцээ аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж сурсан …

  • 7 March

    Япон бүсгүйчүүдийн гоолиг биеийн 7 нууц

    Япон бүсгүйчүүд яагаад гоолиг туранхай байдаг тухай та эргэцүүлж байсан уу?Япон бүсгүйчүүдийн баримталдаг нууцуудаас суралцсанаар та илүүдэл жингээ хаяад зогсохгүй, таны бие эрүүлжинэ. 1. Жижиг хэмжээтэй сав суулга сонго Япончууд хоол идэхдээ жижиг хэмжээтэй сав суулга сонгодог. Ингэснээр хоолоо хэтрүүлэхгүй, бага порцоор идэхэд тань тусална. Жижиг хэмжээтэй аяга таваг сонгосноор таны хоолны зуршил буурч, нэг удаад идэх хоолны хэмжээ тань …

  • 6 March

    Б.Туул: Зөв амьсгалж сурсан хүн эрүүл амьдрах боломжтой

    “Бадамлянхуа” иога төвийн захирал Б.Туултай ярилцлаа. Тэрээр Хатха иог, Халуун иог, Агаарын иог, Нүүрний иогийн мэргэшсэн багш бөгөөд Английн “Danielle Collins Face Yoga Method”–ын Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж нүүрний иогийн олон улсын эрхтэй багш нарыг бэлтгэж байна. – Иогийн сургалтын төвүүд болон иогаар хичээллэх сонирхолтой хүмүүс ч олон болж байна. Тэгэхээр иогийн талаарх товчхон ойлголт өгөөч? – Иог гэдэг …

  • 6 March

    Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж

    Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ? Магни …

  • 6 March

    Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд

    Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …

February, 2019

  • 15 February

    Үсийг угааж, эмчлэхэд хөөсөрдөг шампунь чухал биш

    Бидний өдөр тутам хэрэглэдэг шингэн шампуниуд нэгэн химийн аюултай бодис агуулж байдаг. Тэр бол Sodium laureth sulfate. Үс унах, гэмтэх шалтгаан нь SLS ба түүний хамсаатан бодисууд. Үс нэг гэмтсэн бол сэргэхдээ удаан. Хүмүүс шампунь хэдий чинээ хөөсөрнө төдий чинээ сайн гэж буруу ойлгодог. Үсийг сайн цэвэрлэхэд хөөс тийм ч чухал биш. Тэр нь нөгөө л силикон агуулсан их хөөсөрдөг, синтетик хуурамч …

  • 14 February

    Хаван буулгах арга

    Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Хаван юунаас үүсдэг вэ? Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие …

  • 14 February

    Зүрхний өвчин, түүнээс сэргийлэх нь

    Зүрхний булчингийн. агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны …

  • 11 February

    Видео: Xэвийн боовоор шоколадтай бялуу хийх жор

    Цагаан сарын дараа айл бүрт элбэг байдаг зүйл бол хэвийн боов. Хэвийн боовыг идэж дуусгах гэж бөөн асуудал болдог шүү дээ. Тэгвэл хэвийн боовоор амттай  шоколадтай бялуу хийж сураарай.    

  • 5 February

    Золголтын үеэр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

    Ойрын өдрүүдэд томуугийн дэгдэлт буурч байгаа ч сар шинийн баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай байгаа талаар Эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан билээ. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин ба ихэвчлэн агаар дуслын замаар дамжин халдварладаг. Түүнчлэн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг өвчний 700 гаруй төрлийн бактер, вирус хүүхдэд шүлс, агаараар дамжин очдог тул сар шинийн баярын золголтын …

  • 5 February

    Цагаан сараар жингээ хэрхэн барих вэ?

    Цагаан сарын баяртай холбогдуулан НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна. 1. МАХ Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180 гр байдаг. Нэг бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 н ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг үргэлжилдэг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна. Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг. Үүнд: Бие махбодыг хордуулах …

  • 1 February

    Томуугаас сэргийлэх арван арга

    Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих хэрэгтэй. Мөн дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Томуу, …

  • 1 February

    Тогтмол цагт унтах нь дархлааг дэмжинэ

    Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншаарай. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөгөөг хүргэж байна.

January, 2019

  • 31 January

    Гар утас хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь

    Гар утас нь орчин үеийн харилцаа холбооны салшгүй нэг хэсэг юм. Олон улс оронд хүн амын хагасаас илүү хувь нь гар утас ашигласнаар түүний зах зээл хурдацтай нэмэгдэж байна. 2014 онд тооцоолсоноор 6.9 тэрбум гар утасны захиалга дэлхий даяар байсан байна Гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор түүний нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх болзошгүй нөлөөллийг судлах, ойлгох хянах нь чухал юм. …

  • 31 January

    Хүйтний улиралд стресст өртөх магадлалтай

    Монгол улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Сэрүүн нөхцөлд нимгэн хувцас, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болно. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан …