Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна. 1. МАХ Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180г байдаг. 1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна. Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах …
Зөвлөгөө
January, 2019
-
28 January
Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж
Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ? Магни …
-
24 January
Амжилтад хялбархан хүрэх ГУРВАН алхам
Юуны өмнө гарчиг дээрх “хялбархан” гэдэг нь “амархан” гэсэн үг биш гэдгийг нийтлэлийнхээ эхэнд онцолмоор байна. Аливаа зүйлийг хялбарчилна гэдэг нь ойлгомжтой, хийхэд боломжтой шат дараалалд оруулахыг хэлдэг юм. Харин аливаа зүйлийг амарчилна гэдэг нь өөрийн биед амар, магадгүй дутуу хувилбарт шилжүүлэхийг хэлдэг. Миний бодлоор бүх зүйлийг хялбарчлах боломжтой бөгөөд ихэд чухал ач холбогдолтой гэж боддог. Харин юм болгоныг амарчлах боломжгүй ба ялангуяа чухал, үнэ цэнтэй зүйлийг амарчлах гэж оролдох …
-
23 January
Бүсгүй таны яг одооноос эхлэн хэвшүүлэх ёстой 10 шинэ зуршил
1. Ус уу: Өдөрт дор хаяж 1.5 л ус эсвэл сайн чанарын ногоон цай ууж биеэ дотроос нь цэвэрлэж, мөн чийгшүүлж бай. 2. Ухаалаг будалт: Яг одооноос эхлээд та зөвхөн өөртөө тохирсон үдэшлэг, ажил хэрэг, болзоо болон найз нөхөдтэйгөө амралтын өдрийг өнгөрөөхдөө тохирсон будалтуудыг тус тус сур. Болж өгвөл туршаад үз. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. 3. Өдөр бүр …
-
23 January
Бууз, баншны 17 төрлийн чимхэлт
Сар шинэ дөхөөд л хүйтний эрч сулрахаас өмнө ам бүлээрээ цуглаж, буузаа хийцгээгээд бужигнаж байна уу. Тэгвэл та бүхэндээ буузны 17 төрлийн чихэлтийн талаарх мэдээллийг хүргэж байна. Зарим айл сарнай шиг буузтай байхад зарим айл жирийн хонин буузтай байх нь ч бий. Тэгвэл энэ жил танайх ямар чимхэлттэй буузаар зочдоо дайлах вэ?
-
23 January
Өндөгний дэглэмээр жингээ хасах арга
Илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй энэхүү дэглэм Английн домогт хоолны дэглэм юм. Энэхүү өндөгний дэглэмийг АНУ-ын эрүүл зөв хооллолтын клубийн эмч нар Төмөр хатагтай Маргарет Тэтчерт тусгайлан зориулан боловсруулжээ. Тус өндөгний дэглэмийг давхар цитрус жимстэй хослуулан барих хэрэгтэй …
-
22 January
Ууц тавих, шүүс хөндөх ёс
Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант …
-
22 January
Гэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга
Гоо сайхны төвөөр үйлчлүүлснээр нүхжилтийг багасгаж, хар батгыг цэвэрлэх боломжтой. Тэгвэл гэрийн нөхцөлд хямд төсөр аргаар хэрхэн хар батганаас ангижрах вэ? Гэрийн нөхцөлд хар батганы эсрэг маск, скраб хэрхэн бэлтгэх талаар зөвлөж байна. 1. Нимбэг + зөгийн бал + элсэн чихэр Нимбэгээ дундуур нь хуваан хэрчиж, хэрчсэн хэсэг дээр бүхэлд нь бага зэргийн зөгийн бал түрхэнэ. Дээрээс нь хоёр чимх …
-
18 January
Томуугаас сэргийлэх энгийн аргууд
Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан …
-
17 January
Хатгалгаа өвчний шинж тэмдэг, хүүхдийг хатгалгаанаас сэргийлэх зөвлөмжүүд
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн …
-
17 January
ЭМЯ-наас эцэг эхчүүдэд зориулан гаргасан ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ
ХАЛУУРЧ БАЙВАЛ БҮЛЭЭН ШИНГЭН ТАСРАЛТГҮЙ ӨГӨӨРЭЙ Хүүхэд 38, 38,5 хүртэл халуурах нь хэвийн. Өөрөөр хэлбэл хүүхдийн дархлаа нь гадны вирустай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эх хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй. Ингэхдээ хувцсыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг. НУСЫГ ТОГТМОЛ …
-
17 January
Хий ханиалгыг эдгээх арга
Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөх өөрөөр хэлбэл амьсгалын замаас тоос, гадны биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал буюу рефрекс юм. Харин ханиалгах шалтгаан олон байдаг. Үнэр болон ургамлын тоосонцорт өгөх харшлын ханиалгалт, амьсгалын замын цочмог халдварын үед үрэвсэл хаана үүссэнээс шалтгаалан ханиалгах нь элбэг байдаг. Гэхдээ хуурай хий ханиалга нь удаан хугацаанд үргэлжлэх, хоолой сэрвэгнэх, …
-
16 January
Ханиад:Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
1.ХАЛУУРАЛТ… Хүүхэд 38, 38.5 хүртэл халуурах нь хэвийн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн дархлаа нь гаднын вирустай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эх хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй. Ингэхдээ хувцсыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг. НУС ГООЖИХ… Нус мөн л хүүхдийн …
-
15 January
Төрсний дараах сэтгэл гутрал яагаад тохиолддог вэ?
ЭХИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ Нярай хүүхдийн сэтгэл зүйн хөгжил төрсөн цагаас эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдралынхаа туршид сэтгэл санаа тайван тогтвортой байхад чухал нөлөөг үзүүлдэг. Эхний жил дэхь сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эх байдаг. Эхийн хайр халамжийг нярай эхийнхээ нүүр царай, халамж энхрийллээс хүлээн авдаг билээ. Эх …
-
15 January
Тамхи бол бага тунтай хор
Эрүүл мэндийн боловсрол олгох вэб сайт болох Unsick.me тамхи эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар нийтэлжээ. Тамхи эрүүл мэндэд хортой, сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Хүн бүр урт насалж өвчин зовлонгүй амьдрахыг ямагт эрхэмлэдэг. Гэвч үүнийг мэдсээр байж тамхи татаад байвал өтөл цагт тархинд цус харвах, зүрхний шигдээс, уушигны хавдар зэрэг олон эмгэгээр өвчлөх эрсдэл их өндөр. Нэгэнт өвчилж хүндэрсэн …